Төрийнхөө өмнө, хуулийнхаа өмнө жирийн иргэн хүн, улс төрийн олон ургалч үзэл, өөр бодолтой хүн мөхөсдөж байгааг хараад яаж ч чадахгүй уурсан, харамсч, цөхөрч, гараа хумхин, хумсаа алгандаа шигтгэн суухыг МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ гэмээр байна.
Үндсэн хуулийн заалтын 6 дугаар зүйлийн нэгдэх заалтанд "….газар,ой,ус, газрын хэвлийн баялаг төрийн мэдэлд"байж, үндэсний баялаг болох талаар заасан нь бий.
Тэхлээр эцэг өвгөдөөс уламжлан ирсэн энэхүү баялаг монголчуудын нийтийн дундын өмч мөн.
Нийтийн өмчийг төлөөллийн зарчмаар сонгогдсон УИХ, ЗГ, төрийн бусад байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шудрагаар хуваарилах үүрэгтэй.
За энэ томоохон баялгийн нэг эзэмшлийн газрыг хэн хэрхэн хуваарьлав гэдгээ нэг сэргээн санацгаая.
Хамгийн үнэ цэнэтэй газар бол хотын 1,2 дугаар бүсийн газрууд. УБ хотын иргэдийн дундын нийтийн өмч болох энэ газруудыг, УБ хот орчмын улсын тусгай хамгаалттай газруудыг эзэмших зөвшөөрлийг, ямар хуулийн хүрээнд хэн хэрхэн хуваарьллаа.
Үүнийг мартагнах учиргүй. УБ хотод насаараа амьдарсан бидний нүдэн дээр харсаар байтал АВИЛГАЛЫН журмаар тухайн үеийн хотын дарга байсан Баасанжавын үеээс эхлэн Цэлмэг,Хэрлэн,Тулга зэрэг хэдэн архитектор,инженеруудтай хамсан айн айн,ичин ичин хумслан хулгайлж эхэлсэн. Арай даруухан байсан.Энэ үед хамгийн том газар олголт Нарантуулын газрыг Баасанжав захиргаандаа ажилладаг байсан Сайхансамбууд өгснөөр сайхан үлгэр эхэлсэн.
Үүний дараанаас эхлэн БУМ болсон.
Нийтийн өмчийг төлөөллийн зарчмаар сонгогдсон УИХ, ЗГ, төрийн бусад байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шудрагаар хуваарилах үүрэгтэй.
Энэ үе АВИЛГАЛЫН цэцэглэн мандлын дээд үе Н.Энхбаярын үетэй таарсан. МАХН энэ үед 72 суудалтай зориг цөс бар чацга алдуулам,сөрөг хүчин тэр чигтээ гудманд байсан.
Энэ үед монголын нутагт хамгийн үнэт зүйл алт биш хотын газар байлаа. Үүнийг мэдэрсэн хотын мэр,түүний менежер, БОЯ гурав газрын АВИЛГАЛЫН загалмайлсан эцэг,эх болж, ичингүйрч байснаа, улаан цагаандаа гарч, сүүлдээ дээрэм ,тонуул болсон.
Энэхүү газрын мангасууд бол 1 дүгээр сургууль нэг ангид төгсөөд хотын газраас болж дайсан болсон, өмнөд хөршийн цустай ангийн анд М.Энхболд,У.Барсболд, Бадамжунай нар байлаа. Тэр үеээс л Бат-Үүл бид хоёрын хүү тоглож,уйлж дуулж өссөн УИХ дэлгүүрийн арын 40 мянгатын байрны хүүхэд тоглох талбай, биеийн тамирын талбай, ногоон байгууламж бүгд "капут" болж, төмөр бетон жунглид эзлэгдсэн.
Үүнийг Жунай, Мэ хоёр Авзагын Мэндбаярт орц бүрээс 1,2 байраар өгсөн гэдгийг өнөөгийн манай байрныхан бүгд ярьдаг.
Тэр байрыг нь хэлсэн хүн дугаарыг нь би заагаад өгсөн чадна. Лав манай орцны 6 давхарт хоёр бий.
Дараагийн газрын авилгын гайхамшигт ПИРАМИДЫГ Н.Энхбаяр, Ховдын Ц.Элбэгдорж нарын засаглалын үед БОЯ-ны сайд байсан ховдын У.Барсболд хэмээх нангиад цусны эр ангийн найз математикч Баясгалангаар дамжуулан Зайсан, тэрэлж,Хөвсгөлийн тусгай хамгаалттай газрын соруудыг авилгалаар өгсөн. Үүнийг системээрээ дуу алдан байж гэрчилнэ. Энэ бүхнээс УБ сан, УБ банкны анхны эх үүсвэр бүрдэж, түүнийг хотын захиргаанд ажиллаж байсан найдвартай хүмүүсээрээ босгож, улмаар газар даахааргүй баяжин, ХХБ-ыг авсан байх гэдгийг энгийн логикоор ойлгож болно. Мөнгөтэй улс төрч төрд хадагддагийг хэдэн хүн ойлгосон. Түүний хамгийн том нь М.Энхболд. Тэр бол Н.Энхбаяраас сүүлд ургасан эвэр. Дараагийн угалзын эвэр бол Элбэгээ гэж боддог. АН уг нь Элбэгээг ерөнхийлөгчид дэмжихдээ МАН-ын "НИСДЭГ БОР МОРИЙГ НЬ" байхгүй болго гэж явуулсан, өөрөө ч тийм эрмэлзэлтэй байсан байх гэтэл тэр ШУДРАГА ЁС ХЭМЭЭХ НИСДЭГ БОР МОРЬ авахын оронд СААЛИЙН ҮНЭЭ болгосон гэж олон түмэн яриад байгаа нь сүүлийн үеийн үйл явдал харуулах шиг боллоо.
Улсын баатар хүн хүн гүжирддэггүй л юм бол, хүүхдийнхээ тоглоомын газар авилгалаар алдсан надтай үнэнийг л хэлэх ёстой.
Тэр нэгэнтээ "Хэрэв СХД нэг муу газрыг дуудлагаар худалдсан үнээр тооцож үзвэл УБ хотын нийтийн эзэмшлийн газраас 67 тэрбум ам.долларын газар авилгалаар өгсөн" гэж хэлсэн.
Тэхлээр авилгал сүүлдээ аймшиг биш УЛСЫН СТАНДАРТ болтлоо хөгжиж, түүний хишгээс хүртэх хувь манай Ээбийд байгаагүй бол шалгаж илрүүлэн энэ наймааг зогсоож, эздийг нь хариуцлага хүлээлгэх байсан.
Үнэнийг хэлээтэхсэн дотор нь ажиллаж байсан Болормааг зүйл дуусгаад энэ бүх процесс "благородный дело" мэт өнгөрснийг санаж байна.
Хэрэв МОНГОЛ ТҮМНИЙ дундын баялаг, нийтийн өмч, нөгөө хуулинд заасан газрын хэвлийн баялаг лиценз маягаар үүнээс долоон дор тоногдож, хэдхэн гэр бүл уул уулаар, овоо овоогоор нь авсны ярьвал роман болно.
Энэ бүхнийг Норвеги шиг,Чили шиг,Канад шиг зохицуулаад аль гэснээс өөрсөөд хувааж ав гэж монгол түмэн эднийг сонгоогүй тул өнөөдөр олон түмний хорсол дургуйцэл нь ийм ихээр зангирч байгаам.
Гэтэл монголын хууль хүчний байгууллагууд АТГ, Прокурор, ШҮҮХ,Цагдаа нэг нь зүрхлэхгүй томилгооны даалгавар гүйцэтгэж ямарч нэр хүндгүй боллоо. Та нар М.Энхболд, Ц.Элбэгдорж үхвэл цуг үхэж, шоронд орвол цуг орно гэж тангараг өргөөгүй байх.
Цалингийн халтар мөнгөнөөс ариун нэр төр, өсгөж өндийлгөсөн монгол зоны эрх ашиг, хөх толбо чинь юм бодуулдаггүй юм уу.
Эд нар сибирийн үүл шиг баруун урагш нүүгээд өнгөрнө. Та бүхэн байран дээрээ БУУНЫ НОХОЙ нэр аваад дараагийн эрх баригчид адлуулна.Энэ бол аксиом.
Энэ бүхнийг нуршхын учир яагаад ийм том авилгачид байхад толгойных нь үснээс нэг ч хялгас унагаахгүй, хамгаалтанд авч "шанага" Ганболдыг томилж, толгойг нь илж, үнээ болгочихоод улс төрийн шалтгаанаар тухайлсан баривчилгаа, зорилтот гүйцэтгэх ажиллагаа явуулах, прокурорт даалгавар өгч хууль завхруулаад байна.
Энэ чинь олны нүдэн дээр үнэн гэнэн,үнэн илэрхий ялгаварласан, шудрага бус, бабаа харагдаад байна.
Улс төрийн жандармаризм монголд хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ бүхнийг монголчууд зүүдлээчгүй, хүсээчгүй.
Бид үнэхээр дүр үзүүлсэн АРДЧИЛАЛЫН ТУХАЙ гоё үгээр хулхин дээрээ цэцэг ургуулж, муухай хууртаж, араараа тавиулсан хүн хорсохдоо "яадаг" шиг боллоо.
Надтай ПДС-д соц нийгэмд хамт ажиллаж байсан миний маш сайн мэдэх ганц пиджактай, ганц байртай, хүнд өвчтэй ганц авгайтай, хэдэн шар охинтой барилгын инженер Л.Гансүхийг хөгийн хэргээр хилсдүүлчээд энэ хулгайч нартай жишдэггүймээ гэхэд цаазалвал зохих эрдэнэт хүний алтан амь бүрэлгэсэн, нас балчир охин хүчиндсэн эрүүгийн элементээс дор үзэн эрхэм прокурорууд яагаад хойшлуулна вэ.
Та нар ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН МАНААНД ЗОГСДОГ эхний бөгөөд эцсийн ганцхан цөхрлийг хагалах НАЙДВАР биздээ.
ҮҮНИЙГ Л МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ гэхгүй бол юуг хэлэхий.
Өчүүхэн "...Надад айх зүйлгүй,үсрээд орцонд отож гутхална л биз. Би хангалттай насалсан.."гэж Баабарын хэлснийг энд мань давтая.
Инженер Ц.Сосорбарам
Сэтгэгдэл (16)