Б.Энх-Амгалан гишүүний хэлж буйгаар Улаанбаатар хотын гудамж талбай мөстөж, халтиргаа гулгаа эрс нэмэгдээд байгаад иргэд буруутай гэнэ. Шинэ жолооч нар өвлийн улиралд машины жолоо мушгиж, тэд л машин нь халзан дугуйтай зам дээр халтирч явахгүй, түгжрэл үүсгэж байгаа юм байна. Түүнчлэн иргэд л гараа хумхиж суучихаад хотын удирдлагыг цасаа цэвэрлэсэнгүй гэж загнаж байна гэх зүйлийг хэнэг ч үгүй яриад сууж байх юм. Түүний энэхүү хачирхалтай тайлбар өнөөдөр сошиалд олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.
Сэтгэгдэл (18)