АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 8-ны өдөр явагдана. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн гуравдахь буюу сүүлчийн халз мэтгэлцээн өнгөрсөн пүрэв гарагт Улаанбаатарын цагаар 9:00-10:30 цагийн хооронд явагдав. Сүүлчийн халз мэтгэлцээний үеэр хөндөгдсөн гол сэдвүүд Ирак, Сирийн дайн болон Исламын улс бүлэглэл, ОХУ, кибер халдлага, үр хөндөлт, цагаачлал, Wikileaks”, эдийн засаг, татвар, ажилгүйдэл, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар байсан юм. Тэгвэл халз мэтгэлцээний үеэр хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Хиллари: Төрийн бичгийн даргын ажлыг би улс орныхоо эрх ашгийн төлөө хийж байсан. Клинтоны сангийн тухайд бол 11 сая хүнд дэлхий даяар ДОХ-той тэмцэх боломжийг олгосон. Сургалтын орчныг мөн сайжруулж чадсан.
Трамп: Эмэгтэйчүүдийн эрх ашгийн тухай ярьж байна. Та хүмүүсийн эрх ашгийн төлөө улс орнуудаас авсан мөнгөө яаж зарцуулснаа ярихгүй юу?
Баримт 2. Хиллари: Клинтоны санд орж ирсэн бүх санхүүжилтыг маш олон төсөл хөтөлбөрүүдэд зориулдаг. Гаитигийн байгалийн гамшгийн үеэр иргэдэд нь зориулж санхүүжилт босгосон.
Баримт 3. Хиллари: Сүүлийн 10 жилийн туршид Доналд Трамп компанийнхаа татварын тайланг өгөөгүй. Харин манай сан тогтмол татварын тайлангаа өгсөөр ирсэн. Манай улсад амьдарч байгаа маш олон бичиг баримтгүй иргэд орлогын албан татвараа төлсөөр байгаа.
Баримт 4. Трамп: Хиллари Клинтон өөрийн сангийн санхүүжилтыг ярьж байна. Түүнд хандив өгсөн хүмүүс над шиг амжилтад хүрээгүй гэж хэлмээр байна. Танай санд Валл Стриит болон бусад санхүүгийн томоохон газрууд маш их мөнгө хандивладаг.
Асуулт: Трамп та энэ сонгуулийг будлиантай болно гэж ярьж байсан?
Баримт 5. Трамп: Би сонгуулийн үеэр сонгуулийн үр дүнг маш нарийн харж үзнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд авлигалд автсан, шударга бус байна. АНУ-ын хэвлэлүүд шударга бус байна. Иргэд ч гэсэн үүний гэрч болж байна. Би хэвлэлүүдээс мэдээлэл авсан. Олон сая хүн сонгуульд, бүртгэлд хамрагдах боломжгүй байна. Би олон сая хүний тухай ярьж байгааг анхаараарай. Хиллари Клинтон их олон гэмт хэрэг үйлдсэн. Түүний цахим шуудантай холбоотой асуудлыг мэдээллийн хэрэгслүүд огт ярихгүй байна.
Баримт 6. Хиллари: Доналд өөрийнхөө хүссэн замаар үйл явдал өрнөхгүй байхыг хараад ийм зүйл ярьж байна. Тагнуулын төв газраас миний цахим шууданд хийсэн шинжилгээний дүнд тэрээр итгэхгүй байгаа. Шүүхийн шийдвэрт хүртэл игэхгүй байгаа. Энэ бол Доналд Трампын тархи яаж ажилладгийг харуулж байгаа хэрэг юм. Обама хэлэхдээ тоглоом дуусахаас өмнө гомдол хэлж байвал та энэ ажилд бэлтгэгдээгүй байна гэсэн үг хэмээн хэлж байсан удаатай.
Асуулт: Гадаадын улс орнууд, халуун цэгүүдийн тухай ярилцъя. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Иракийн байдалд хэрхэн хандаж, үйл ажиллагаа явуулах вэ?
Баримт 7. Хиллари: Таны хэлсэнчлэн энэ болон бидний хувьд зөв сонгот биш. Цэргийн зөвлөхүүдтэй ажиллаж байгаа бидний хүчин чармайлт үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Бид ISIS-ээс сэрэмжтэй байж, агаараар ч тэр, газраар ч тэр тэдний устгахад бүх чармайлтаа гаргах ёстой. Сирийн иргэд болон дүрвэгсдийг хамгаалах тал дэмжсээр байх болно.
Баримт 8. Трамп: Бид өмнө нь Мосул хотыг хяналтандаа байлгаж байсан. Харамсалтай нь Хиллари Клинтоны бодлогогүй шийдвэрээр бид Мосул хотыг Исламын улс бүлэглэлд алдсан. Гурван сарын турш энэ цэргийн ажлыг төлөвлөсөн. Маш ширүүн тэмцэл, маш их цус асгарсан зүйл болно гэж бодож байна. Ираныг чөлөөлөх тухай Хиллари Клинтоны бодого том тэнэглэл байсан гэж үзэж байна. Мосул хотыг чөлөөлснөөр Иран улсад ашигтай байх болно. Ирак дахь цэргийн ажиллагаанд ингэ хариуцлагагүй хандаж болохгүй байсан.
Баримт 9. Хиллари: АНУ Иракийн дайныг эхлэхээс өмнө Трамп өөрөө дэмжиж байсан. Та Google рүү ороод хараарай. Маш олон баримт байгаа. Мосул хотын хувьд Сирийн хил дээр оршдог. Мосул хотын хувьд амаргүй байх ч бид чөлөөлж чадна гэдгээ хэлмээр байна. Иракийн засгийн газар болон мнай холбоотон улсууд үүнд тусалж байгаа.
Баримт 10. Трамп: Берни Сандерс таныг маш муу удирдагч гэж хэлсэн.
Асуулт: Алеппо хотын нөхцөл байдлын талаар ярилцъя. Алеппо хотод үнэхээр гамшиг нүүрлээд байна. Алеппо хотыг ч гэсэн Орос, Сириүд бөмбөгдсөөр байна?
Баримт 11. Трамп: Энэ бол Хиллари Клинтоны буруу. Башар Аль-Ассад бол обама, Клинтоноос ч илүү хатуу удирдагч гэдгээ харуулж байна. Иран улсад 1.7 тэрбум ам.долларыг Обама, Хиллари Клинтон нар өгсөн. Ассадыг түлхэн унагасан ч түүнээс илүү муу хүнгарч ирэхийгн үгүйсгэхгүй. Хэрэв Клинтон буруу бодлого явуулаагүй бол өнөөдрийнх шиг болохгүй байсан. Хиллари Клинтон та ийм гоё ажил хийсэнд баяр хүргэмээр байна.
Асуулт: Сирийн нутаг дэвсгэрт нислэггүй бүс байгуулах асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
Баримт 12. Хиллари: Нислэггүй бүсийн хувьд маш олон иргэдийн амийг аврах боломжийг бүрдүүлэх юм. Нэг л өдрийн дотор энэ бүхэн хэрэгжих боломжгүй. Сири улсаас маш олон дүрвэгчид гарч байна. Сирит амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ хамгийн зөв шийдвэр байх болно. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд амьд гарах боломжийг нь гаргаж өгөх ёстой. Исламын улсыг бид устгах болно.
Баримт 13. Трамп: Исламын улс бүлэглэл хэзээ ч төрж гарах ёсгүй болсон. Гурван долоо хоногийн өмнө ОХУ-АНЖ-ын гал зогсоох хэлэлцээр мухардалд ороод байна. Манай засгийн газар Путин, Башар Аль-Ассадаас илүү гарч чадахгүй байна.
Асуулт: АНУ-ын өрийг бууруулах талаар ямар хөтөлбөр барьж ажиллах вэ?
Баримт 14. Трамп: Миний мөрийн хөтөлбөр бол ҮНБ-ийг өсгөж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. ҮНБ-ийг 1-4 хувь хүртэл нэмэгдүүлнэ. Бид АНц-ын эдийн засгийг урагшлуулахын тулд ажлын байраа хадгалах ёстой. АНУ нэгэн цагт аж үйлдвэрийн маш хүчирхэг улс байсан. Үүнийгээ эргүүлэн авчрах ёстой. АНУ том корпорациудад бус нийт хүмүүст үйлчлэх ёстой. Хятадтай дахин худалдааны гэрээ байгуулж, чадвартай гэдгээ харуулах ёстой.
Баримт 15. Хиллари: Доналд Трамп өөрийгөө нэгт тавьдаг. Таны тавсан үндэсний өрийн тухайд ганц ч зоос нэмэхгүй. Хөрөнгөтэй компаниудаас зохих татвараа төлөхийг шаардах болно. Эдийн засагчдын хэлж буйгаар дундаж орлоготой иргэдээ дэмжих ёстой. Тиймээс эдийн засгийн шударга, хүртээмжтэй байдлыг бий болгох болно.
Асуулт: Эрүүл мэнд, нийгмийн халамжинд их хэмжээний зардал гарч байгаа. Тиймээс зардлын тухай сүүлчийн асуултаа асууж байна.
Баримт 16. Трамп: Би эдийн засгаа өсгөхийн тулд татварыг бууруулна. Обама Кэр хөтөлбөрийг би байхгүй болгоно. Энэ ямар ч ач холбогдолгүй, дүр дүнгүй зүйл. ШГэтэл Хиллари Клинтон Обамагийн энэ хөтөлбөрийг үргэлжүүлэхийг хүсч байгааг та бүхэн харж байна.
Баримт 17. Хиллари: Хөрөнгөтэй хүмүүст ногдуулах татварыг нэмэгдүүлэх зорилготой ажиллана. Нийгмийн халамжийг хүртээмжтэй байлгахын тулд санхүүжилт нь хангалттай байх ёстой. Трампын хөтөлбөр нь татварыг багасгаснаар үндэсний өр болох 33 триллион долларт улам дарамт болно. Хамгийн боломжтой, хамгийн зөв шийдвэр бол зардлыг багасгах юм.
Сүүлчийн халз мэтгэлцээн дууслаа. Нийт гурван удаа халз мэтгэлцлээ. Эцэст нь та бүхэнд нэг минут өгье. Сонгогчдод хандаж юу хэлэх вэ?
Баримт 18. Хиллари: Өнөөдөр бидний хүлээн авч үзэж байгаа та бүхэнд эдийн засгаа хөгжүүлж, илүү хүртээмжтэй байлгахад та бүхний хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Улс орноо хамгаалах үүргээ би ухамсарлаж байна. Том хөрөнгөтэй корпорациудын эсрэг ажиллана. Мөн бага наснаас их сургуулийн боловсрол хүртэл дэмжих олно.
Баримт 19. Трамп: Би АНУ-ыг дахин агуу болгоно гэсэн уриатай оролцож байна. Бидэнд хууль ёс, хуулийн засаглал хэрэгтэй. Хотуудад аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллахгүй байна. Африк, Латин гаралтай хүмүүийг хамгаалж чадахгүй байна. Обама, Хиллари нарын бодлогын алдааг давтаж болохгүй.
11 дүгээр сарын 8-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль явагдана.
09 цаг 52 минут
2016-10-20
Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон Доналд Трамп нарын сүүлчийн халз мэтгэлцээн эхэллээ.
Та бүхэнд сануулж хэлэхэд үзэгчид алга таших, хашгирах үйлдэл хийхгүй байхыг сануулж байна.
Хиллари Клинтон болон Доналд Трамп нарыг танилцуулж байна.
Та бүхэнд оройн мэнд хүргэе.
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч шүүхийн тогтолцоонд хэрхэн хамтарч ажиллах вэ?
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар?
Клинтон: Бид иргэддээ ямар боломж олгох вэ? Ямар эрхийг иргэд эдлэх вэ? Дээд шүүх иргэдийн талд ажиллах ёстой. Харин хүчтэй болон хөрөнгөтэй хүмүүсийн талд үйлчлэх ёсгүй юм. Системийг, сонгууль явагдах явцыг илүү тодорхой болгох ёстой. Сонгуулийг хууль бусаар санхүүжүүлдэг үйлдлийг зогсоох ёстой.
Бид ажлын байрыг хадгалахын төлөө ажиллах болно.Дээд шүүх биднийг бүгдийг төлөөлөх ёстой. Сенат өөрийнхөө үүргийг гүйцэтгэж, Ерөнхийлөгч Обамагийн санал болгосон нэр дэвшигчийг батална гэж итгэж байна.
Трамп: Юуны өмнө тантай болон хүн бүртэй санал нэгдэж байна. АНУ-ын Дээд шүх бол энэ улсын хамгийн хүчирхэг байгууллага юм. Харамсалтай нь намайг төлөөлсөн олон хүний эсрэг, миний эсрэг олон үйлдэл гаргалаа. АНУ-ын Дээд шүүх, Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзэж байна. Энэ заалт бол АНУ-ын аюулгүй байдлыг илтгэсэн чухал заалт гэж үзэж байна. Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлтийг хамгаалахын төлөө ажиллана гэдэгт найдаж байна.
АНУ-ын Үндсэн хууль бол манай улсын аюулгүй байдлыг илтгэсэн гол баримт бичиг.
Асуулт: АНУ-д одоо үйлчилж байгаа хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ? Хоёрдугаар нэмэлт заалтаар ярина уу
Хиллари: Хоёрдугаар нэмэлтийг би хүндэтгэдэг. Галт зэвсэг хэрэглэхийг би дэмждэг. Гэхдээ үүнийг хэрэглэн
Жил бүр 33 мянган хүн гэлт зэвсэгт буудуулан амиа алдсаар байна. Одоогийн хэрэгжиж байгаа зарим заалтууд үндсэн хуультай зөрчилдөж байна. Бага насны хүүхдүүийг галт зэвсгээс хамгаалах арга хэмжээг авч байсан.
Трамп: Хиллари Клинтон гал зэвсгийн талаар хатуу байр суурьтай байдаг гэж би боддог.
Клинтон: Маш олон бага насны хүүхдүүд галт зэвсэгтэй зүй бусаар харьцсаны улмаас амиа алдсан. Хувь хүмүүс галт зэвсэг хэрэглэх нь эрүүл сэтгэхүйтэй хүмүүсийн хувьл хэрэглэхийг би эсэргүүцээгүй.
Трамп: Би АНУ-ын Чикаго хотын талаар хэлмээр байна. Чикаго хот хатуу хуультай ч галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг маш их гардаг. Шүүгч нар, хуулийн байгууллагууд хоёрдуугар нэмэлтийг хамгаалахаар ажиллана гэдэгт итгэж байна.
Асуулт: Үр хөндөлтийн талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ? Эмэгтэйчүүд үр хөндүүлэх эрхтэй гэж үзэж байна уу? Таны томилсон шүүгч нар тухайн хэргийг буцаах тал дээр ямар байр суурьтай байна вэ
Клинтон: Үндсэн хуулийн эрхийн дагуу эмэгтэй хүмүүс нөхөн үржихүйн тухай өөрөө бие даан шийдвэр гаргахыг би дэмждэг. Эмэгтэйчүүдэд халтай олон шийдвэрүүдийг гаргаж байгааг харж байна. Тухайлбал, төлөвлөгөөт гэр бүлийн хөтөлбөрийг зогсоосон. Би энэ хөтөлбөрийг дэмжсэн. Харин Трамп энэ хөтөлбөрийн эсэргүүцдэг. Бид
Асуулт: Хилларигаас асуулт асууя. Та эмэгтэйчүүд үр хөндүүлэх рэхтэй гэж үзэж байна уу?
Хиллари: Үр хөндөлтийг зохицуулах эрх зүйн зохиуцуулалт байх ёстой. Үүнд эхийн эрүүл мэндийн байдлыг чухалчлан авч үзэх ёстой. Гэр бүлүүд маш олон хүнд давааг давдаг. Жирэмсний сүүлийн шатанд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул тулгардаг тохиолдлууд байдаг.
Трамп: Есөн сартай жирэмслэлтийг зогсоож болохгүй гэж би бодож байна.
Клинтон: Мини уулзаж байсан эмэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүд болон гэр бүлийнх нь гаргаж байсан хамгийн хүнд шийдвэрүүд байдаг. Улс орноо төлөөлж олон Засгийн газар, улс орнуудын эмэгтэйчүүдтэй уулзаж байсан. Румын, Хятадад үр хөндүүлэхийг эсэргүүцдэг. Би эмэгтэйчүүдийн эрхийн төлөө баттай зогсох болно.
Асуулт: Цагаачлалтай холбоотой асуудлаар өнгөрсөн хугацаанд маш олон удаа асууж байсан. Та АНУ-ын өмнөд хийлийг хамгаалах талаар ямар бодлого барьж ажиллах вэ?
Трамп: Миний бодлоор АНУ-ын хил аюулгүй, хилийн хамгаалалт маш хүчтэй байх ёстой. АНУ-ыд хууль бусаар орж ирсэн хүмүүсийн хүүхдүүд
Гэтэл Хиллари Клинтон хууль бусаар нээлттэй оруулахыг хүсчбайна.
АНУ-ын ард игэд хилийн харуул хамгаалалтыг чангатгах, хийлийг хаалттай байлгах ёстой гнэж үздэг. Хилээр хууль бусаар орж ирж байгаа хүмүүс АНУ-ын залуу үеийнхэнд маш муу үлгэр дууриалал үзүүлж байгааг анхаарах ёстой. Муу хүмүүс энэ нутаг дэвсгэрт орж ирэхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Хилийнхээ аюулгүй байдлыг хангаж чадвал ард иргэд аюулгүй байх болно.
Клинтон: АНУ-аас түүний эцэг эхийг хөөх. Манай оронд 11 сая бичиг баримтгүй цагаачид амьдарч байна. Трамп бичиг баримтгүй иргэдийг эх орноосоо хөөнө гэж ярьж байсан. Үүнд хүчтэй хууль сахиулагчид хэрэгэтй. Энэ бол АНУ-ын үзэл санааны эсрэг зүйл юм. Би хил хамгаалахыг дэмжсээр ирсэн. Хилийг хамгаалах талаар миний хөтөлбөрт тусгагдсан. Хууль бус үйлдэл хийсэн, эх орноосоо гаргах ёстой хүмүүсийг бид гаргах нь зөв.
Трамп: Би Мексикийн Ерөнхийлөгчтэй уулзсан. Хиллари Клинтон хилийн гадна хана барихыг эсэргүүцэж байгаа. Гэхдээ Хиллари өмнө нь хана барихыг дэмжиж байсан гэдгийг сануулъя.
Хиллари: Би хилийг хамгаалах тал дээр үүнийг дэмжиж байсан нь үнэн. Гэхдээ одоо бид илүү техник технологийгашиглах ёстой. Хууль бус бичиг баримтгүй иргэд Трампын цаазыг барихад тусалсан гэдгийг санах ёстой.
Трамп: Обамагийн засаг захиргааны цагаачлалын бодлого маш муу байсан. АНУ-ын хил аюулгүй, бат бөх ёстой гэдэгт санал нэгдэж байна.
Хиллари: Бид хөрш орнууддаа илүү их эрчим хүч дамжуулах нь манай улсад ашигтай. Та Викиликийн баримтыг сая хэллээ. ОХУ-ын Засгийн газар АНУ-ын эсрэг тагнуулын ажил явуулж байгаа. Викиликс энэ үйл ажиллагааг дэмжиж байна гэж би үздэг. АНУ-ын тагнуулын 17 байгууллага ОХУ-аас үйл ажиллагаа явуулж байгааг нотолсолн. Тиймээс би ОХУ-ын Засгийн газрыг буруутгаж байна.
Трамп: Хиллари Клинтон нээлттэй хилтэй болох тухай ярьдаг. Үүний хамгийн том аюулыг өөрөө сая хэллээ. Олон сая хүн АНУ-д орж ирэх болно. Бид АНу-ын Засгийн газар Исламын улс бүлэглэийг орж ирэхээс хамгаалах ёстой. ОХУ АНУ Исламын радикалуудын эсрэг хамтран ажиллаж чадна гэж би үзэж байна.
Хиллари: Та ОХУ АНу-ын эсрэг кибер халдлага үйлдэж байгааг хүлээн зөвшөөрсөн утгатай зүйл ярилаа. Та НАТО-ийн холбоотон улсуудаа гомдоохоор зүйл ярьжб йана. Манай сонгуульд хөндлөнгөс, ялангуяа ОХУ-аас нөлөөлж байна гэж би үзэж байна.
Трамп: Клинтон буруу хэлж байна. Тэр энэ кибер халдлагыг оросууд, хятадууд аль нь явуулж байгааг тодорхой хэлж чадахгүй байна.
Асуулт: Кибер халдлагуудын цаана оросууд байгаа гэж үзэж байгаа. ОХУ АНУ-ын сонгуульд нөлөөлж байна гэж та үзэж байна уу?
Трамп: Миний бодлоор Ерөнхийлөгч Путин Обамагаас, Хилларигаас илүү ухаалаг удирдагч гэж би үзэж байна. Хиллари бол Путинтэй харьцуулшгүй муу удирдагч.
Хиллари: Трамп цөмийн зэвсгийн талаар их ярьдаг болсон байна. Тэд Өмнөд Солонгос, Япон, Саудын арабыг хүртэл цөмийн зэвсэгтэй болгох талаар хариуцлагагүй үг хэлж байна. Трамп өөрөө цөмийн зэвсгийн кодыг гартаа байлгах хүн.
Трамп: АНУ-ын Засгийн газар бусад орнуудын аюулгүй байдлуудын төлөө их мөнгө зарцуулж байна.
Хиллари: Би өөрийн чинь хэлсэн үгийгн сая эшлэл болгон хэлсэн. Та цөмийн зэвсгийн тоглоомд цагаа сайхан өнгөрүүлээрэй гэж хэлж байсан. АНУ холбоотнуудынхаа энх тайванг хангаж ирсэн.
Асуулт: Засгийн газрын зардлын талаар ямар байр суурьтай байна вэ? Татвараас зайлсхийсан хүмүүст ямар ял шийтгэл үзүүлэх ёстой гэж үзэж байна вэ?
Хиллари: Дунд орлоготой хүмүүсийн тоо нэмэгдэхэд манай эдийн засаг ч мөн нэмэгдэнэ гэж би үздэг. Байгаль орчны өөрчлөлтийн эсрэг шиэн бизнесүүдийг дэмжих болно. Уалингийн доод хэмжээг нэмэгдүүлнэ. Эмэгтэйчүүд ч гэсэн цалингийн хувьд ялгаваргүй байх нөхцөхлийг бүрдүүлэх болно. Берни Сандэрстэй хамтрсан улсын сургуулиудыг сайжруулах тал дээр ажиллана. Өмнөх эдин засгийн хямралын үеэр хөрөнгөтэй хүмүүс илүү хөрөнгөжиж чадсан. Трампын хувьд татварыг бууруулж, томоохон корпорациудыг дэмжиж байгаа. Трампын гаргаж байгаа хөтөлбөр дахин эдийн засгийн хямрал авчирч болзошгүй.
Трамп: Хилларийгийн хөтөлбөр татварыг улам нэмэгдүүлнэ. Дарамт улам нэмэгдэнэ. Би Япон, Герман, Өмнөд Солонгос улсыг ялгаж хэлээд байгаагийн учир нь тэд маш баян. Тэгвэл яагаад бид тэдний төлөө их хэмжээний мөнгө гаргаж хамгаалж байгаа хэрэг вэ? Яагаад тэд бидэнд хариу барьж тусалж болохгүй гэж? Обамагийн засгийн газрын үед АНУ-ын өр хоёр дахин ихэссэн. АНУ-ын ажлын байр гадаад руу урсан гарч байна. Та Пенсилвань, Охио зэрэг мужуудад очсон байх. Тэдний ажлын байр гадагшаа гарсаар байна. Тиймээс бид худалдааны гэрээгээ шинэчлэх шаардлагатй. Бид 2.3 их наяд долларыг эргүүлж авчрах ёстой.
Хиллари: Татварын хэмжээг гурав дахин бууруулах саналыг Трамд гаргаж байгаа. Жилд 250 мянган ам.доллрааас бага орлоготой хүмүүсийн татварыг нэмэгдүүлэхгүй. Трампынхаар 33 триллион татварыг бууруулна гэсэн саналыг хэлж байна. Төсвийн алдагдлыг Обама 2/3-оор багасгасан. Би шинэ ажлын байр, шинэ боловсролд хөрөнгө оруулна. Хөрөнгөтэй хүмүүст ногдох татварыг буурулах нь буруу гэдгийг харсаар ирсэн.
Асуулт: Хиллари, таны мөрийн хөтөлбөр зарим талаараа Обамагийнхтай адил гэж харж байна.
Хиллари: Обама Ерөнхийлөгч болох үед эдийн засаг маш хүнд байсан. Обама Ерөнхийлөгчийн авсан арга хэмжээнүүд эдийн засгийг өсгөхөд утсалсан гэж би итгэдэг. Бид дундаж орлоготой хүмүүст хөрөнгө оруулах болно. Шинэ ажлыг бий богож, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болно.
Та эрчим хүчний салбарыг улам өргөжүүлэх талаар ярьдаг?
Трамп: Энэтхэг, Хятад улсууд эрчим хүчээ өргөжүүлж, Хятад улс гэхэд долоон хувиар өсгөсөн. Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан тайлантай би сэанал нийлэхгүй байна. Бид Хятадад ажлын байраа алдаж байна. Гэтэл АНУ-аар дүүрэн Хятад, Энэтхэг зэрэг улсуудын бараа байна.
Трамп: Хиллари Клинтон 30 жилийн турш улс төрд ажиллаж байна. Гэтэл тэр энэ хугацаанд юу хийсэн юм бэ? Түүнийг туршлагатай гэж хэлж болох ч маш муу туршлагатай гэж хэлнэ. Та өнгөрсөн хугацаанд зөвхөн ярьсан. Таныг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад 6 тэрбум ам.доллар үрэгдсэн. Энэ мөнгө одоо хаана байна вэ?
Сэтгэгдэл (2)