Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.
1. Миний харж байгаагаар ямар нэгэн хувьчлал явагдаагүй. Гадны ААН-д байсан 49 хувь Монголын талд ирсэн байгаа. Хэрвээ хувьчлах байсан бол Монголын төр хэлэлцэнэ.
2. Монголын төр “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг үеийн үед ярьдаг байсан. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцээгүй. Хэлэлцэх шаардлага гараагүй.
3. УИХ-ын дэд даргын албан тушаал бол Монгол Улсын төрийн албан тушаалын дөрвөн томын нэг. Дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг бол дөрвөн томын нэг л дээ. Харин бусад гурав нь үүнд оролцсон эсэхийг би мэдэхгүй байна.
4. Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьчлалтай холбоотой бүх баримт бичгийг олон нийтэд дэлгэ. Тийм эрх мэдэл 65 суудалтай дөрөв дэх хүнд байгаа.
5. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. Зүгээр сүржин мэдэгдэл бол дээд суудал руугаа мяраасан ч юм уу эсвэл нэгнийхээ янзыг үзсэн улс төр яваад байна.
6. “Эрдэнэт”-ийн татвартай холбоотой асуудал дээр засах боломж байсан. “Эрдэнэт” буяны байгууллага биш, зэсийн үнэ 5000 руу орчихсон байхад 6000 хүн ажиллаж байгаа.
7. "Эрдэнэт" төлөх ёстой татвараа дутуу төлж байгаагүй. Дэргэдээ орчин үеийн эмнэлэг байгуулсан, хуруу хумсаа хуйхлах шахам байж.
8. Оросууд монголчуудаас дутуу мэдээлэлтэй байсан гэж бодохгүй байна. Өр зээл янз бүрийн асуудал бий.
9. 49 хувьдаа оногдох ашгаа гадагш нь явуулдаг байсан бол Монголд үлдэнэ. Энийг зөв болгох ёстой. 51-ийг ч, 49 хувийг ч өмөөрөөгүй.
10. “Эрдэнэт” үйлдвэрт Төрийн ч, хувийн ч дэмжлэг хэрэгтэй.
11. Да.Ганболд “Эрдэнэт”-д очсон нь зөв. Харин энэ хүн “Эрдэнэт”-ийн асуудлаар нээлттэй сонсгол хийх ёстой.
12. Хувийн 49 хувь орж ирнэ гэдэг ямар ч хяналтаас илүү хяналт орж ирлээ гэж бодож байна.
13. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Болор, Б.Чойжилсүрэн, Худалдаа хөгжлийн банкны захирлыг дуудаад нээлттэй хэлэлц.
14. “Эрдэнэт” үйлдвэрийг хэрүүлийн бузар болгохоо боль.
15. Энэ Засгийн газар 100 хонолоо. Юу бүтээсэн юм бэ. Бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Боосон, хаасан, хорьсон шийдвэр л гаргалаа.
16. С.Зоригийн хэрэг гарснаас хойш хууль, хяналтын байгууллагынхан өдөр шөнөгүй ажилласан.
17. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй.
18. Би Э.Бат-Үүлийг их ч дэмжсэн, ардын баатар болтол нь дэмжсэн.
19. Миний хувьд С.Зоригийн хэргийг илрээсэй гэж хүлээдэг хүн.
20. Орон нутгийн сонгуулийн талаар ярихгүй. Манай хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа. Өөрийнхөө цэвэр хүсэлтээр явж байгаа. Зорилго нь зөв бол залуусыг дэмжих нь зөв байх.
21. Хүмүүс над руу их хандаж байна. Тэд өглөө бүр айдастай байна. Ажлаасаа халагдах вий гэсэн айдаст автжээ.
22. Цэвэрлэгчээс эхлээд хэнийг ч хамаагүй толгой дараалан халж байна. Олон жил ажилласан хүмүүсийг халж явуулаад шахааны хүмүүсээ оруулж, улмаар төрийн ажлыг доголдуулж байна.
23. Б.Чойжилсүрэнгээс илүү Сангийн сайд МАН-д байсан уу. Шууд хэлье. Албан тушаал, бизнесийн шахаа Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй.
24. Ардчилсан намын шинэчлэлийн тухайд ямар үзэл энэ намд байх ёстой юм бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй, юу хийх вэ гэдгээ тодорхой болох, дүрмээ тодорхой болгох ёстой. Энийгээ авч явах чадамжтай бүтэц бий болгох ёстой.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)