АТГ-аас өчигдөр Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлж, тэрбээр тус газарт очиж мэдүүлэг өгсөн билээ. Энэ үеэр Н.Алтанхуяг сэтгүүлчдэд чухам ямар асуудал үүсээд байгаа талаар мэдээлсэн нь өдгөө олны анхаарлыг татсан хэвээр байгаа юм. Тэгвэл Н.Алтанхуяг үүсээд буй нөхцөл байдлын талаар юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Өнөөдөр /өчигдөр/ хоёр цагийн үед надад нэгэн зарлан дуудах хуудас ирүүлсэн. Тэгээд би ирлээ.
Баримт 2. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлсэн чинь нэлээд үйл явдал өрнөх юм шиг байна.
Баримт 3. Хоёрдугаарт нь саяхан нэг нэвтрүүлэгт ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйлийг талаар тэр дундаа хэдхэн хүмүүс Монголын баялгийг сорчлоо. Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг газраас цөөхөн хүмүүс хөрөнгө мөнгө завшаад байна гээд хэлсэн чинь манай Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэлийнхэн их л амь тавьж байх шиг бололтой юм.
Би Ц.Элбэгдоржийн төлөө биш эх орныхоо төлөө зүтгэмээр байна.
Баримт 4. Цөөхөн хэдхэн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэйг цагдан хорилоо.
Баримт 5. Ер нь бол манай ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийн бий болгосон хууль хяналтын байгууллагын дотор нэгэн хонгил байдаг гэдгийг би өнгөрсөн дөрвөн сард хэлж байсан.
Баримт 6. Тэгвэл тэр хонгил руугаа шахаж оруулах гэсэн оролдлого намайг Ерөнхий сайд байхаас л явж эхэлсэн.
Баримт 7. Харин одоо ойр хавийн хүмүүсийг маань барьж хорьчихоод одоо тэдэнтэй маань холбогдуулж бас нэгэн зохиомол хэрэг рүү оруулж байгаа байх.
Баримт 8. Энд бол айж ичээд байх зүйл байхгүй, үнэн мөн хэзээд ялна.
Баримт 9. Би хоёр зүйлд харамсаж байна. Намайг эртхэн шиг шууд дуудаад асуучихгүй, заавал ойр хавийнхан, Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа гээд олон хүнийг шорон гянданд тарчлааж байх хэрэг юу байхав дээ.
Баримт 10. Ер нь шорон гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй.
Баримт 11. Намайг тэр шорондоо хийчихээд одоо тэр олон хүнийг суулах цаг нь болсон гэж би бодож, өнөөдөр ирж байна.
Баримт 12. Харин цаг нь их давчуу хэллээ. Тэд намайг зугтана гэж бодсон юм байлгүй дээ.
Баримт 13. Эцэст нь хэлэхэд Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос л эхлэн ардчиллын төлөө явсан.
Баримт 14. Ц.Элбэгдоржийн үгэнд л заавал орох ёстой. Харин орохгүй бол шоронд ордог Ардчилалын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй шүү дээ.
Баримт 15. Би Ц.Элбэгдоржийн төлөө биш эх орныхоо төлөө зүтгэмээр байна.
Баримт 16. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэнэ.
Баримт 17. Намайг огцруулсан манай намын гишүүдийг би буруутгадаггүй. Аливаа зүйлийн зөв буруу нь цаг хугацаа өнгөрөх тусам бодитой харагддаг юм байна. Манай намын гишүүдийн намайг унагаана гэж кноп дарсныг өөрсдийнх хийсэн үйлдэл гэж боддоггүй. Үүнийг зохион байгуулсан бүлэг бүлэглэл, магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотой хийгдсэн зүйл
Баримт 18. Манай засгийн газрыг огцруулах болсон нь давхар дээл гэдэг зүйлийг оруулж ирснээс болсон. Би Ерөнхийлөгчид хэлж байсан. Та энэ давхар дээлээ оруулж ирж яах юм бэ бид нар ажлаа хиймээр байна гэж хэлж байсан. Энэ үед л би их хурлын гишүүд кнопоо дарж чаддаггүй юм байна гэдгийг ойлгосон.
Баримт 19. Монголын төр ингэж ард түмнээс сонгогдож ирсэн УИХ-ын гишүүний кноп дарах эрхэнд халдаж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл кнопыг нь барьцаалж байна. Өнгөрсөн жилд 2 буруу юм болсон. Нэгдүгээрт өөртөө муу харагдсан, өрсөлдөж мэдэхүйц, үнэнээ шулуухан хэлдэг, эсвэл өөрийнх нь бүлэглэлийн төлөө үйлчилдэггүй ийм хүмүүсийг золигт гаргах үйл ажиллагаа.
Баримт 20. Үүний хамгийн тод жишээ нь Л.Гансүх. Яагаад гэвэл гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад нь төрийн байгууллага зарлаад байдаг. Хүнийг гэм буруугүй байхад нь гэм буруутай гэж цоллодог, олон нийтийн дунд гутаан доромжилдог ийм муухай технологи болж тогтлоо.
Баримт 21. Хоёрдугаарт барьцаанд авдаг асуудал. Би сүүлийн үед УИХ-д хэлсэн хэн ч тоогоогүй. Учир нь ихэнхийг нь барьцаанд авчихсан юм билээ. Хүний амьдралд жижиг сажиг янз бүрийн юм байна. Харин үүгээрээ барьцаанд ордог юм байна лээ.
Баримт 22. Монгол Улсын их хурлын гишүүн ард түмнээс сонгогдчихоод кнопоо өөрөө мэдэж дарж чадахгүй болчихоор чинь монголын төрийг хэн удирдаж байгаа юм гэж маш олон удаа асуусан. Ингэж Монгол Улсын төрийн тогтолцоог унагааж байгаа юм.
Баримт 23. Би энийг бүлэглэл гэж хэлээд байгаа юм. Цөөхөн хүний гарт тоглоом болж байна. Хүн харахад 76 хүн байгаа мөртлөө тэнд ямар ч 76 байхгүй. Тэд кнопоо дарж чадахгүй байна шүү дээ. Хэлснийх нь дагуу дарна. Одоо ч МАН-ынхны дунд энэ дүр зураг байгаа байх.
Баримт 24. Монголчууд цөөхүүлэхнээ юм чинь хэл амаа ололцоод зөв явах ёстой гэж би боддог. Хэл амаа олоод яв гэдэг нь ард түмний эрх ашгийг огоороод тэднийхээ байгаа баялгийг худалдаж идээд яв гэсэн үг биш. Би энэ байр суурин дээрээ үхэн үхтлээ байна. Энэ байр сууриныхаа төлөө үхэн үхтлээ тэмцэнэ. Ингэж хэлсний төлөө олон хүн золигт гарч байгаа. Надад хувь хүнийхээ талд нэг эмзэглэл байгаа. Би идэж уучихсан бол намайг шалгаж болно. Ер нь юмыг ил тод болгохгүй бол энэ хуулийн байгууллага чинь хонгил болчихсон. Би бол ерөнхийлөгч гээд байгаа юм л даа. Ерөнхийлөгч бол хэлнэ биз.
24tsag.mn
Сэтгэгдэл (45)