"Үртэй хүн жаргадаг, Үндэстэй мод нахиалдаг" гэдэг. Айл бүрт аз жаргал амьдралын баяр баясал авчирдаг бяцхан үрсийн тухай сонирхолтой мэдээллийг 24 баримтаар хүргэж байна. Ээж болох гэж буй, ээж болсон бүсгүйчүүдээ наашаа анхаарлаа түр хандуулаарай.
Баримт 1. Хэвлийгээ илж, хүүхэдтэйгээ ярих хэрэгтэй. Учир нь хүүхэд төрөөгүй байхдаа ч мэдэрч, харж, сонсож чаддаг.
Баримт 2. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа уйлдаг.
Баримт 3. 2000 хүүхэд тутмын нэг нь шүдтэй төрдөг.
Баримт 4. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхдээ жижигхэн тоор шиг хэмжээтэй байдаг бол төрөх үедээ тарвас шиг болж томордог.
Баримт 5. Хүүхэд 21 долоо хоногтойгоос эхлэн өтгөнөө гадагшлуулдаг бөгөөд өтгөн нь төрөх хүртэл эхийн хэвлийд хадгалагддаг.
Баримт 6. Хүүхэд эхийнхээ идэж буй хоолыг амталж чаддаг.
Баримт 7. Хүүхэд хэвлийд байхдаа шээгээд түүнийгээ уучихдаг. Шээгээд л уугаад л...
Баримт 8. Жирэмсэн эхийн биед маш их хэмжээний ус хуримтлаж, хавагнадаг тул эмэгтэйн хөл нэг размераар томордог.
Баримт 9. Жирэмсэн эхийн биед маш их хэмжээний ус хуримтлаж, хавагнадаг тул эмэгтэйн хөл нэг размераар томордог.
Баримт 10. Жирэмсэн болон хөхүүл ээж хүүхэд уйлж байгааг сонсоод л хөх нь ивлэдэг. Өөрийнх нь хүүхэд биш байсан ч хамаагүй.
Баримт 11. Жирэмсэн болон хөхүүл ээж хүүхэд уйлж байгааг сонсоод л хөх нь ивлэдэг. Өөрийнх нь хүүхэд биш байсан ч хамаагүй.
Баримт 12. Хөгжиж буй орнуудаас Өмнөд Африкт хамгийн их ихэр төрдөг
Баримт 13. Эмэгтэйчүүдийн 90 хувь нь жирэмсэн байхдаа арьсны өнгө өөрчлөгдөхийг мэдэрдэг.
Баримт 14. Японы эрдэмтэд 2-3 насны хүүхэд ээжийнхээ хэвлийд байх үеэ санадаг гэсэн сонирхолтой судалгаа гаргажээ.
Баримт 15. Хүүхдийн оюуны хөгжил эхийн хэвлийд байхаас эхэлдэг.
Баримт 16. Элдэв хурц амттай янз бүрийн чихэр бурам хэрэглэхэд цээрлэж хүүхэд бузартана гэдэг.
Баримт 17. Эх хүүхэд хоёр зүгээр цус, гормоны холбоотой бус сэтгэлийн хувьд ч холбоотой гэдгийг эрдэмтэд нээжээ.
Баримт 18. Төрөөд бүтэн цаг ч болоогүй нялх хүүхэд эхийнхээ яриаг бусад эмэгтэйчүүдийн хоолойноос ялгана.
Баримт 19. Нярай хүүхдийн тархины хальсны сонсгол хариуцдаг хэсэг нь маш сайн хөгжсөн байдаг ажээ
Баримт 20. Нярай хүүхэд гадаад ертөнцийн тухай их зүйлийг олж мэддэг.
Баримт 21. 2-3 насны хүүхэдтэй ээжүүд хүүхдээсээ хэвлийд байх үеийг нь асуухад тодорхой хариулсан байна. Тухайлбал, зайрмаг иддэг байсан, эхийнхээ хэвлийг өшиглөж, мөргөж тоглодог байснаа хариулжээ. Хэд хоногийн дараа дахин асуухад ч яг адилхан хариулт өгч байжээ.
Баримт 22. Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд “гэгээнтэн” байдаг.
Баримт 23. Эхийн хэвлийд хүүхдийн ам ургийн шингэнээр дүүрсэн байдаг.
Баримт 24. Нялх хүүхэд эцэг, эхээ үнэрээр нь таньдаг бөгөөд дөнгөж төрсөн хүүхэд 16-18 цаг унтдаг.
Сэтгэгдэл (4)