Нэг хүн нарыг уургалана гэж морио бэлдэж хоноод өглөө нар уулын толгойгоос цухуйх мөчид ухас хийн давхидаг байжээ. Тэр хүн өглөө бүр ялигүй хоцрох бөгөөд морио янз янзаар сольж үзжээ. Бас уургаа ч сольж урт болгон үзэж байжээ. Ер нь л янз янзын аргаар оролдсон аж. Гэвч нарыг уургалах Зорилго нь биелэсэнгүй гэнэ. Харин нутагтаа нэртэй морь уургаладаг уургач хүн болсон гэдэг.
Үүнтэй төстэй ч гэхээр юм уу даа ккк. Монголд яг өөрийнхөө амьдралыг өөд нь татах бодолтой яваагаа ил цагаан хэлээд явах юм бол бүтэхэд маш бэрх. Харин том өөр Зорилго яриад явбал тэр том зорилго нь биелэхгүй байсан ч хувийнхаа амьдарлыг өөд нь татах боломж байдаг ажээ.
Жишээлбэл: Авилгалыг устгана. Монгол улсаа аварна, хөгжүүлнэ гэж ярьдаг бичдэг тэмцдэг хүн өнгөрсөн 26 жилд тоогүй олон байсан. Гэвч Монголд авилгал байсаар л байна. Улс маань хөгжөөд сүйд болсон юм алга. Харин энэ зорилгыг ярьж ТУГАА болгож байсан хүмүүсийн хувийн амьдралд ЧАНАРЫН ТОМ том өөрчлөлтүүд гарчээ.
Үүний нэгэн жишээ бол Сонгуулийн үед хонь хариулж өссөн гэж ТВ-гээр цацагдаж байсан Ц.Элбэгдорж өнгөрсөн 26 жилийн 3-орчим жилд л АНУ-д явж суралцаж байжээ. Бусад бүх жилүүдэд нь төр засагт ямар нэг хэмжээгээр ажиллаж байв. Одоо түүний хувийн хөрөнгийг төрөөс авч байсан цалинтай нь харьцуулаад үзвэл сонин тоо гарна байх шүү.
Тэмцэгчдийн ярьдаг том зорилгуудаас бичвэл Дэлхийн дулаарлын эсрэг, Цөмийн хаягдлыг Монголд булшлуулахын эсрэг, гэх мэт глобал зорилгууд ч байлаа. Би тэмцэж яваа хүнийг дэмждэг. Харин Монголын тэмцэгчид маань баяжаад ирэхээрээ анхныхаа зорилгоос хазайгаад өөр юм яриад явчихдаг нийтлэг гэмтэй юм.
Шударга байцгаая гэж ярьж байсан хүн, Өнөөдөр шударга байж чадаж байгаа билүү дээ? Тангараг өргөхдөө маргаашнаас Монголд авилга байхгүй болно ч гэж хэлж байжээ.
Монголын сонгогчид Түүнийг хэлсэндээ хүрэх болов уу гэж л дэмжиж байлаа.
Монголын улс төрд хэлсэн, ярьсандаа байж чаддаг, түүнийхээ төлөө тууштай тэмцдэг, тийм улс төрийн хүчин, улс төрчдийн эрэлт хэрэгцээ маш их байна.
Улс төрчдийн Сонгуулиас өмнө ярьж байсныг Сонгуулийн дараа ярьж байгаатай нь харьцуулан ТВ-гээр Монтажлан үзүүлбэл ХОШИН Шогийн жүжигчид маань хийх ажилгүй болох буй заа ккк.
Сэтгэгдэл (1)