Ж.Эрдэнэбатын байгуулсан Мэргэжлийн гэх Засгийн газар 100 хоногийн ойндоо хүрээд юу хийв гэдэг асуулт нийгэмд байсан. Гэвч “Энэ” гээд бариад авчих зүйл үнэндээ байгаагүй. Харин иргэдийнхээ “Эсрэг” ажилласан ажлуудыг хуруу даран тоолбол 100-д дөхөж очно. Мэргэжлийн Засгийн газрын “100 хоног”-ийн ажлын талаар УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын 100 хоногийн ажлыг дүгнэж мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр бүлгийн дарга С.Эрдэнийн хэлсэн 24 ишлэлийг “24 баримт” онцлож байна.
1. Хөгжлийн банк бол улс орны хэмжээний бүтээн байгуулалт, гол санхүүжилтыг хийж байсан.
2. Энэ банкыг зөвхөн АН-ыг эрх барьж байх үед үйл ажиллагаа явуулж байсан гэж харвал өрөөсгөл.
3. Улс төрийн бүх хүчин, тухайн үеийн бүтээн байгуулалт, хөгжилд оролцож байсан аж ахуйн нэгж байгууллагууд бүгд хамааралтай. Бид хуулийн хүрээнд асуудал хэрхэн шийдэгдэхийг харж байгаа.
Сөрөг хүчин бол сөрөхийн нэр биш. Харин улс орны хөгжлийн төлөө хамтарч ажиллаж, бурууд нь хатуу, зөвд нь зөөлөн ажиллах ёстой.
4. Хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үнэлэлт дүгнэлт өгөхөд эрт байна.
5. Хууль бус үйлдэл гарах юм бол улс төрийн үйл ажиллагаа, эсэргүүцлийн акц хийнэ.
6. Бидний харж буйгаар өрийн таазыг МАН 80 хувьд хүргэхээр ажиллаж байна.
7. Төсвийн алдагдлыг 4.3 их наяд төгрөг байна гэж тооцсон ч одоогоор 3.4 их наяд төгрөг байгаа.
8. Хаанаас их наяд төгрөг гаргаж ирж алдагдал болгох гэж байгаа юм бол. Ер нь бол ямар нэг эрсдэлтэй гэх бүх зүйлийг алдагдал болгон харагдуулж, их наядаа гүйцээх гэж чармайж байна.
9. Өрийн таазыг 80 хувьд хүргэснээр бидний урьдчилсан тооцоогоор “Стэнд бай” хөтөлбөртэй холбоотой 1.5 тэрбум ам.доллар, мөн 4.2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгийг ямар нэг эх үүсвэрээс оруулж ирэх магадлалтай байна.
10. Тиймээс бид хаанаас энэ их мөнгийг оруулж ирэх, юунд зарцуулахыг ажиглан харж байна. Энэ талаар төсвийн төсөл болон, МАН-ын зүгээс гаргаж байгаа албан бичгүүдэд нэг ч үг, үсэг байхгүй.
11. Мөн гадаадын банкууд, ялангуяа БНХАУ-ын банкийг оруулж ирэх асуудал хүчтэй яригдаж байна.
12. Аливаа улс орны Үндэсний аюулгүй байдлын нэгдүгээрт эдийн засгийн аюулгүй байдал бичигддэг. Бид мөнгөний бодлогоо аль нэг улсад алдах юм бол, муугаар бодоход бие даасан байдлаа алдвал ямар байдалд хүрч болох вэ гэх жишээ дэлхий дахинд олон удаа гарч байна.
13. Энэ мэт Үндэсний Аюулгүй байдалд хор хохирол үзүүлэх аливаа үйлдлийг гаргахгүйн төлөө ажиллана.
14. УИХ-ын АН бүлэг хэдийгээр бид цөөнх ч хэт олонхтой ажиллах тактикаа боловсруулж, бүлгээ зохион байгуулж, бүлгийн дэргэд Зөвлөхүүдийн зөвлөл байгуулсан. Үүний дүнд УИХ-ын Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр оруулж ирэх гэж байсан маш олон хууль бус үйлдлийг зогсоож, мэдэгдэл шаардлага хүргүүлсэн. Дандаа иргэд, хүүхэд залууст чиглэсэн, тэдний эрхийг дордуулсан, орлогыг бууруулсан алхмууд хийж байгааг тодорхой судалгаа тооцоотой олон нийтэд мэдээлсэн.
Засгийн газрын 100 хоногт хийсэн үндсэн гол ажил нь ерөөсөө албан тушаалын наймаа, хоморголон халалт байсан.
15. Сөрөг хүчин бол сөрөхийн нэр биш. Харин улс орны хөгжлийн төлөө хамтарч ажиллаж, бурууд нь хатуу, зөвд нь зөөлөн ажиллах ёстой.
16. Эрх баригчид алдаатай бодлого явуулбал бид тууштай тэмцэж, зөв алхам хийвэл дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байна.
Бүртгэл тооцоо хийж дуусаагүй байна.
17. Яамдын төрийн нарийн бичгийн дарга гээд гол томилгоо хийдэг эрх бүхий албан тушаалтнууд дөнгөж томилогдоод дуусч байна.
18. Гэтэл тэднийг томилогдоогүй байхад 2000 гаруй төрийн албан хаагч ажлаасаа хууль бусаар халагдсан гэсэн гомдол санал ирсэн.
19. Одоо жинхэнэ халдаг сольдог нөхөд оччихсон, үүний дараа асуудал хэрхэн яаж явахыг хэлж мэдэхгүй байна.
Сангийн сайд 2017 онд 20000 хүн халахаа мэдэгдчихсэн.
20. Ер нь Засгийн газрын бүтэц оруулж ирэхдээ л төрийн албан хаагчдыг хоморголон халахаа мэдэгдчихсэн байсан.
21. Тохируулагч, хэрэгжүүлэгч нийт агентлагийн 60 хувийг нэр томъёо, бүтцийг нь өөрчлөхөөр оруулж ирсэн.
22. Зарим газрыг үндсэн чиг үүргийг нь өөрчлөхгүй мөртлөө зөвхөн нэрийг нь өөрчилсөн.
23. Үүнийгээ бүтцийн өөрчлөлт гэж хэлээд хоморголон халж байгаа. Энэ бол хэлмэгдүүлэлт Орон нутгийн сонгуультай холбоотойгоор түр саарсан ч удахгүй дахин идэвхжих байх.
24. Засгийн газрын 100 хоногт хийсэн үндсэн гол ажил нь ерөөсөө албан тушаалын наймаа, хоморголон халалт байсан.
24tsag.mn
Сэтгэгдэл (21)