Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 100 хоногт хийсэн ажлын талаар НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс хэвлэлийн бага хурал хийсэн. Хуралд НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, М.Тулгат нар оролцсон юм. Тэрээр шинэ Засаг даргын 100 хоног нь бүхэлдээ тайван налгар, шинэ санал санаачлага багатай, хойрго өнгөрлөө. Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүл эхний 100 хоногт 218 “А” захирамж гаргаж үүнээс ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 65 захирамж гаргаж байсан бол С.Батболд нийт 101 “А” захирамж гаргаснаас ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 24 захирамж гаргасан нь үүний нэг жишээ. Ингээд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон С.Батболдын 100 хоногт хийсэн ажлын харьцуулалтыг 24 баримтаар хүргэж байна.
№ |
Э.Бат-Үүлийн 100 хоногт хийсэн ажил / 2012 оны 08 сарын 06-наас 11 сарын 14 / |
С.Батболдын 100 хоногт хийсэн ажил / 2016 оны 07 сарын 06-наас 10 сарын 17 / |
1 |
Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг төв замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явуулахаар шийдвэрлэж, иргэдийг нийтийн тээврээр түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэв |
Ажлаа хүлээн аваад 12 хүн сууж байсан том өрөөнд нүүн орж, үзмэрийн мэт тохижуулав |
2 |
Тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулж, замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэв |
Төв талбайн нэрийг сольж, жанжин Д.Сүхбаатарын талбай болгов
|
3 |
Иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж барилга байгууламжийн ажил шинээр эхлүүлэх, өргөтгөхгүй байхаар тогтов |
Амлалтаасаа ухарсан, ард түмнээ хуурсан нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрөөсөө 25 зүйл заалтыг орхигдуулж, 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулав.
|
4 |
Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайд үйлчлүүлэгч иргэдийн автомашиныг зогсоох нөхцөл бүрдүүлэв |
2012 оноос хойш төрийн албанд орсон албан хаагчдын судалгаа гаргахыг нийт харьяа байгууллагуудад үүрэг болгов |
5 |
Гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах замын хөдөлгөөнийг зохицуулах ажилд иргэд олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, туслах ажилтныг ажиллуулав |
Харьяа 36 агентлагаас 31 агентлагийн даргыг сольж нийт 330 орчим төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөв |
6 |
Сургуулийн ойролцоо зам талбайд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэл нэмж хийв |
Туслах Ц.Ариунбаярыгаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилов |
7 |
Барилга байгууламжтай холбоотой зөрчил багасгах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авав. Иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах, барилга байгууламжийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж барилгын ажил шинээр эхлүүлэх, өргөтгөхтэй холбоотой гарч буй зөрчлийг шуурхай, нэн даруй таслан зогсоох, шийдвэрлэх, захиргааны арга хэмжээ авч ажиллав |
Сүхбаатарын талбай дээр 217 сая төгрөгөөр “Улаанбаатарын намар” нэртэй нэг оройн шоуг зохион байгуулав
|
8 |
Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу зарим худалдааны төв, зах, зам дагуу байрлах худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулав |
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хууль зөрчиж, миссийн тэмцээнийг 20 сая төгрөгөөр ивээн тэтгэв |
9 |
Нийслэлийн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарч буй хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх, үүсмэл хогийн цэгийг бүрэн арилгахаар журам боловсруулж батлав |
Ulaanbaatar.mn сайтад байршуулсан зарим захирамжуудаа устгав
|
10 |
Алслагдсан дүүргийн сурагчдад “Сурагчийн автобус” явуулдаг болов |
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг татан буулгав |
11 |
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн муж болон барилгын норм дүрэм зөрчиж олгосон газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзэж хүчингүй болгов |
Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгав
|
12 |
Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдох болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дүүргийн Засаг дарга нарын хууль зөрчиж олгосон захирамжуудыг судлан үзэж хүчингүй болгов |
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг татан буулгалаа |
13 |
“Улаанбаатар сонсч байна” 1200, 1234 нийслэлийн лавлагаа мэдээллийн төв байгуулав |
"Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын алба" НТҮГ-ыг татан буулгалаа
|
14 |
Улаанбаатар хотын захирагчийн Гэр хороолол дахь ажлын албыг байгуулав |
“Улаанбаатар сонсч байна” 1234, 1200 лавлахуудын үйл ажиллагааг зогсоов. Нийслэлийн ЗДТГ төсөв, хөрөнгийн захиран, зарцуулалтын талаарх мэдээллээ Шилэн дансанд оруулах нь багасав |
15 |
Албан байгууллагуудын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах, бага сургуулийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авав |
Хот өмнө нь иргэдээ сонсдог байсан бол шинэхэн хотын удирдлагууд маань иргэддээ сурталчилгаа хийдэг “Нийслэлийн мэдээллийн төв” байгуулав |
16
|
Нийтийн тээврийн автобус болон эцсийн зогсоолуудыг камержуулах арга хэмжээ авав |
Өмнөх нийслэлийн Засаг дарга гаргасан захирамжаа 48 цагийн дотор www.ulaanbaatar.mn цахим сайтад байршуулдаг байсан бол Шинэ удирдлагууд 135-н удаагийн гаргасан захирамж, томилгоонуудаа нууцалж байна |
17 |
ЕБС-ийн хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэл ойлгогч цацруулагчтай цүнхний ууттай болгож, зүүж хэвшүүлэв |
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг “Урлагийн хот Улаанбаатар” нэртэй хөтөлбөр болгож нэрийг нь өөрчлөв
|
18 |
“Мэдээллийн ил тод байдлыг хангах” тухай захирамж гаргаж, хотын санхүү, хүний нөөцийн тухай мэдээллийг нээлттэй болгов. |
Бичил бизнесийн зээлийг Итгэлийн зээл болгон өөрчлөв |
19 |
Нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоод зардлын тайланг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлдэг болов |
Шөнийн цэнгээний газруудын хаах цагийн хуваарийг 00:00 цаг болгон өөрчилж, муур, нохойнд спираль тавина гэж байсан ч нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч хэлснээ үгүйсгэв |
20 |
Засаг даргын захирамж, шийдвэр 48 цагийн дотор иргэдэд хүрдэг болов |
Э.Бат-Үүл ажлын 100 хоногт багтаж ажил сайжруулах 65 захирамж гаргаж байсан бол С.Батболд 24 захирамж буюу 2,7 дахин бага ажил санаачлав |
21 |
Болзошгүй гамшгийн судалгаа гаргах үүрэг өгөв |
Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан арга хэмжээ авав |
22 |
“Нийслэлийн иргэний танхим”-д иргэдтэй тогтмол хэлэлцүүлэг хийдэг болов |
Олимпын медалтнуудад Хангарди одон гардуулав |
23 |
Баянгол дүүргий 16 дугаар хороо буюу Гандангийн дэнжийн гэр хорооллын айлууд утааны шүүлтүүртэй болов |
УИХ-ыг гишүүд, НИТХ-ын төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалт хийв |
24 |
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан, Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн тогтмол, нээлттэй хуралддаг болов |
Дөрвөн уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болов |
Сэтгэгдэл (65)