1. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч (Казах) усанд унаж нас барсан. Гэхдээ түүний үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.
2. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.
3. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
4. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн байсан.
5. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.
6. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.
7. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
******************
Хэвлэлд бичигдснээс харвал эдгээрийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг дагалдан гарсан гэмт хэргүүд гэж үзэж байгаа юм байна. (Хэвлэлүүдэд бичигдээгүй өөр ч бас байгаа байх)
Ямар нэгэн зохион байгуулалттай гэмт хэрэг гарахад тархи толгой болон санан сэдэгч, гар хөл болон гүйцэтгэгчид гэж заавал байдаг гэдэг юм.
Дээрх гэмт хэргүүдийн үйлдэгдсэн байдлаас харахад ЦЕГ ба Прокурор мэтийн байгууллагуудын дотроос мэдээлэл аваад чиглүүлэн зааварчилж, мэдээллээр найдвартай хангадаг зохион байгуулагчид гэхээр хүмүүс байсан ажээ.
Эдгээр 7 гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацааг он дарааллаар нь жагсаан харвал маш сонин дүр зураг харагдаж мэднэ. Гэвч эдгээр гэмт хэргүүдийн үйлдэгдсэн он, цаг, хугацааны тухай тодорхой мэдээлэл интернэтэд алга. Харин мэдээлэл алдсан байж болох ЦЕГ, ШҮҮХ, Прокурорыг хэн хэн толгойлж байсан ба МУ-ын ерөнхий сайдаар хэн хэн ажиллаж байсан болохыг бичье.
1-рт. 1999-оноос 2010-оны 5-р сар хүртэл МУ-ын Ерөнхий Прокуророор М.Алтанхуяг ажиллаж байжээ. М.Алтанхуяг нь 1997-оны үед Ш.Отгонбилэгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн бөгөөд түүнийг Н.Багабанди ерөнхийлөгч нэр дэвшүүлэн 1999-онд Е-прокурор болгожээ.
2-рт. Ч.Ганбат нь /1999-2005/ онд МУ-ын Ерөнхий шүүгчээр ажиллаж байв. Тэрбээр мөн л 1997-оны үед Ш.Отгонбилэгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэдэг. Н.Багабанди нэр дэвшүүлэн Ерөнхий шүүгчийн албанд томилуулжээ.
3-рт. Д.Мөрөн /1998-1999/ онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байв. Мөрөнг ЦЕГ-ын дарга болгох санаа сэдлийг МоАХ эсвэлийн лийдэр болох Э.Батүүл тухайн үедээ гаргаж, Ч.Амарболдыг хусан түүнийг оронд нь тавьж байжээ. Мөрөнгийн үед ЦЕГ-ын дотоод зохион байгуулалт алдагдаж, хөл толгойгоо мэдэхгүй болсон гэдэг юм. Мөн эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр (Шаабар)-ын нотлож байгаагаар Эрүүл мэндийн яамнаас томилсон шүүх эмнэлэгийн комисс С.Зоригийн цогцост үзлэг хийх гэж очиход Д.Мөрөн аль хэдийнэ түрүүлж очоод задлан хийгээд явсан байсан гэдэг юм.
4-рт Ч.Амарболд 1996-1998, 1999-2001, 2008 онуудад ЦЕГ-ын даргаар ажиллаж байв. Түүнийг Н.Багабандийн зөвлөх Б.Пүрэв генералын санаачилгаар МоАХ эвслийн ЗГ-ын үед 1999-онд буцаан ЦЕГ-ын дарга болгож байжээ.
5-рт Д.Сандаг-Очир 2001-2006 он. Энэ хүнийг Ц.Нямдоржийн хүн гэх бөгөөд ЦЕГ-ын дотоод хяналтыг сайжруулж эмх цэгцтэй болгож, 1996-2000-оны үед бий болсон нийгмийн эмх замбараагүй байдлыг цэгцлэж , рекет бүлэглэлийн үйл ажилгааг зогсооход идэвхитэй ажилласан хүн гэдэг.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялж, Ерөнхий шүүгчээр С.Батдэлгэрийг /2005-2010 он / томилжээ.
Харин 2007-онд Ерөнхий сайдаар С.Баяр томилогдож ТЕГ-ын даргаар Р.Болдыг тавьж байв. Тэр үед Ч.Амарболд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байв. Энэ Ч.Амарболдыг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байхад 2008-07-01-ны харамсалт хэрэг гарчээ.
Товчоор хэлбэл С.Баярын аман шийдвэрээр иргэдийг буудан алж байсан гэх бөгөөд хожим нь Ч.Амарболд уг хэрэгт буруутгагдан, шүүхээс ял авч шоронд сууж байлаа.
Эдгээр эрхмүүдийг хууль хяналтын байгууллагуудыг тэргүүлж байх үед ЦЕГ, Прокуророос ямар нэгэн байдлаар С.Зоригийн хэргийн тухай мэдээлэл алдагдаж, уг хэрэгтэй холбоотой аллагууд үйлдэгдэж байсан байна.
Товчоор хэлбэл зохион байгуулагдсан гэмт этгээдүүд С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөж байсан болон, хяналт тавьж байсан Цагдаа, Прокурорын амь насыг хөнөөж байжээ.
Мөн гэрчийн мэдүүлэг өгч байсан хүмүүсийг ч эдгээр хүмүүсийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад хөнөөж байсан байна. Тэр үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн илрүүлэх нь битгий хэл Цагдаа Прокурорууд маань өөрсдийнхөө амь насыг ч хамгаалж чадахгүй хэмжээнд байжээ гэх дүр зураг харагддаг.
Яг хэнийг ажиллаж байх үед дээрх гэмт хэрэгүүд гарч байсан бол тэр бас их сонин байж мэднэ шүү.
Сэтгэгдэл (18)