Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Эмэгтэй хүн сэтгэлийн гүн хямралд орох нь эрэгтэйчүүдээс элбэг тохиолддог байна. Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн 25 хувь нь амьдралынхаа туршид нэг ч болов удаа гүн хямралд ордог нь тогтоогджээ.
Баримт 2. Дэлхийн бүх оронд эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь эрчүүдийнхээс их байдаг аж.
Баримт 3. Хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний уураг тархины үйл ажиллагааг олон жилээр сайжруулж, ирээдүйд түүнийг зөнөгөрлөөс хамгаалдаг ажээ.
Баримт 4. Эмэгтэй хүний ариун цэврийн өрөөнд дунджаар 437 зүйл байдаг. Харин ямар ч эрэгтэй тэр болгоныг таньж хардаггүй.
Баримт 5. Эмэгтэй хүн хэзээ ч юм бодохдоо эрэгтэй хүн шиг магнайгаа мааждаггүй. Учир нь тэд нэгдүгээрт будилж буйгаа харуулах дургүй, хоёрт үсээ муухай болгохыг хүсдэггүй.
Баримт 6. Эмэгтэй хүн эр хүнээс хоёр дахин олон удаа нүдээ цавчилдаг.
Баримт 7. Эмэгтэй хүний хөх нь бусад сүүн тэжээлтэн амьтдын эмэгчнийхтэй нь харьцуулахад биеийн пропорциороо хамаагvй том байдаг ажээ. Хөхний том жижиг нь сүүний ялгаларлтын хэмжээнд огт нөлөөлдөггүй юм байна.
Баримт 8. Хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний 400-700 цагийн нойрыг алдагдуулдаг байна.
Баримт 9. Эмэгтэйчүүд ихэвчлэн боловсрол, эрүүлийг хамгаалах, үйлдвэрлэл болон олон нийтийн уйлчилгээний салбаруудад ажилладаг. Дурьдсан дөрвөн салбарт дэлхийн бүx эмэгтэйчүүдийн дөрөвний гурав нь ажилладаг байна.
Баримт 10. Английн хуулинд танихгvй бvсгvйтэй бэлгийн харьцаанд орох санал тавьсан хvнийг мөнгөөр торгох буюу шоронд 3 хvртэлх сар хорих ял оноодог байна.
Баримт 11. Дэлхий дээрхи хамгийн "үнэтэй" бvсгvй бол Женнифер Лопез ажээ. Тvvний нийт бие нь 1 тэрбум еврогийн даатгалтай юм байна.
Баримт 12. Олон улсын эмэгтэйчvvдийн өдөр буюу 3-р сарын 8-ны баярыг аль 1909 оноос тэмдэглэж эхэлсэн юм байна.
Баримт 13. Хэрэв ямар нэгэн ширүүн, хөл хатгадаг газраар явбал эмэгтэйчүүд өлмий дээрээ заавал явдаг гэнэ. Харин эрчүүд бол өсгийгөө сонгодог.
Баримт 14. Хүүхэдтэй эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийг бодвол, машин сайн барьдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Баримт 15. Дэлхийн иргэний дайн, гамшиг, хүчирхийлэл, албадан буулган шилжүүлэлт зэрэгт өртөж байгаа 50 сая хүн амын 80 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд.
Баримт 16. Дэлхийн 76 оронд сургуулийн насны охидын талаас бага хувь нь л дунд сургуульд сурдаг аж.
Баримт 17. Дэлхийн газар нутгийн зөвхөн 1 хувийг л эмэгтэйчүүд эзэлдэг.
Баримт 18. АНУ-д ойролцоогоор 3 сая эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг байна.
Баримт 19. Саудын Араб-д нөхөр нь эхнэртээ кофе хийж өгөхгүй бол салдаг гэнэ.
Баримт 20. Номхон далайн өмнөд хэсэгт орших Tiwi омгийн эмэгтэйчүүдийг яг төрөх үед сүйг нь тавьдаг.
Баримт 21. Дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүмүүсийн эхний 2-т эмэгтэй хүн жагсдаг.
Баримт 22. Ази болон Африкт жилд дунджаар хагас сая эмэгтэйчүүд төрөхийн хүндрэлээс болж нас барж байна.
Баримт 23. Индонейз улсын эмэгтэйчүүдийн ойролцоогоор тал хувь нь 17 настайдаа анх хүүхэд төрүүлдэг.
Баримт 24. Эмэгтэйчүүдийн 70 хувь нь сексээс илүү шоколадад дуртай байдаг гэнэ.
24tsag.mn