АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 276 саналаар ялалт байгуулсан билээ. Тэрбээр АНУ-ын 45 дахь удаагийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа юм. Хэдийгээр тэрээр дэлхийн хэмжээний тэрбумтан ч гэлээ хүмүүс түүний хувийн амьдралын талаар төдийлөн мэддэггүй байна. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг уншигчиддаа толилуулая.
Баримт 1. Доналд Жон Трамп 1946 оны долдугаар сарын 14-Нью-Йорк хотын Ямайка Стейтс хэмээх дагуул хотод мэндэлжээ. Тэрээр эцэг эхээс тавуулаа, дээрээс хоёр дахь нь. Түүний эцэг нь герман гаралтай, ээж нь шотланд цустай хүн байв.
Баримт 2. Дэлхийн тэрбумтан Доналд Жон Трамп багадаа эцэг, эхийнхээ чихийг халууцуулсан дүрсгүй хүүхэд байжээ.
Баримт 3. Тэрээр 13 настайдаа Нью-Йоркийн цэргийн академид суралцахаар явж хүүхэд ахуйн сахилгагүй зангаа орхиж дэг журамд суралцсан гэдэг. Ирээдүйн эрбумтны хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол мэдээж эцэг Фред нь.
Баримт 4. Эцэг нь Доналдыг тэвчээртэй байж, өөрийнхөө хүссэнийг хүнээр хийлгэх чадварт сургажээ. Бизнесийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө залуу Доналд эцгийнхээ үгийг дагаж коллежид суралцахаар болов.
Баримт 5. Дональд Трамп ердийн нэг оюутан байсангүй. Архи огт уухгүй, тамхи ч татахгүй, харин нэлээд хойно хүүхэмсэг зангаараа алдаршсан гэж болно. Гэвч хичээл сургууль түүний хувьд гол зүйл байсангүй.
Баримт 6. Эцгийнхээ бизнест туслахын зэрэгцээ ирээдүйн тэрбумтан маань үл хөдлөх хөрөнгийн наймааг сонирхож нэгэн цагт эцгээсээ илүү том гарын бизнесмэн болно гэж мөрөөддөг байв.
Баримт 7. Сурч байх үедээ тэрбээр эцэгтэйгээ зөвлөлдсний эцэст Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдаж авчээ.
Баримт 8. Сонирхолтой нь Трампуудын авсан энэ цогцолборыг улсаас санхүүжүүлсний эцэст тэд ганц зоос ч гарздалгүй сэргээн засварлах ажлаа хийсэн юм. Ердөө зургаан саяар авсан цогцолборыг тэд 12 сая ам.доллараар эргүүлэн зарсан аж.
Баримт 9. 28 нас хүрсэн жил нь Нью-Йорк хот түүнд анхны том боломж олгов. Тэрбээр Манхэттен дүүргийн баруун хэсэгт дампуурсан төмөр замын хэсэгхэн газрыг ашиглаж бизнес төв барилаа.
Баримт 10. 1979 онд Тавдугаар авенюд 58 давхар, доороо үнэтэй дэлгүүртэй, гаднаа 80 фут өндөр усан оргилууртай “Trump Tower” цогцолборыг барьж ашиглалтад оруулсан нь Д.Трампыг жинхэнэ барилгын магнат болгосон гэдэг.
Баримт 11. Дональд Трамп нь казино, үл хөдлөх хөрөнгөөс гадна Дональд Трамп “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны эзэмшигч. Энэ тэмцээнийг жил бүр дэлхийн 90 оронд 2,5 тэрбум хүн үздэг. Бараг 700 гаруй гадаад, дотоодын телевизийн суваг тэмцээнийг дамжуулах эрхийг худалдан авдаг гэнэ.
Баримт 12. Доналд трамп кино жүжигчин байсан бөгөөд өөрийн телевизийн реалити шоу болох THE APPRENTICE гэх шоугаараа холивүүдийн алдрын гудамжинд өөрийн одыг шигтгээд авсан юм. тус шоунаас Доналд цацалт бүрээс нь $375,000-н ашиг хүртдэг байжээ.
Баримт 13. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 4,5 тэрбум доллар юм байна.
Баримт 14. Дональд Трамп гурван эхнэрийн таван хүүхэдтэй. Түүний гурав дахь эхнэр Словенийн загвар өмсөгч Мелани Кнаусс тэрбумтан нөхөртөө хүү төрүүлж өгсөн юм.
Баримт 15. Анхны эхнэр Ивана Трампаасаа тэрбээр Доналд, Иванка, Эрик гэсэн насанд хүрсэн гурван хүүхэдтэй. Хоёр дахь эхнэр Марла нь Тиффани гэдэг охин төрүүлсэн.
Баримт 16. Дональд Трамп Хятад, Мексик болон бусад улсын засгийн газрыг Америкийн эдийн засгийн асуудалд буруутай гэж үздэг бөгөөд бодит байдал дээр Outsourcing-н талаараа энэ үзэл баримтлалаа зөрчдөг нэгэн юм.
Баримт 17. Трамп-ын хувцас, Ivanko tramp брендийн гутал болон үнэт эдлэлүүдийг Хятад , Бангладеш гэх зэрэг улсад үндсэндээ үйлдвэрлэсэн юм.
Баримт 18. Мөн 2007 онд өөрийн нэрийн архийг гаргасан юм. Гэвч энэ бизнес нь амжилттай байж чадаагүйгээр барахгүй одоо ч хүмүүсийн дунд худалдан авах хүн нэмэгдэхгүй бололтой.
Баримт 19. Хачирхалтай нь тэр хэзээ ч согтууруулах ундаа болон тамхи хэрэглэж байгаагүй юм. Магадгүй тийм ч болохоор түүний архины салбарын бизнес нь явцгүй байж болох юм.
Баримт 20. Дональдын твиттерийг дагагчид сар бүр 67,000-аар нэмэгддэг гэнэ.
Баримт 21. Трамп 1988 оноос улс төрийг сонирхож, 2008, 2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр оролдож байсан билээ.
Баримт 22. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдам намаас нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй байгаа тухайгаа 2015 оны 1-р сарын 25-нд анх мэдэгдэж, энэ оны 6-р сард сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Баримт 23. Бүгд найрмадах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулахад шаардлагатай 270 саналаас илүү буюу 276 санал авч ялалт байгуулсан билээ. Тэрээр Өмнөд Дакота, Канзас, Техас, Оклахома, Арканзас, Миссиппи, Алабама, Теннесси, Кентаки, Индиана, Баруун Виржиниа, Өмнөд Каролина, Луйзиана, Хойд Дакота, Небреска, Войминг, Монтана, Миссури, Охаяо, Айдахо, Хойд Каролина, Флорида, Жиоржиа муж, хотуудад ялалт байгуулсан билээ.
Баримт 24. Түүний мөрийн хөтөлбөрт тусгагдсан гол асуудлуудын нэг бол цагаачлалын бодлогыг шинэчилж, цагаач иргэдийн тоог хумих явдал юм. Мөн террорист бүлэглэл тэр дундаа Исламын улс бүлэглэл, Аль Кайда зэрэг алан хядах бүлэглүүдийн эсрэг хатуу аргаар тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)