Өнөө цагт шинжлэх ухаанд тайлагдаагүй нууц ховор ч тэрхүү нээлтүүдээс хүмүүс биний мэддэггүй зүйл олон ажээ. Урьд өмнө нь сонсож байсан мэт боловч хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой мэдээллийг 24 баримт буландаа онцолж байна.
Баримт 1. Хүмүүс хэзээ ч тохойгоо долоож чадахгүй. Энэ мэдээллийг анх сонссон хүмүүсийн 75 хувь нь тохойгоо долоох гэж туршиж үзнэ.
Баримт 2. Харх, морь хоёр хэзээ ч бөөлждөггүй.
Баримт 3. Хэрэв та найтааж байхдаа нүдээ хүчээр нээвэл, нүдний алим сугарч унах магадлалтай.
Баримт 4. Мөн хэт хүчтэй найтаавал хавиргаа хугалах эрсдэлтэй.
Баримт . Нэг цаг чихэвч зүүвэл юу болдог гэж санана. Чихэвч зүүснээр чихэн дэхь бактерийн хэмжээ 700 дахин ихэсдэг байна.
Баримт 6. Гэрлэсэн хүмүүсийн 35 хувь нь өөр хэн нэгэнтэй болзох гэж өөрийгөө сурталчилсан байдаг гэнэ.
Баримт 7. Уруулын будаг болгон найрлагандаа загасны хайрс агуулсан байдаг ажээ.
Баримт 8. Хүн унтаж байхдаа амьдралынхаа туршид нийт 70 төрлийн шавьж болон 10 янзын аалз иддэг.
Баримт 9. Хүмүүс мөнгийг цаасаар хийдэг гэж боддог ч үнэн хэрэгтээ хөвөн, даавуу ашиглах нь олонтаа. 1932 онд АНУ-ын Вашингтон хотод модоор хийсэн мөнгийг богино хугацаанд ашиглаж байсан түүхтэй.
Баримт 10. Хүмүүс хоол хүнсгүйгээр нэг сар орчим амьдарч чадах ч усгүй бол ганц долоо хоног орчим амьдарна. Таны биен дэхь ус 1 хувиар багасахад л цангах мэдрэмж төрдөг. Харин биеийн нийт ус 10 хувиар багасвал шууд үхнэ.
Баримт 11. Дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн тэн хагас нь амьдралдаа нэг ч удаа утсаар ярьж үзээгүй байдаг.
Баримт 12. Таны биен дэхь атомуудын 98 хувь нь жил бүр шилжиж, байраа сэлгэж байдаг.
Баримт 13. Хэрэв та задгай сансарт гарвал агаарын даралт байхгүй учраас багтарч үхэхээсээ өмнө дэлбэрэх аюултай.
Баримт 14. Хүний гэдсэнд хоёр долоо хоног шинэ салст давхарга ургаж байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр давхаргууд арьстай адил байнга төлждөг гэнэ.
Баримт 15. Кетчупыг 1830-аад оны дунд үед эмийн зориулалтаар худалдаалдаг байжээ.
Баримт 16. Финландад Доналд нугасны тухай комикс ном худалдаалахыг хориглосон байдаг. Учир нь Доналд өмд өмсдөггүй учраас хүүхдүүдэд сөрөг нөлөөтэй гэж үзжээ.
Баримт 17. Хүний зүрх өдөрт 100 мянган удаа цохилдог.
Баримт 18. Тив бүрт Ром гэдэг нэртэй хот бий.
Баримт 19. Хүний гуяны яс бетон хананаас ч илүү бат бөх байдаг.
Баримт 20. Биднийг амьсгалах бүрт хавирга хөдөлж байдаг бөгөөд жилд 5 сая гаруй удаа хөдөлгөөн хийдэг.
Баримт 21. Тэмээн хяруулын нүд тархинаас нь том байдаг.
Баримт 22. Хэрэв та 8 жил 7 сар 6 хоног хашгирч ориловол нэг аяга кофег халаахад хангалттай хүрэлцэх тийм хүчтэй дууны энергийг ялгаруулна.
Баримт 23. Эрвээхийнүүд хөлөө долоож, амтлах дуртай.
Баримт 24. Хүн, далайн гахай хоёр сексээс дээд зэргийн таашаал авдаг цорын ганц амьтад юм. Өөр ямар ч төрөл ийм мэдрэмж авдаггүй.
Сэтгэгдэл (1)