Намын даргыг сонгох сонгуулийн жишгийг өөрчилж, намынхаа нийт гишүүдийн саналаар даргаа сонгосон Ардчилсан намын даргын сонгууль болж өндөрлөө. Гэхдээ Ардчилсан намын хийж буй эл сонгууль нь даргаа сонгох хамгийн ардчилсан хэлбэр мөн боловч гишүүдийн саналыг мөнгөөр худалдаж авлаа хэмээн ам муутай байна. Твиттер, фэйсбүүк зэрэг нийгмийн өргөн сүлжээг хамарсан орчинд Ардчилсан намын "Амь тасарлаа" хэмээн дүгнэж байна.
1. @Tanhai_Emee
АН намын оршуулга сайхан болж байна. Амь тасалж үзсэн туршлагатай хүнээр нам бариулж байгаад нийт гишүүд баяртай байна. АН мааний бадмий хум.
2. @nyamochirg
С.Эрдэнэ ээ АН-д чинь СОНГОЛТ үлдээгүй шүү. 28 жилийн өмнөх амлалтаа санахыг хичээ. БУРХНЫ ШАШНЫГ СЭРГЭЭН МАНДУУЛНА гэсэн. Үгүй бол дууцгаа?
3. @batengineer
Мөнгө тарааж ялсан хүнийг Улсын Дээд Шүүх намын даргаар хүлээн зөвшөөрч бүлтгэвэл Монголд шударга ёс эцэс болно. Мөнгөний ардчилал сөнөтүгэй
Эрдэнэ ялж бгаа юмуу тэ. Эмгэнэл илэрхийлье АН.
5. @UvsUvsu
Ардчилсан намын даргын сонгуульд Ардын намынхан ялчихлаа даа. Эрдэнэ сонгогдсон нь үнэн бол.
Намын дотоод сонгуульд тавигддаг шалгуур, саналд нөлөөлдөг хүчин зүйл нь нийт иргэдийнхээс шаал өөр юм байдгийг эл "сонгууль" дахин батлав.
7. @Т. Болор
АН-ын даргын сонгуульд МАН яллаа #гэнэдээ.
8. @batengineer
АН гишүүдэд ардчилал хэрэггүй, ажил ч хэрэггүй, улс орны хөгжил ч хэрэггүй. Тэдэнд 5-10 цаас өгөхөд л цадчихна. Ийм л үнэн ил боллоо
9. @Tanhai_Emee
Ээ хүүрээ!!! Эрдэнэ дарга мээнь!!! гэж уулга алдах бас сайхан шүү!
10. Ардчилсан нам баяртай. Ахиад уулзахгүй байхын ерөөл талбия.
11. @Tanhai_Emee
АН нам авс булшиндаа нэг мөсөн орсны халуун мэндийг хүргэе! Дутуу үхчихээд нэг зэвүүн байсын одоо болж болж! Алуурчин дарга л дутаад бсан юм
Үнэн бол нэрийн татаж нам ямар шудрага гэдгээ харуулах хэрэгтэй
13. @Naagii_bb
Түүнийг сонгож байгаа гишүүдэд нь хамаг учир бн, Эрдэнэ бол зүгээр л симптом
14. @EByambaochir
Ene ded said Erdeniig demjeerei guijiishu geed bsan. Nuluulchih shig bolloo.
15. @mungundalai
Саналаа худалдсан АН-ын гишүүд минь луувангаа лаатайгаа идээрэй :))
16. @munkhtsogt_arch
АН-ыг шинэчлэгдээд өндийгөөд ирэх болов уу гэж битүүхэндээ горьдож блаа. Одоо бол горьдлого нэг мөр тасарч санаа амарлаа
17. @Gegeenee06
Эрдэнэтэйгээ үгшир дээ Ардчилсан нам, ард түмэн алганы амт үзүүлээд ч гэмээ ухаардаггүй наасан
18. @batengineer
Сонгуулиар мөнгө тараасан нь биш мөнгө тарааж бгааг баримтжуулж авсан нь бурууддаг ардчилал насгүй
19. @TsenkherShuvuu
Мөнгө тараасан бол нэрээ баасдсан, тэрийг нь олон нийтэд мэдээлсэн нь намаа баасдсан л нийгэм болоод байна.
20. @batengineer
Н.Алтанхуяг 270 суманд ялж аймгийн төв, хот зэрэг хүн ам ихтэй газруудад тараасан мөнгөнд ялагджээ. Аргагүй л үндэсний хэмжээний улс төрч юм
21. @batengineer
16000 гишүүний саналыг хасах уран арга сэдэж бж АН даргаараа 2020 он хүртэл үлдэж чадсан @enkhboldz таньд баяр хүргэе.
22. @haku_8118
АН-н 27 жилийн карьер халамжийн системд нам тавиуллаа! Өөрөөр хэлбэл намын гишүүн биш хүмүүс Эрдэнийг сонгов! #Эрдэнийг буутал АН баяртай.!
23. @SuhbaatarE
АН-ын залуучуудад зөвлөхөд 2024 он хүртэл сонгогчидтойгоо сайн ажилла, аж ахуйгаа босго бярай бол, нийгэмд салбартаа бүрэн танигд, гүйцээ
24. @Gumpaa
Эрдэнэ ванг үүнээс хойш хаан хэмээсүгэй. Эрдэнэ хаан түм наслаг
24tsag.mn
Сэтгэгдэл (32)