Хүмүүсийн олонхи зөв ойлгож эхэллээ. Дайчин монголыг улаан шар намируулсан шашны мяндагтан ирж номхруулан, бүр мориноос нь буулгаж, Говь-Алтайгаас Да Хүрээ хүртэл сунаж мөргөн ирж, Богдын суньтиг тэр бүү хэл ялгадасыг нь хүртдэг болтол мунхруулсан.
Ингэж Манж,Түвдүүд манийгаа зэвсэг биш малгайгаа шидэж эзэлж авчээ.
Богдын суньтиг тэр бүү хэл ялгадасыг нь хүртдэг болтол мунхруулсан.
Европ дэлхийн газрын зураг өөрчлөхдөө хамгийн хүчирхэг Испаничууд эхлээд номлогчоо явуулдаг, дараа нь цэргээ явуулж Ацтек, Инкийн иргэншлийг устгасан.
Латин америк тэгж л үүссэн. Харин англо-саксууд шууд цэргээ явуулдаг байж.
Япон Мейжигийн эрин эхэлтэл хаалттай байсны учир бол Нидерланд, Испаниуд ламаа явуулж эхлэнгүүт тэднийг хөөж явуулаад хаалгаа хааж 200 жил хэнийг ч оруулаагүй бүгэх шалтгаан болсон.
Ингээд цаг нь болмогц эзэн хаан гэнэт хаалга нээж АНУ-г оруулж юу вэ гэхийн хооронд хүчирхэг хөрөнгөтөн, империалист маягийн улс болж, дэлхийн хамгийн хүчирхэг Хаант оростой байлдаж, Цусимын тэнгист 300 флотыг нь живүүлж, алс дорнодод хуурай замын цэргийг ниргэсэн.
Тэднийг өндөр настны зөвлөл болох Гэнро удирдсан. Хамгийн сүүлчийн Гэнро 1942 онд нас барахдаа "Тэнхлэгийн эвсэл буруу шүү " гэж захиж байгаад үхсэн.
Энэ хүний зөв болохыг 1945 онд атомын бөмбөг Нагасаки, Хирошимад унаснаар нотолсон. Тэнхлэгийн эвсэлд Герман, Итали, Япон багтаж байсан.
Монголд АХМАДЫН ЗӨВЛӨЛ буюу ГЭНРО байгуулах ёстой. УХААНТНУУДЫН, АКСАКАЛЫН, ТӨРИЙН АХМАДУУДЫН, ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛ гэнэ үү хамаа алга.
Монголд АХМАДЫН ЗӨВЛӨЛ буюу ГЭНРО байгуулах ёстой. УХААНТНУУДЫН, АКСАКАЛЫН, ТӨРИЙН АХМАДУУДЫН, ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛ гэнэ үү хамаа алга.
Хувьсгал ба хувьслыг ийм л хүмүүс хийдэг болохоос буу барьсан залуу, цэцэн үгтэй илтгэгч,сайхан амалсан популист, мэргэн түргэн хүмүүс хийхгүй.
Зөвлөлдөх зөвлөлд үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, спикер, төрийн сайдууд, эрдэмтэн мэргэд байж, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН дэргэд байвал зүгээр.
Улаан шараар намираад байвал яадгийг харьцуулсан зургууд ФБ-ээр гараад байгаа нь сайшаалтай санагдаж байна. Өнөөдөр приустай эзэгтэй нар, томоохон хөрөнгө хулгайлсан офшорчид, өндөр албанд очихыг хүсэгчид л ил далд улаан шар луу хошуурч байгаа. Идэрчүүд,залуус тоохоо больжээ.
Сэтгэгдэл (17)