Манай улс ОУВС-ийн “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаар сүүлийн үед нэлээд яригдаж байгаа.
Стэнд бай хөтөлбөр нь ОУВС-д “standby credit facility”, “standby arrangement” гэсэн хоёр төрлийн зээл олгодог байгууллага аж.
“Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр аж. Тэгвэл УИХ-ын гишүүд, эдийн засагчдийн “Стэнд бай” хөтөлбөрийн талаарх анхаарал татсан 24 ишлэлийг хүргэж байна.
1. УИХ-ын гишүүн З.Нарантуяа: “Төсвийн алдагдлыг богино хугацаанд ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлээр л нөхнө”
2.УИХ-ын гишүүн Төрийн байгууллагын байнгын хорооны дарга Н.Энхболд: “Стэнд бай” хөтөлбөр бол түр зуурын арга хэмжээ. Манай урт хугацааны бодлоготой хамаагүй асуудал.
3. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Бид эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллахад тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийхэд бэлэн”
4. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Стэнд бай” хөтөлбөр гэж юу вэ гэхээр хариулах хүн олдохгүй байна шүү дээ. Зүгээр л “болохгүй хөтөлбөр” гээд бодчихсон”
5. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: “Бидэнд муу, тэрнээс муу гэсэн хоёр сонголт үлдчихээд байна. Миний бодлоор хоёр муугаас арай гайгүй нь эхний ээлжинд Олон Улсын Валютын сан”
6. УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “Стэнд бай хөтөлбөрөөр явах гээд байна уу Зээлээр явах гээд байна уу”
7. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар: ““Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гээд байгаа нь зүгээр нэг тоглоомын маневер”
8. УИХ-ын гишүүн Л.Болд: “Олон улсын валютын сангийн тусламж авна гэдэг нь Монгол Улс сүйрсэн гэсэн үг”
9. УИХ-ын дарга З.Энхболд: “Монголын эдийн засаг "Стэнд бай"-д хамрагдах хэмжээнд хүрчихээгүй”
10. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Ер нь “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлвэл эдийн засгийг нэлээд хэмжээнд агшаах шаардлага гарна”
11. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны дарга Л.Энх-Амгалан: “Бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ёстой”
12. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “Олон Улсын Вальютын сангийн дүр одоогоор гараагүй”
13. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “ОУВС-тай хэлэлцээр хийвэл сайн муу хоёр талтай. Миний байр суурь бол хэлэлцээр хийх ёстой”
14. Э.Батшугар: “Эдийн засаг хөрсөн дээрээбуучихсан учраас “Стэнд бай хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага алга”
15: Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Батгэрэл: “Стэнд бай хөтөлбөр маш сайн хэрэгжиж дууслаа”.
16. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал долларын ханш тогтворжино”
17. АН-ын дарга С.Эрдэнэ: “Стэнд бай” хөтөлбөрөөр явах гээд байна уу”
18. Эдийн засагч Н.Энхбаяр: “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс илүү дээр сонголт бараг байхгүй”
19. СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: “Стэнд бай” хөтөлбөрт 20-иод төрлийн хэлцлийн хувилбар бий”
20. МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуун: “Энэ бол эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого”
21. Эдийн засагч Х.Батсуурь: “Стэнд бай” бол аврал биш дампуурлын эхлэл”
22. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “Засгийн газар "Стэнд бай" хөтөлбөрт хамрах эцсийн шийдвэрээ гаргаагүй байна”
23. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Стэнд бай” хөтөлбөрийг авах эсэхийг УИХ шийднэ”
24. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “Сангийн яам, Монголбанк, холбогдох бусад санхүүгийн байгууллага дээр ирж ажиллаад түүний дараа дүгнэлтээ танилцуулах байх. Үүний дараа л шийдвэр тодорхой болно”
24tsag.mn
Сэтгэгдэл (4)