УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд оффшор бүстэй холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хавсаралтад оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байдаг. Тэгвэл оффшор данстай холбоотой хэн хэн мэдээлэгдсэнийг 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд оффшор бүстэй холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Баримт 2. Энэ талаар Д.Пүрэвдорж “Бид оффшор бүс дэх хадгаламжийн болон дансны мэдээллийг олон улсын хууль дүрэм, тогтоомжийн дагуу авах, түүнчлэн хэрвээ тэнд байршиж байгаа хөрөнгө нь хууль бус байх юм бол хэрхэн зохицуулах талаар хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулах, Засгийн газарт чиглэл өгөх зорилгоор тогтоолын төсөл өргөн барьж байгаа” гэжээ.
Баримт 3. “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүүтэй ураг төрлийн холбоотой буюу ашиг сонирхол нэгтэй хүмүүсээр Ерөнхий сайд асан С.Баяр болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарын хүмүүсийг нэрлэжээ.
Баримт 4. Учир нь Ч.Ганзориг 100 сая ам.долларын баталгаан дээр гарын үсэг зурсан байдаг. Мөн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа гарын үсэг зурсан, УБТЗ-ын ерөнхий захирал байхдаа 40 сая ам.долларын баталгаанд гарын үсэг зурсан Т.Очирхүү нар нэрлэгджээ.
Баримт 5. 2007-2009 оны хооронд тэр үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр, ТӨХ-ын дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар УБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Жаст” компанид баталгаа гаргаж өгсөн. Гэвч 2016 оны есдүгээр сарын Лондонгийн Арбитрын шийдвэрээр уг өрийг дээрх хоёр компани төлөөд эхэлсэн байна.
Баримт 6. Бизнесмэн Сү.Бат-Очир. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах бөгөөд нэг оффшор данстай.
Баримт 7. Тэднийг “Бороо гоулд” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн уурхайтай холбоотой байж болзошгүй хууль бус орлого хэмээн тайлбарлажээ.
Баримт 8. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан Ч.Батзориг. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах. Оффшорт долоон данстай бөгөөд хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргасан 100 сая ам.доллартай холбогдож магадгүй гэжээ.
Баримт 9. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал асан тэрбээр оффшорт хоёр данстай.
Баримт 10. Төмрийн хүдэр үнэтэй байх үед төмрийн хүдрийг хоёр гэрээгээр экспортолж, их хэмжээний орлого нуусан байж магадгүй аж. Энэ асуудлаар нь түүнийг 2012-2015 оны хооронд шалгаж байжээ.
Баримт 11. 1999-2000 онд Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх оффшорт нэг данстай.
Баримт 12. “НИК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай.
Баримт 13. “НИК”, “Петровис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайтай холбоотой хууль бус орлого олсон байж болзошгүй.
Баримт 14. С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд оффшорт дөрвөн данстай. С.Баярын том охин Б.Нандин болон Энрико Дел Каса оффшорт хоёр данстай. С.Баярын бага охин Б.Хонгор. 1992 онд төрсөн. Дээрх бүгд хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
Баримт 15. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт нэг данстай. Түүнийг Сангийн сайд байхад Оюутолгойн гэрээ зурагдсан байдаг.
Баримт 16. Хууль бус орлого нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхай, “Оюутолгой” ХХК-тай холбоотой байж болзошгүй.
Баримт 17. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оффшорт нэг данстай. Өмнө нь байгаль орчны сайдаар ажиллаж байсан.
Баримт 19. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн. Оффшорт нэг данстай. Хууль бус орлого нь хууль бус газрын наймаатай холбоотой байж болзошгүй хэмээн хавсаралтад тусгажээ.
Баримт 20. Зарим төрийн бус байгууллагын мэдээллээр нийтдээ 15 орчим тэрбум ам.долларын хадгаламж оффшор бүсэд байна гэдэг.
Баримт 21. АН-ынхан эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал хэцүү байгаагийн гол шалтгаануудын нэг нь төрийн өндөр албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжиж, тэр хөрөнгөө оффшор бүсийн банкинд хадгаламж болон дансанд байршуулсантай холбоотой хэмээн үзэж байгаа.
Баримт 22. АН-ынхан намрын чуулганы хугацаанд ХЗДХЯ-наас өргөн барьсан оффшор бүстэй холбоотой хуулийн төслийг эрх баригчид батлаагүй гацаасныг оффшор бүсэд хөрөнгө хадгалдаг хүмүүсийн нөлөөлөл орж байгаа хэмээн үзэж буй.
Баримт 23. Оффшор бүсэд данс, хадгаламж эзэмшдэг 40 гаруй хүний нэр байдаг.
Баримт 24. Оффшор бүсэд данстай хүмүүсийн дийлэнх нь МАН-ыхан. Өнөөдрийн УИХ-д МАН олонхи байна. Тиймээс ч нийгмийн сэтгэл зүй оффшорын эсрэг байхад хууль нь одоог хүртэл хэдэн сараар хэлэлцэгдээд батлагдахгүй байна” гэдгийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж мэдээлээд буй.
Сэтгэгдэл (44)