Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайдад асуулгын хариуг сонссон юм. Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү мэдээлэл өгч, уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тарифын ангиллын талаар танилцуулсан. Энэ талаарх 24 баримтыг хүргэе.
1. Хэрэглэгчдэд борлуулах цахилгааны үнэ 2011 онд бодит өртгөөсөө 30 гаруй хувиар доогуур тогтоогдсон байсан ба санхүүгийн алдагдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний салбарт улсын төсвөөс татаас олгож, уг татаасаар ахуйн хэрэглэгчдийн цахилгааны тарифаас үүсэх алдагдлыг нөхөж байжээ.
2. Харин үйлдвэр аж ахуйн нэгжид борлуулах цахилгааны тарифаас алдагдалтай ажилласан хэвээр байсныг нийт үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг хамарсан үнийн өсөлт гаргахгүй байх бодлогын хүрээнд судалгаа хийж, 2011 оноос уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тарифын ангиллыг гарган тооцож эхэлсэн байна.
3. Энэхүү ангилалд бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаг уул уурхайн 240 гаруй хэрэглэгчдийн цахилгааны тарифыг бодит өртөгт нь хүргэж тогтоохоор шийдвэрлэж, “Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тариф”-ын ангиллыг мөрдөж эхэлсэн байна.
Монгол Улсын эрчим хүчний систем нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авдаг бөгөөд төлбөрийг олон улсад мөрдөгддөг тарифын тогтолцооны дагуу чадлын болон энергийн тарифаар тооцон төлдөг байна.
4. Харин уг тарифыг хэрэгжүүлэхдээ уул уурхайн олборлох үйл ажиллагаа эрхэлдэггүй нэр бүхий барилгын материалын 7 үйлдвэрүүдэд мөрдсөн зөрчил “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д гарсныг залруулжээ.
5. Монгол Улсын эрчим хүчний систем нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авдаг бөгөөд төлбөрийг олон улсад мөрдөгддөг тарифын тогтолцооны дагуу чадлын болон энергийн тарифаар тооцон төлдөг байна.
6. ОХУ-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кВт чадлыг 26050 /одоо бол 33548 төгрөг болж нэмэгдсэн/ төгрөгөөр худалдан авдаг байна.
7. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоол, Эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын холбогдох заалтыг үндэслэл болгон хэрэглэгчдийн худалдан авах 1 кВт чадлын төлбөрийг 9000 төгрөг байхаар тогтоосон аж.
8. Шинээр нэвтрүүлсэн чадлын тарифын тогтолцоо нь хэрэглэгчийн оройн их ачаалалд оролцох оролцоог багасгах, чадлын хэрэглээг өдөр ба шөнийн бага ачаалалд шилжүүлэх, хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг дэмжих зорилготой ба хэрэглэгчийн системийн оргил ачаалалд оролцож байгаа бодит чадалд төлбөр ногдуулах зарчмаар хэрэгждэг.
9. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний системд “Салхит” салхин цахилгаан станц, “Дөргөн” усан цахилгаан станц, “Тайшир” усан цахилгаан станц гэсэн 3 сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ажиллаж байна.
10. Жилд дунджаар 210 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж сүлжээнд нийлүүлдэг ба эдгээр эх үүсвэрийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 4-5 хувийг эзэлж байгаа аж.
11. Ахуйн хэрэглэгчийн цахилгааны “суурь тариф”-ыг 2008 онд анх нэвтрүүлж өрхийн цахилгааны суурь тариф сард 1000 төгрөг байхаар тогтоосон ба уг тарифыг долоон жилийн турш өөрчлөлт оруулахгүй тогтвортой мөрдсөн.
12. Харин нүүрсний үнийн өсөлт, хэрэглээний үнийн индекс, гадаад валютын ханшийн өөрчлөлттэй хамааралтайгаар 2015 онд 2000 төгрөг болгож шинэчлэн тогтоосон байна.
13. Цахилгаан, дулааны эрчим хүчний зардлын өрхийн орлогод эзлэх хувийн жин 2005 онд 14.2 хувийг байсан бол одоогийн байдлаар 5.1 хувь болж буурсан нь эрчим хүчний тарифын өсөлт өрхийн төсөвт дарамт үүсгээгүйн илрэл хэмээн тооцоолсон байна.
14. Засгийн газар байгуулагдснаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, айл өрхийн зардалд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор хязгаарлалтын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 100 хувиар хөнгөлөх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан.
15. Цаашид Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний хэмнэлт, үнэ тарифын бодлогыг хэрэглэгчдэд зөв ойлгуулах, сурталчлах, мэргэжлийн заавар зөвлөлгөө өгөх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж, эрчим хүчний үнэ тарифын олон төрөлт тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна.
16. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний тарифыг нэмэхгүй байх, улмаар бууруулахаар тусгасан байгаа.
17. Энэ хүрээнд эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэх зэрэг олон арга хэмжээг дэмжиж байна.
18. Уул уурхай, олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг бусад аж ахуйн нэгжээс 20-31.5 хувиар илүү тогтоосон байна.
19. Мэдээлэлд дэлхийн зах зээлд дэх ханшаар түүхий эдээ борлуулдаг 240 аж ахуйн нэгж гэж тодотгож байгаа ч эдгээрийн дотор түгээмэл тархацтай шавар, элс, шохойн чулуу, хайрга зэрэг барилгын материалын зориулалтаар олборлодог аж ахуйн нэгжүүд бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тарифыг нэмэгдүүлэн тооцож авснаар барилгын материалын өртөг өндөр болж байгаа аж.
20. Энэ нь иргэдийг орон сууцжуулах бодлогод сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарах нь зүйтэй гэдэг санал гарав.
21. Мөн зарим үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын ангилалд хамааруулж тооцох шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос 2015 онд гаргаж хангагч байгууллагуудад хүргүүлсэн байна.
22. 2015 онд гаргасан тарифтай холбоотой шийдвэр үндэслэл, тооцоогүй байсан хэмээн үздэг учраас энэ шийдвэрийг эргэж салбарын яам дахин нягтлах нь зүйтэй гэв.
23. Өдгөө агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарим хорооллын цахилгааны үнийг хөнгөлсөн байгаа.
24. Гэр хорооллын айл өрхүүдийн зарим хэсэгт цахилгааны хүчин чадал дутагдалтай байдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)