АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөх ёслолынхоо үеэр олны анхаарлыг татсан ухаалаг, гайхалтай, инээдтэй бас хатуу үгнүүдийг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс 24 эшлэлийг www.24tsag.mn хүргэж байна.
1. Ирэх жилүүдэд Америкийн болон дэлхий дахины чиг хандлагыг бид хамтдаа тодорхойлох болно.
2. Төрийн эрхийг шилжүүлэн өгөх ажилд энэрэнгүй сэтгэлээр тусалсан Ерөнхийлөгч Обама, тэргүүн хатагтай Мишель нарт талархлаа илэрхийлье. Тэд гайхамшигтай сайн байсан.
3. Өнөөдөр бид нэг засаг захиргаанаас нөгөө засаг захиргаанд эсвэл нэг намаас нөгөө намд төрийн эрхийг шилжүүлэн өгч байгаа юм биш. Харин бид Вашингтоны эрх мэдлийг Америкийн ард түмэн та бүхэнд шилжүүлж, буцаан өгч байна.
4. Манай улсын нийслэл дэх нэгэн жижиг бүлэг засгийн газраас ашиг хүртэж, шагнал авлаа. Харин үүний зардлыг нь ард түмэн төллөө.
5. Вашингтон цэцэглэсэн ч ард түмэнд баялгаасаа хуваалцаагүй.
6. Вашингтон ард түмнээ бус өөрсдийгөө л хамгаалсаар ирлээ.
7. Бид орхигдсон хүмүүст, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн аль алинд анхаарлаа хандуулах болно.
8. Манай улсын хэтэрхий олон иргэний хувьд амьдрал, бодит байдал шударга бус байна.
9. Манай улсад эхчүүд, хүүхдүүд ядууралд нэрвэгдсэн байна.
10. Манай улсын хаа сайгүй булшны чулуу шиг зэвэрч нурсан үйлдвэрүүд байна
11. Боловсролын тогтолцоо мөнгөний гачаалд орсны улмаас манай залуус болон оюутан сурагчид хохирч, мэдлэгээр цангаж байна.
12. Гэмт хэрэг, гэмт хэргийн бүлэглэлүүд, мансууруулах бодис хэтэрхий олон хүний амийг авч одож, манай улсын ард түмний сайн сайхан амьдрах боломжуудыг булаан дээрэмдсээр байна.
13. Бидний өвдөх өвчин нэг-бид бол нэг улсын иргэд. Тэдний мөрөөдөл биднийх, тэдний амжилт ч бидний амжилт байх болно. Бид нэг зүрхтэй, нэг гэртэй бөгөөд нэг аугаа хувь тавилантай хүмүүс.
14. Олон арван жилийн турш бид Америкийн аж үйлдвэрийн зардлаар гадаад улс орнуудын түрийвчийг түнтийлгэлээ.
15. Бид бусад улс орныг баян болгож байх зуур манай улсын эд баялаг, сүр хүч болон итгэл найдвар хэдийн алдарсан байна.
16. Энэ цагаас эхлэн манай улсыг шинэ алсын хараатнууд удирдах болно. Энэ мөчөөс эхлэн Америк нэгдүгээрт байх болно.
17. Манай бүтээгдэхүүнийг гаргаж, манай компаниудыг тонож, бидний ажлын байрыг устгаж байгаа бусад улс орны тонуулчдаас бид хилээ хамгаалах ёстой.
18. Америкт хийснийг худалдан ав, америкчуудыг ажилд ав гэсэн хоёрхон энгийн дүрмийг бид баримтлах болно.
19. Бидэнд зөвхөн ярьдаг, ярьж хэлснээ ажил хэрэг болгодоггүй, юу ч хийдэггүй хэрнээ байнга гомдоллож байдаг улс төрчид хэрэггүй.
20. Үндэсний шинэ бахархал бидний зүрх сэтгэлийг нэгтгэж, харцыг өргөж, хагарлыг эдгээх болно.
21. Бид ард түмнээ халамжаас гаргаж, ажлын байраар хангах болно. Америкчуудын гараар, америкчуудын хөдөлмөрөөр улс орноо сэргээн босгоно.
22. Худалдаа, татвар, цагаачлал болон гадаад харилцааны талаарх шийдвэр бүхний үр өгөөжийг Америкийн ажилчин ангийнхан болон Америкийн өрх бүр хүртэх болно.
23. Америкчууд бид бие биедээ итгэх хэрэгтэй.
24. Бид баян чинээлэг болгох болно, Бид Америкаар дахин бахархдаг болох болно, Бид Америкийг дахин аюулгүй тайван байлгах болно, Тийм ээ, бид хамтдаа Америкийг дахин аугаа болгох болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)