Утаа хүчрэгдэхээ байсны үндсэн НЭГ шалтгаан бол нийслэлд маань хүн амын хэт бөөгнөрөл бий болж, ачаалал хэрээс хэтэрсэн үзэгдэл. Үүний гайгаар УТАА төдий биш, ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ЦАХИЛГААН, ЦЭВЭР УС болон ДУЛААНЫ хүрэлцээгүй байдал, АЖИЛГҮЙДЭЛ гэх мэт олон сөрөг дагавар бий. Угаас энэ Дөрвөн уулын дундах зай маань хязгаартай, хоёр саяас хол илүү хүн суурьших боломж багатай.
УГ НЬ энэхүү хэт бөөгнөрлийг задлах маш ирээдүйтэй, асар үр өгөөжтэй, бас хэрэгжих бүрэн боломжтой төсөл хэдэн жилийн өмнө тун ахицтай яригдаж байснаа одоо мартагдах талдаа...
Энэ ЮУН ТӨСӨЛ байв???
Оюутны хотхон, түүнийг дагалдуулаад Оюуны баялаг бүтээгч, шинэ өндөр технологи бүтээгч, Шинжлэх ухааны хотхон байгуулах... Монголын Силикон Ваали (Silicon Valley)
Багануур хотын зүүнтээ, Хуучин Оросын цэргийн анги байсан буурины орчимд уг хотхоныг байгуулах зураг төсөл, ТЭЗҮ нь хэдийнэ хийгдчихсэн санагдана. Тэр бүү хэл Азийн хөгжлийн банк зэрэг хэд хэдэн санхүүжүүлэгч саналаа ирүүлсэн байх учиртай.
ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ХОТХОН БАРИГДАХ ВЭ?
- Улаанбаатарт байгаа 90 орчим их дээд сургууль, коллежүүдийг шинэ хотхон луу нүүлгэнэ. Дагалдаж 130 мянган орчим оюутнууд, хэдэн арван мянган багш нар, үйлчилгээний ажилтнууд болон тэдний гэр бүл явна.
- ШУ-ын байгууллагууд, лаборториуд тийш шилжинэ. Мөн хэдэн арван мянгаар тоологдох шилжилт явна.
- 200 000 орчим хүн бүхий шилжилтийг дагаж бусад үйлчилгээ, тухайлбал, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний бүх салбарууд тэнд нээгдэх болно. Дэлгүүр хоршоо, үзвэр, үйлчилгээ, кино театр, драм, баар, ресторан, урлаг спортын зэрэг бүхий л цогцолборууд.
- Мэдээж шинэ хотхон засаг захиргаатай байж таарна.
- Энэ бүх үйлчилгээ, засаг захиргаанд ажиллах хүмүүс, тэдний ар гэр дахиад 200 000 орчим байна.
- Ингэснээр 400-450 мянга орчим хүнтэй томоохон хот шинээр байгуулагдана.
ХОТХОНЫГ ЯМАР ХӨРӨНГӨӨР БОСГОХ ВЭ?
- Юуны өмнө Их дээд сургуулиудын бүрэн цогцолбор - кампусуудыг босгох Хөрөнгө оруулалтуудын боломжууд,
а/ Одоо Улаанбаатарт байгаа Их дээд сургуулиудын байруудыг худалдах. Ордны зүүн талд буй нурсан хэвлэх үйлдвэрийн байршил, байр нь 24 тэрбумаар зарагдсан. Тэгвэл зөвхөн МУҮИС л гэхэд Маршалийн хөшөө бүхий 1-р байраас эхлээд 2, 3, 4, ... гэх мэтчилэн хэд хэдэн хичээлийн байруудтай, тэд нь бүгд АА зэрэглэлийн бүсд байдаг, бас хэд хэдэн дотуур байр, лобарторитой, аж ахуйн хашаа, газартай. Зөвхөн эдгээр 10 гаруй хичээлийн болон бусад байруудыг газартай нь дуудлага худалдаагаар зарахад 100 хол давсан тэрбумын хөрөнгө босох бүрэн боломжтой.
100 хол гарсан тэрбумаар чамлахааргүй хэмжээний хичээлийн кампусыг босгох боломжтой. Одоо 1800 хүүхдийн дунд сургуулийн байрыг 4-5 тэрбум орчмоор босгож байгаа. Тэгвэл тэр хэмжээний 20 барилга босгох боломжтой гэсэн үг. Гол нь газар үнэгүй...
б/ Хөрөнгө оруулагч... Ашигтай байршлуудад хөрөнгө оруулагчид уралдан хөрөнгө оруулалт хийдэг.
в/ бусад...
г/ Төр зөвхөн дэд бүтцийн асуудлуудыг шийдэж өгнө.
Хотхон боссоны ҮР ДҮН ...
- Юуны өмнө Улаанбаатар хотын ачаалал эрс буурна. Хэдэн зуун мянган хүн шилжих учир. Өнөөх УТААНЫ асуудал их хөнгөрнө дөө. Мөн хөрсний бохирдол, замын түгжрэл, цахилгааны хомсдол, дулаан хангамжийн хүрэлцээгүй байдал ч хөнгөрнө.
- Хамгийн ТОМ ҮР ДҮН бол шинэ хот маань өөрөө юм.
а/ Тэнд цоо шинэ орчин үеийн загвар төрхтэй хот босно. Шинэ соёлыг бий болгож болно.
б/ Оюуны, өндөр технологийн бүтээлч байдал эрс дээшлэх, үүгээр улс орны хөгжил дэвшлийн нэгэн тулгуур болох боломжтой.
в/ Жинхэнэ утгаараа Их, Дээд сургуулийн суралцах орчин, нөхцлийг бий болгож, орчин үеийн Оюуны үйлдвэрлэлийн кампусыг бий болгох боломжтой.
Гэх мэт олон ашигтай талууд бий.
Гэтэл энэ сайхан төсөл яагаад хөдөлсөнгүй, цаасан дээр хэвээр байна вэ? Өлгийдөө өтөлж, тэр бүү хэл талийгаач болох нь холгүй байна вэ?
Өнгөрсөн он жилүүдэд авсан, хувааж идсэн олон тэрбум долларын зээл, бондыг яагаад энэ мэт үр ашигтай, ирээдүйтэй төсөлд зарцуулсангүй вэ?
Надад зарим нэгэн ажил хариуцаж байсан хүмүүсийн хэлснээр бол.... шинэ хотхоны ашигтай байрлалуудыг хэн эзэмших, тухайлбал, дөрвөн замын уулзварт байх Кино театр, үйлчилгээний төв хэний мэдэлд, ямар санхүүгийн бүлэглэл, намын мэдэлд байх вэ гэдэг асуудал дээр тохиролцож чадаагүйгээс гацсан гэдэг... Хэрвээ энэ үнэн бол... Тэгэж гацаасан нөхдийг шоронд хатааж, шонд дүүжилсэн ч багадмаар......
Улс орныхоо, бидний үр хүүхдийн ирээдүйг өчүүхэн эрх ашгийнхөө төлөө зүгээр ховх сорчихож байна шүү дээ...
Сэтгэгдэл (2)