Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг Америк профессор Роберт Кэллигийн гэрээс хийсэн видео ярилцлага интернэт ертөнцийн хамгийн их сонирхол татсан сэдэв болоод байна.
Кэлли нь Бусаны Үндэсний Их сургуульд Улс төр судлалын чиглэлээр хичээл заадаг, Солонгосын улс төрийг судалдаг аж. Тиймдээ ч BBC телевиз түүнтэй Skype сүлжээгээр холбогдож ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дараах Өмнөд Солонгосын улс төрийн амьдралын талаар байр сууриа хуваалцсан байна. Гэвч энэ үеэр түүний дөрвөн настай охин Мэрион, араас нь есөн сартай дүү Жэймс нь аавынхаа ажлын өрөөнд орж ирэн багагүй сандаргажээ.
Сэтгэгдэл (2)