Оросын төрийн сүлд дуулал болох Бурхан эзэн хааныг минь өршөө дууг дууриалгаж, А.Кадлиц гэх Марийнскийн театрын 1 дүгээр хийлч монголын төрийн сүлд гэх дууг зохиож өгчээ.
Ингээд эцэст нь монголчууд Богд Жавзандамбынхаа ялгадасыг хүртэл хаяулдаггүй болсон гэнэ лээ.
Зуун лангийн жороо луусыг
Жуузан дундаа хөлөглөнөө хө
Зураг болсон Богд ламыгаа
Зонховын ширээнээ залав аа хө
Мөнгөн амсартай бүрээ бишгүүрээ
Мөрөн дундаа хангинуулаад
Мөнхийн настай Богд ламыгаа
Мөргөлийн ширээнээ залав аа хө
Бид ийнхүү дуулсаар хужаа шиг луус унаж, жуузанд сууж, ламаараа төр засуулж байсан үеийг германы философич субъектив идиализмийн эцэг Гегель хүн төрөлхтний мөрөөдлийн төр бол ТЕОКРАТ буюу монгол шиг үзэл санааныхаа эцгийг хаанд өргөмжилсөн төр гэж теологи талаас нь дахин дахин жишээ татжээ.
Ингээд эцэст нь монголчууд Богд Жавзандамбынхаа ялгадасыг хүртэл хаяулдаггүй болсон гэнэ лээ.
Коммунизмаас үлдсэн зарим өв зөв гэмээр санагдана.
Шар шувталсан, иргэний сургууль байгуулсан, маарамба,оточ залахыг болиулсан нь зэрэг нь зөв байж.
Ер нь шинэ үзэл суртлыг шингээхээд хүчирхэгүүд хүч хэрэглэж байсан нь оносон юм биш үү.
Түмэдийн Алтан хан шарын ёсыг нэвтрүүлэхдээ. 1000 бөөг цаазалж "Шарын ёсыг дагавал 3 жил өөдлөнө,харын ёсыг дагавал 3 жил уруудна" гэсэн гэнэ лээ.
Жинхэндээ шарын ёсыг дагаснаас 300 жил уруудаж, харын ёстой байхдаа 500 жил өөдөлсөн түүхтэй шүүдээ. Алдас муу үг чалчсан бол бурхан өршөөх болтугай.
Сэтгэгдэл (14)