Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намыг Малайзын KLIA2 нисэх буудалд хөнөөсөн халдлагыг бичлэг дэлгэгджээ. Бичлэгт гарч буйгаар бол Ким Чен Нам ганцаараа нисэх буудалд ирж, нислэгээ хүлээн танхимд зогсч байх хооронд Вьетнамын иргэншилтэй сэжигтэн эмэгтэй түүний ар талаас хүрч очиж, амны хаалтаар нүдийг нь дарж байгаад хордуулсан байна.