Дэлхий хэмээх гариг дээрээ амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь ХҮМҮҮН бид билээ. Аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг ШИНЖЛЭХ УХААН хэмээдэг. Шинжлэх ухааны ачаар хүмүүс аливааг ойлгох гарц нээгдэж, асуудлыг тайлбарлах бүрэн боломж гарчээ. Тэдгээрийг ерөнхийд нь шинжлэх ухааны хуулиуд хэмээдэг юм. Ингээд та бүхэндээ Шинжлэх ухааны сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Дэлхий дахинаа нэрлэдэг Шинжлэх ухаан гэдэг үг нь латинаар МЭДЛЭГ гэсэн утгатай.
2. Үнэндээ хүн 12 цагийн дотор хоол идэхгүй байх нь илүү тохиромжтой байдаг.
3. Бидний биед тархины эсүүд хамгийн удаан амьдардаг бөгөөд бүхий л амьдралын турш тантай хамт байдаг.
4. Зарим хүний тархи бусад амьтдынхаас ч том байдаг бөгөөд хүний хамгийн том тархины жин 2.3 кг хүрч байжээ.
5. Сугар гариг бол манай нарны аймгийн бүрэлдэхүүнээс хамгийн халуун нь бөгөөд гадаргуу дээрээ Цельсийн 450 хэмээс ч илүү халуун байдаг.
6. Хэрвээ эрдэмтдийн мэдэгдэл үнэн гэж үзвэл огторгуйд ойролцоогоор 50 000 000 000 гаруй ГАЛАКТИК байдаг ажээ.
7. Дууны хурд усанд агаараас дөрөв дахин илүү байдаг. Өөрөөр хэлбэл дуу чимээ нь усанд агаараас хурдан тардаг.
8. Хамгийн осолтой нээлт нь богино долгионы зуух байжээ. Энэхүү нээлтийг судлаач нь халаасандаа шоколадтайгаар радарт алхаж орсноор санаагаа олсон гэнэ.
9. Үнсэлцэх үү эсвэл гараа барих уу? Биднийг үнсэлцэхэд гараа барьсанаас илүү их нян дамждаг байна.
10. Манай дэлхийн дагуул сар бол үнэхээр хуурай орчин юм. Хамгийн хуурай говийн цөлөөс даруй арав дахин илүү хуурай байдаг гэнэ.
11. Дэлхий дээр тохиож байсан хамгийн халуун үе бол 1922 онд Ливи улсад Целсийн 58 хэм хүрч байсан тохиолдол аж.
12. Харин хамгийн хүйтэн нь 1983 онд Антрактид тивд -89,6 хэм хүрсэн байна.
13. Манай дэлхий дээр байдаг зарим амьтан тархигүй байдаг. Жишээ нь одон загас огт тархигүй гэнэ.
14. Бидний нүдний хэмжээ төрөхөөс аваад үхэх хүртэл огт өсч, жижгэрдэггүй байна. Өөрөөр хэлбэл насан туршдаа хэмжээ нь ижилхэн байдаг. Харин чих болон хамрын харьцаа адилхан өсдөг байна.
15. Хүний биенд агуулагдан, ашиглагдах хүчилтөрөгчийн дөрөвний гурван хувь нь зөвхөн тархинд зарцуулагддаг байна.
16. Матар идсэн амьтнаа бүхлээр нь залгидаг нь зөвхөн хооллохын тулд тэр биш аж. Тэрээр хүнсээ усанд илүү гүн шумбах “хэрэгсэл” болгон ашигладаг байна.
17. Хүн төрөлхтөнд хорт хавдар хамгийн их сүйрэл авчирдаг байхад махчин загас хорт хавдар тусна гэсэн асуудал огтхон ч байдаггүй.
18. Та гайхаж магадгүй шүү. Өчүүхэн жижиг шумууланд биднийхээс олон буюу 47 шүд байдаг байна.
19. Бидний гарын хумс хөлийн хумснаас даруй дөрөв дахин хурдан ургадаг.
20. Хамгийн халуун температурын тухай дээр ярисан бол зохиомлоор гаргасан хамгийн халуун нь Цельсийн 511 000 000 хэм юм. Үүнийг АНУ-ын Нью Жерсийн Токамак Фушин Реокторт үүсгэсэн байна.
21. Хар салхины хүч нь үнэхээр гайхалтай бөгөөд жирийн хүчтэй хар салхи 8000 томоохон дэлбэрэлтийн хүчтэй тэнцдэг.
22. Цагаан баавгай удаан, тарган мэт харагдаж байж болох юм. Тэгвэл үнэн хэрэгтээ тэд цагт 25 км хурдтай гүйж, 1.8 метр өндөрт үсэрдэг аж.
23. Анаашийг яагаад дуу гаргадаггүй юм бол гэж гайхаж байсан уу? Шалтгааныг нь хэлье. Энэ амьтанд дуу хоолой гаргах ямар ч эрхтэн байдаггүй аж.
24. Та үргэлж л өндөр болохыг хүсдэг, тийм үү? Тэгвэл сансрын нисэгчид дэлхий дээр буцаж ирэхдээ таван см өссөн байдаг гэнэ шүү.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)