Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд хийж байснаар олон нийт андахгүй. Харин түүний хувь хүн, гэр бүл, карьрертай танилцаад байдаггүй. Энэ удаа 24 баримт буландаа сайд Ж.Эрдэнэбатыг онцоллоо. Ингээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай танилцъя.
1. Ж.Эрдэнэбат хамгийн залуудаа Ерөнхий сайд болсон эрхмүүдийн нэг. Тодруулбал, 41 насандаа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад 97.1 хувийн саналаар дэвшсэн юм. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1998 онд 35 насандаа Ерөнхий сайдын албыг хашиж байжээ.
2. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эцэг, эхээс дөрвүүлээ, нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй, айлын том хүү.
3. Ерөнхий сайдынх ам бүл тавуулаа. Гэргий Тунгалагтайгаа арван жилийн нэг ангийн хоёр юм байна. Том охин нь “Мон Турк” дунд сургуульд, дунд охин нь “Хобби” дунд сургуульд, бага хүү нь цэцэрлэгт явдаг.
4. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын аав Г. Жаргалтулга Мандал сумын Хэрх ЕБС-д захирлаар ажиллаж байжээ.
5. Ээж Л.Пүрэвдулам нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аж.
7. Ж.Эрдэнэбат 99974 сая төгрөгийн орлоготой.
8. Гурван орон сууцтай бөгөөд дөрвөн компанид хувь эзэмшдэгээс нэг нь 100 хувь Ерөнхий сайдынх юм байна.
9. Харин “Toyota Land cruiser 105”-1, “Toyota highlander”-1, “Lexus-570”-1 гэсэн гурван автомашин хөлөглөдөг. Нийт 116 сая төгрөгтэй тэнцэх малтай аж.
10. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 22 насандаа төрийн албан хаагч болжээ.
11. 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагчаар ажиллаж байсан бөгөөд гурван жил нягтлан бодогчоор ажиллажээ.
12. Ж.Эрдэнэбат эдийн засагч мэргэжилтэй. Мэргэжилээрээ дотоодын дөрвөн их дээд сургууль дүүргэжээ.
13. 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургуулийг төгсчээ.
14. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаад зургаан сарын нүүрийг үзжээ. Тодруулбал, долдугаар сарын 8-ны өдөр албаа хүлээж авсан юм.
15. Ерөнхий сайд болохоосоо өмнө буюу 2014-2015 онд Сангийн сайдаар ажиллаж байв.
16. 2005 он Санхүү банкны тэргүүний ажилтанаар шагнуулж байсан бол 2010 онд Алтангадас одонгоор шагнуулж байжээ.
17. Төрийн албан хаагчаар тасралтгүй 19 жил ажиллаж байгаа аж.
18. Ж.Эрдэнэбат 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
19. Тэрбээр өрөөндөө ташуур байлгах дуртай. Учир нь ташуурыг муу муухай зүйлээс зайлуулдаг гэж үздэг байна.
20. Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул. Тиймээс ч газар тариалан, мал аж ахуй, санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг. Харин бизнесийг нь эхнэр болон дүү нар нь хариуцдаг гэнэ.
21. Тэрбээр сагсан бөмбөгт маруухан бөгөөд бусад спортын бүх төрөлд авьяастай. Тухайлбал, шатар тоглох дуртай нэгэн.
22. Түүний хобби эрүүл агаарт гарч байгалийн үзэсгэлэнтэй газарт өөрийн тааваараа явах дуртай гэнэ. Ингэхдээ хүүхэд байхын л байгальд аялах дуртай байжээ.
23. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баримталдаг зарчим нь “хүн юу хийж чадна, түүнийгээ л хийж чаддаг байх хэрэгтэй” гэж үздэг.
24. Түүнийг Этка хэмээн ойр тойрныхон нь хочилдог. Дүү Эрдэнээ нь ах гэж хэлж чадахгүй Этка гэж дуудаж эхэлсэнээр одоо болтол нутгийнхан, найзууд нь Этка гэж дууддаг байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хотод амралтаа өнгөрүүлэх дургүй болж л өгвөл хөдөөгүүр амрах дуртай гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)