ОУВС-гаас Монгол Улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн үр дүнг танилцуулах Сангийн яам, Олон улсын валютын сан /ОУВС/, Монгол банкны хамтарсан хэвлэлийн бага хурлаар зарим татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа танилцуулсан. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгуулагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрлээ" гэсэн юм. Эл хөтөлбөрийн хүрээнд нийт долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй танилцана уу.
1. Төсвийн бодлогын хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 7-8 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь татварын нэмэгдэл юм.
2. Шатахууны онцгой албан татварыг 7 дугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ.
3. ХХОАТ-ыг шатлалтай болгоно. Орлогын түвшингээс шалтгаалаад 10, 15, 20 хувь болгоно.
4. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлнэ.
5. Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлнэ.
6. Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ.
7. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөнө.
8. Импортын тамхинд байгаа гаалийн албан татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ.
9. Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллана.
Төсвийн зарлыг хянах төлөвлөгөөний хүрээнд:
10. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
11. 2018-2019 онд цалин нэмэхгүй.
12. 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй.Одоо 60 хувьд өгч байгааг зорилтот бүлгийн 40 хувь болгоно.
13. Нийгмийн халамжийг давхцуулж олгохгүй.
14. Цэргийн албан хаагчийг орон сууцаар хангахгүй байхаар боллоо. Хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгоно.
Олон улсын валютын сангаас өгч буй зөвлөгөө
15. ОУВС-гаас нийт 440 сая ам.доллар, бусад эх үүсвэрээс үлдсэн санжүүжилтийг авна.
16. Мөн Хятадын ардын банкнаас своп хэлцлээ гурван жилээр сунгах боломжтой гэсэн. Нийт 5.5 тэрбум ам.долларын санжүүжилт авахаар болсон нь өмнө хэрэгжүүлж байснаас 20 дахин их юм.
17. Өнөөдрийн тохиролцоо ОУВС-гийн Ажлын хэсгээс гаргасан тохиролцоо. Бүрэн хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн алхам хийх хэрэгтэй.
18. Юун түрүүнд олон талт санхүүжилтийг баталгаажуулах ёстой. Дараагийнх нь урьдчилсан арга хэмжээ авах ёстой. Энэ нь дараах гурван арга хэмжээ байна.
19. 1. 2017 оны төсвийн тодотгол
20. 2. Банкны салбарт хийх үнэлгээ
21. 3. Монголбанканд байсан төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох ёстой.
22. Төсвийн алдагдлыг бууруулах хүрээнд Засгийн газраас нийгмийн халамжинд гарч байгаа зарим зардлыг бууруулахгүй байх саналыг дэмжинэ.
23. Төсвийн алдагдлыг бууруулах гэдэг нь цогц арга хэмжээний нэг хэсэг байлаа. Харин Хөгжлийн банкны үйл ажиллагааг цэгцлэх нь чухал алхам юм. Дараагийн томоохон өөрчлөлт бол Монголбанкны хувьд мөнгөний бодлогын үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, үнийн тогтвортой байдлыг хангахад анхаарч ажиллах болно.
24. "ОУВС-аас авч буй хөнгөлөлттэй зээлийн хүүг хөвөгч хүүгээр тооцох юм байна. Хүү хоёр хувиас хэтрэхгүй бөгөөд эргэн төлөлтийн хугацаа 10 жил байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (90)