МАН Засгийн эрхийг барьсан даруйдаа төрийн албыг жинхэнэ утгаар нь төрлийн алба болгож байгааг ард түмэн харсаар байгаа. Эхний ээлжинд намын дарга М.Энхболд эрх, ямбаа эдэлж хүүгээсээ эхлээд ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө томилж болох бүхий л өндөр албан тушаалд томилсон. Харин одоо намынх нь гишүүд төрийн хариуцлагатай албан тушаалд ойр, дотны хүмүүсээ хэдийнэ томилуулж эхэлжээ. Уг нь МАН УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө "Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах, дүү, хамаатан садангаа ажилд авахыг хориглоно" хэмээн хар дээр цагаанаар бичсэн байх аж. Гэсэн ч МАН-ынханы ураг садны томилгооны “мод” өдрөөс өдөрт өргөжин илүү өргөн, олон мөчиртэй болж байна. Тэгвэл МАН-ын ураг төрлийн мод хэрхэн ургаж, мөчир салаа нь тэлж байгааг 24 баримтаар хүргэе.
Баримт 1. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын дарга болжээ.
Баримт 2. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын эхнэрийн төрсөн дүү, туслах Б.Бат-Идэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албанд томилогдсон байна.
Баримт 3. Мөн төрлийн дүү болох Ц.Ариунбаяр нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын сэнтийд заларсан аж.
Баримт 4. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргын албанд очсон байна.
Баримт 5. БОНХАЖ-ын сайд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга болжээ.
Баримт 6. УИХ-ын гишүүн Н.Учралын хадам ээж Б.Отгонжаргал Нийслэлийн халамжийн газрын дэд даргын албыг хаших болсон гэнэ.
Баримт 7. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн боллоо.
Баримт 8. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн болов.
Баримт 9. УИХ-ын гишүүн Д.Сумъябазарын гэр бүлийн эзэмшлийн "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-ны захирал Б.Баярсайхан Үндэсний хөгжлийн газрын даргын албанд очжээ.
Баримт 10. Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай агсны зээ охин А.Ариунзаяа Үндэсний статистикийн хорооны дарга болов.
Баримт 11. Харин П.Жасрай агсны ач хүү Ж.Хичээнгүй ТОСК-ийн ерөнхий захиралын сэнтийд заларлаа.
Баримт 12. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн дүү н.Эрхэмзаяа “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирал болжээ.
Баримт 13. МАН-ыг УИХ-д олонх болоход жүжигчин Б.Амарсайханы гавьяа багагүй байсан гэгддэг. Тэгвэл түүний эгч Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албанд заларчээ.
Баримт 14. Харин Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай нь Гадаад хэргийн яаманд газрын дарга болсон байна.
Баримт 15. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнд томилогдож дөнгөв.
Баримт 16. МАН-ын нөлөө бүхий эрхэмийн нэг гэгдэг УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн охин Б.Гаваа ТӨБЗГ-ын Тамгын газрын дарга болжээ.
Баримт 17. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд ХХҮГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга болсон байна.
Баримт 18. Шадар сайд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр нь Барилга хот байгуулалтын яамны Стратеги бодого төлөвлөлтийн газрын даргын албанд томилогджээ.
Баримт 19. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Б.Улам-Өрнөх ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газрын даргад "тэнцжээ".
Баримт 20. ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн дотны найз Д.Ариунболдыг Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд томилсон байна.
Баримт 21. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн төрсөн дүү, туслах С.Мөнгөнчимэгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд болгосон байна.
Баримт 22. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын дарга болов.
Баримт 23. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын даргын албыг хаших болсон.
Баримт 24. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Төрийн банкны захирал болсон. Эхнээсээ хэл ам дагуулж байсан энэ томилогооны дуулиан өдгөө ч намжаагүй байгаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (56)