Шинжлэх ухааны аливаа ололт амжилт нь их багаар хүний амьдралд нөлөөлж байдаг. Харин бид өөрсдийнхөө тухай төдий л сайн мэддэггүй. Тэгвэл шинжлэх ухааны үндэслэлтэй баталсан та өөрийнхөө тухай мэддэгүй нууцыг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Та нүдээ нээсэн чигээрээ яагаад ч найтааж чадахгүй.
Баримт 2. Алтай хэлний язгуурын монгол хэлний бүлгийн монгол хэлээр та даргатайгаа, багштайгаа, ойр дотныхонтойгоо харилцдаг.
Баримт 3. Та өдөрт 23 000 удаа амьсгаа авч, бас гаргадаг.
Баримт 4. "Арьсыг нь хуулна!” гэж аймаар үг байдаг. Хэрвээ үнэнээсээ таны арьсыг өвчөөд хуулчихвал нэг шуудай төмсний хальстай тэнцүү жинтэй болно. Гурван килограмм!
Баримт 5. Та жил бүр дунджаар 100 гаруй килограмм мах буюу бүтэн хязаалан үхэр (яс, дотрыг нь хасаад) өлхөн иддэг. Нийтдээ та жилд 525 килограмм хүнс хэрэглэдэг.
Баримт 6. Амьдралын тань турш толгойн үс тань 725 километр буюу Улаанбаатараас Дорнод орохоос ч урт ургана.
Баримт 7. Таны аманд яг одоо 40 000 бактери язганаж байгаа.
Баримт 8. Гар нүүрийн 7 ширхэг саван хийхэд хүрэлцэх өөх тос таны бие махбодид бий.
Баримт 9. Таны гар утаснаасаа явуулдаг мессежний тэмдэгт нэг удаа 160-аас илүү гарахгүй.
Баримт 10. Үсний тань ганц ширхэг дунд зэргийн төмсийг өлхөн даана.
Баримт 11. Хамгийн хүчтэй булчин бол таны хэл. Хурууны хээ шиг хэлний хээ тань бас давтагдашгүй. Гэхдээ л цагдаа нар сэжигтний хэлний хээг долоолгож авч үлддэггүй.
Баримт 12. Нэг хоногт 33 литр мөсийг хайлуулах дулаан таны биеэс ялгардаг. "Би нүүдлийн цахилгаан станц” гэж Б.Лхагвасүрэн найрагч үүнийг л хэлсэн юм биш үү?
Баримт 13. Гарын хурууны хөмс хөлнийхөөс тань 4 дахин хурдан ургадаг.
Баримт 14. Таны араг яс 8 килограмм жинтэй.
Баримт 15. Хэрвээ та нийслэл Улаанбаатарт амьдардаг бол жилд 240 килограмм хорт бодисоор амьсгалдаг. Сонирхолтой нь, баруун уушиг тань зүүнээсээ илүү агаар багтаадаг.
Баримт 16 Та өдөрт 1 литр орчим хийг хэхэрч, эсвэл унгаж гадагшлуулдаг.
Баримт 17. Таны арьсны ам сантиметр бүрт өвдөлт мэдрэх 100 ширхэг мэдрэлийн эс бий. Нийтдээ биенд тань 75 километр урт мэдрэлийн судал байгаа.
Баримт 18. Өдөрт идсэн хоолны тань 125 грамм нь ялгадас болж гадагшилдаг.
Баримт 19. Нас барсны тань дараах 37 цагийн турш тархин дахь цахилгаан давтамж идэвхтэй хэвээр байна. Шалтгаан нь тархин дахь химийн урвал.
Баримт 20. Та хөхтний аймаг, приматын баг, гоминидын овогт багтах хомо сапиенс буюу ухаант хүн хэмээх зүйлийн АМЬТАН юм.
Баримт 21. Таны зүүд хичнээн баялаг үйл явдалтай байлаа ч үнэн хэрэгтээ хэдхэн секунд л үргэлжилдэг.
Баримь 22. Таныг амьд байх үед ягаан өнгөтэй байдаг. Харин үхэхэд саарал өнгөтэй болдог
Баримт 23. Хоол хүнсний ихэнх нь ходоодонд бус гэдсэнд боловсордог
Баримт 24. Уруулд гарын хуруунд байдгаас 100 дахин олон мэдрэлийн сувгууд төгсөж байдаг.
Сэтгэгдэл (1)