Монголын эдийн засаг, санхүүгийн ертөнцөд нэгэн “Шинэ өнгө” нэмэгдсэн нь Mongolia Metals and Mining”-г үндэслэгч, санхүүгийн боловсрол түгээгч, шинжээч Ч.Эрдэнэдалай гэх шавилхан залуу. Тэрбээр өөрийн дүгнэлтийг ул суурьтай, баримттайгаар хүргэж буй нь эдийн засаг гэх мэдрэмж, мэдлэг шаардсан “Их тогоонд” цахиур хагалсан юм. Dale Choi гэх нэрээр танигдсан түүний зөвөлгөө, ирээдүйг харсан эдийн засгийн дүгнэлт нь олны анхаарлыг эрхгүй татдаг. Түүний бичсэн сонирхолтой баримтуудыг “24 БАРИМТ” онцолж байна.
1. 8% цаашдаа бууруулж болно гэж үлгэр ярьсаар. Засаг өөрөө банкуудаас 17%-иар буюу 2 дахин илүү хүүгээр мөнгө босгож цалингаа арай гэж тавьж байхад!. 17% бол монголын эрсдэлгүй хүү( tugrug riskfree rate). Бусад бүх хүү санхүүгийн шинжлэх ухааны хуулийн дагуу 17%-иас дээш байх ёстой. Ямар гээч улстөр холилдсон, сонгогчдад таалагдах гэсэн бизнес заадаг бизнесийн сургууль вэ. 8% хөтөлбөр ч өөрөө цаашдаа нэлээн хумигдах байх.
2. 1 грамм цэвэр алтны үнэ өнөөдөр 96500 төгрөг байна. Ноднингоос 33%-иар өслөө. /төгрөгөөр/. Гэтэл дэфляцитай байгаа -0.2%. Сайн үзүүлэлт байна. Түүнээс гадна Монголд мөнгөжүүлэх, бэлэн мөнгө болгож хөрвүүлэх чадвар хамгийн хурдан. Ердөө -30 минут дотор мөнгөжүүлж болно. Тиймээс хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын багцдаа алт, алтан үнэт эдлэл тодорхой хувиар оруулахыг дахин дахин зөвлөж байна. Яг хэдэн хувийг портфолио менежмэнтийн активуудын хувиарлалт ( asset allocation) үүднээс нарийн тооцоолох хэрэгтэй. Бас алт бодит актив тул хэрэглэж, зүүж болно. Нүнжигтэй! :)
Dale Choi: Засгийн прогноз хэт өөдрөг талруу байнга шинэчлэгдэж байгааг би тэмдэглэмээр байна
3. Миний прогноз, мөн тайлбар сурталчилгааны дагуу Монгол Улс ОУВС-аас санхүүгийн туслалцаа албан ёсоор хүслээ. Прогноз биелэж байна. Монгол ч зөв замаар явж эхэллээ. Гэхдээ ард иргэд ОУВС-г бүх асуудал шийдэх, ёроолгүй үнэгүй мөнгөний сав гэж ойлгож болохгүй. 1-рт, Урьд нь гаргасан алдаануудаа Монгол улс дахин дахин гаргаж байна. Төрийн ойн санамж гэж алга. 2-рт, Бид дэлхийн 200 орнуудын нэгэн ядуу буурай орон. Хүссэнээрээ их мөнгө зээлэхгүй. Засагт 3 тэрбум ам.доллар хэрэгтэй. Миний тооцоогоор 1 тэрбумыг л босгох байх. Бид Грек шиг европын улс биш, бид Египт биш. Үлдсэн 1-2 тэрбум хаанаас босгох нь бас тодорхой бус. Бондуудыг ч бид нарын өмнөөс төлөхгүй. Миний бодлоор энэ улс төрийн нөхцөл ашиглаж Монголд хариуцлагатай, ой санамжтай засаглал бүрдүүлэх хэрэгтэй.
4. Гацууртын алтны ордыг ашиглах гэж 2006 оноос хойш дэлхийн тэргүүний алтны компани 10 жил хүлээсээр л байна. Гэтэл энэ хооронд ордыг аль хэдийн ашиглаж дуусаад, өнөөдөр Монголбанк нь 1.8 тэрбум ам.долларын үнэтэй 42 тонн алтны нөөц худалдаад авчихсан байж болох байсан юм. Гацууртын төслийг нэгхэн өдрөөр хойшлуулахад Монголбанк нь 450 мянган доллартай тэнцэхүйц 10 кг алтыг улсын алтны нөөцөнд худалдан авах, төсвийн 250 сая татварын төгрөгийн орлого, эдийн засагт 700 сая төгрөгийн шууд худалдан авалт, зарцуулалтаа хойшлуулж байгаа юм. Ганцхан өдөрт шүү!!!
5. 2017 онд эдийн засаг ёроолдоно. ТИЙМЭЭС АКТИВ АВАХАД МӨНГӨ БЭЛДЭЖ ЭХЭЛ.
Гол мэдээ гэвэл Сангийн Яам эдийн засаг 2017 онд ёроолдоод сэргэнэ гэнэ. Энэ жил өсөлт 1.3%, дараа жил ОТ далд уурхай барилга эрчимжиж 3% хүрнэ гэсэн прогноз хийж байна. Бусад том төслүүд хөдөлгөснөөр 2018 онд 5.1%, 2019 онд 7.1% хүрнэ гэж төсөөлж байна. Засгийн прогноз хэт өөдрөг талруу байнга шинэчлэгдэж байгааг би тэмдэглэмээр байна. Азийн хөгжлийн банк прогнозоо саяхан шинэчилсэн, гэхдээ арай болгомжилсон маягаар. АХБ-гийн 2016 оны өсөлтийн таамаглал хэвээрээ байгаа 0.3%. Харин 2017 оны өсөлт 0.7% аас 70 бэйзис пойнтоор өсгөж 1.4% болголоо. Миний хувьд эдийн засаг энэ жил агшиж магадгүй гэж урд нь болгоомжилж байсан. Гэхдээ 2017 онд ёроолдоод сэргэнэ гэдэгт санал нэг. Тиймээс мөнгөө бэлдэцгээ найзуудаа, ёроол дээр актив (төгрөг, төгрөгийн санхүүгийн инструмэнтууд, засгийн газрын үнэт цаас, байр, хувьцаа, машин, гар утас, гэх мэт) худалдаж авахад!
6. ДУНДАЖ МОНГОЛ ӨРХ ОРЛОГО БАГАТАЙ. Статистикийн мэдээлэл харахад дундаж монгол өрхийн зарлага нь орлогоосоо илүү байж, санхүүгийн хувьд алдагдалтай байдаг. Алдагдал нь өр гэсэн үг. Мөнгө байнга хүрэлцдэггүй, юм ломбардаж, бусдаас зээлж байна гэсэн үг. (Гэхдээ алдагдал харьцангуй бага сарын хувьд, орлогын 3%). Гол асуудал - дундаж монгол өрх орлого багатай !
7. Орлого ихэсгэх биднээс заримдаа шалтгаалахгүй. Харин зардлаа хасах нь зөвхөн биднээс 100% шалтгаална аа. Дундаж УБ өрхийн орлого сая төгрөг, харин зардал сая гаруй төгрөг байдаг. Сая төгрөгт бүх зардлаа багтаах хэрэгтэй байдаг!
8. Ирэх оны Бондын төлбөрүүдийг яах талаар СЭЗИХ-ий Дэлгэрсайхан багш МУИС-ийн А.Энхбат багшаас хамаагүй илүү ярьж байна. А.Энхбат багш нөгөө л бондоо дахин хэлэлцэнэ гэж байна. Хөрөнгө оруулагчид яг хүлээж авах уу, Аргентинийг хараач, Энхбат багш аа. Бид дайнд нэрвэгдсэн Украин биш! Дахин хэлэлцэнэ гэж урилга явуулангуут бөөн юм болно. Бондын хүү нь шууд өснө. Дэлгэрсайхан багш үүссэн нөхцөл байдал ойлгож байна, гэхдээ нэмэлт нөхцөл, өөр хувилбар руу хөрвүүлэх талаар санааг нь сайн ойлгосонгүй. Хуучин бондуудыг шинэ бонд гаргаж 100% яс төлж хаах хэрэгтэй, ямар ч яриа хөөрөөгүй, пад- гүйцээ! Харин шинэ бондуудаа аль болох ашигтай гаргахад бүх бололцоогоо дайчлах нь зөв.
9. Алтны үнэ 1 грамм нь 100,000 төгрөг хүрлээ хүрлээ. Жишээ нь 916 сорцтой 11 грамм алтан бугуйвч өнгөрсөн 2 сард “Начин Заан”-ынхан 783 750 төгрөгөөр үнэлж байсан. Одоо харин 11*0.916=10.076 грамм цэвэр алт *95,687.30төгрөг=964,145.23төгрөг! Бугуйвчинд орсон хөрөнгө (capital appreciation) 23%-иар өслөө, энэ хооронд. Бас хүссэн үедээ 80% -ийг нь 5-10 минут дотор мөнгөжүүлж (access liquidity) болно!
10. Өрхийн санхүүд ч тэр, улсын санхүүд ч тэр, ер нь Монгол улсад тэр чигтээ, бүх монголчуудад тэр чигтээ орлого бол хамгийн хурц асуудал. Хүн амын 1-2% хувь л 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой, бусад нь доогуур. Гол асуудал орлого бага байна Монголд!. Улаанбаатарын дундаж өрх 1 сая төгрөгийн орлоготой. Бүхэл бүтэн өрх шүү. Шийдэл: Хүн болгон өндөр цалинтай ажилд орох хэрэгтэй. Мөн бүх дотоод бололцоогоо дайчилж орлого төрөлжүүлэх, сөлжүүлэх хэрэгтэй, жишээ нь хажуугаар бизнес эрхлэх, халтуур хийх. Мөн хэрэггүй активуудаа зарж болно. Чадалтай бол хөрөнгө оруулалт хийж бас хөрөнгө оруулалтын орлоготой болох!
11. БИД БҮХНИЙ АЛТЫГ ХУЛГАЙЛАХЫГ ХАРААД Л СУУЖ БАЙХ УУ?! 2015 оны эцэст Гацуурт дээр нинжанууд үндсэндээ 5 тонн алт ($208 сая!) хууль бусаар олборлосон гэж Уул уурхай яамны дарга асан Bataa Batkhuu хэлж байсан. Энэ бол улсаас, төрөөс, ард түмнээс, та биднээс хулгайлсан гэсэн үг. Ямар ч татваргүй, ямар ч нөхөн сэргээлтгүй, байгаль орчныг сүйтгэж, бас нэг нэгийгээ алж. Одоо 2016 дууслаа, одоо хэдэн тонн алт нинжанууд хулгайлав аа, 10 тонн уу? Гэтэл ордыг аль 1998 онд нээсэн!!! 18 жил монголын ард түмний, та бидний баялаг - алтны орд газар доор байж л байна, нинжаанууд л ухаж байна. 1000 сайн цалинтай ажлын байр бий болгох, Их хэмжээний 230 сая$ Хөрөнгө оруулалт хийхэд бэлэн, 980 тэрбум татвар төлөх, 2.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийх дэлхийн Уул уурхайн тэргүүний компани 10 жил хүлээж байна. Харин хууль бус нинжанууд хулгайсаар л байна! Найзуудаа , бүгдээрээ хараад л сууж байх уу?!. Энэ чинь бидний цэцэрлэг, сургууль, тэтгэвэр гэх мэт санхүүжуулах алт шүү дээ!!!!
12. Төсвийн татварын 4.8 их наяд төгрөгийн орлогын 80% хувийг ердөө 500 том аж ахуйн нэгж татвар төлөгч төлдөг. Тэгвэл энэ 500 шиг дахиад шинэ 500-г томруулж, тордож 1000 том татвар төлөгч бий бол нийтдээ 9.7 их наяд төгрөг орлого бий болж, 9.7 их наяд төгрөгийн зарлагад яг таарч алдагдалгүй, өргүй болно. Төсвийн Гол Шийдэл бол татвар төлөгчдийг томруулж тордох юм (grow and expand large tax payer base) биш үү? Та санал нийлэх үү
13. ВАЛЮТЫН ДОТООД ЗАХ ЗЭЭЛ МИНИЙ ПРОГНОЗЫН ДАГУУ ХӨДӨЛЖ БАЙНА. ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 8 САРД ЕРДӨӨ ГАНЦХАН САРД 2% ӨСӨЖ 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ БУЮУ ~1.25 ТЭРБУМ $ ХҮРЧ ӨСЧЭЭ, ХАНШ ӨНӨӨДӨР 2250. Улсад 8.1 их наяд төгрөгийн хадгаламж байна. Энэ нь өмнөх сарынхаас 117.1 тэрбум буюу 1.4 хувиар буурсан үзүүлэлт. Үүнээс 5.6 их наяд буюу 68.8 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байгаа аж. Өмнөх жилүүдэд төгрөгийн хадгаламж 70-аас дээш хувийг бүрдүүлдэг байсан. Харин валютын хадгаламж 2.5 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 381.8 тэрбум төгрөгөөр өссөн.
14. Лондонгийн шүүх Эрдэнэтийн Англи дахь 8 сая $ актив эд хөрөнгө битүүмжилсэн гээд хөрөнгө оруулагчид шуугиж байна. Энэ бол 2009 оноос хойш явж байгаа хэрэг. 2009 онд Эрдэнэт “MRI Trading” гээд түүхий эд арилждаг пүүсэд зэсээ нийлүүлнэ гэчихээд гэрээгээ зөрчөөд нийлүүлээгүй. Маш хариуцлагагүй асуудал. Тэр үеийн дарга ямар хариуцлага хүлээв? Баруунд гэрээ бол гэрээ, шүүх бол чанга! Эрдэнэт асудлыг чимээгүй дор нь шийдэхийн оронд хэдэн жил хэдэн өмгөөлөгчид хэдэн сая доллар зарцуулсан юм бүү мэд. Бүр Английн дээд шүүх хүртэл заргалдсан, ялагдсан. Яг Хан Ресурс маягийн юм болж байна. Явсаар явсаар байгаад өөдөө хаясан чулуу хэзээ нэгэн цагт толгой дээр эргээд бууж байна. Буухдаа эргээд улс орны нэр хүнд дээр бууж байна. Лондонгийн танил хөрөнгө оруулагчид асууж байна.
Дэйл, энэ юу болох юм бэ гээд?.
Лондон бол миний 2 жил сурч ажилласан хот. Хайран нэр хүнд. Хэдхэн жилийн өмнө Эрдэнэт Лондонд төлбөрийн асуудал ямар ч яриа, асуудалгүй байсан, маш нэр хүндтэй байсан. Одоо дээрээс нь Жастын Батхүүгийн Стандарт банкны баталгаа 120 сая $ шүүхийн хэрэгт явж л байгаа, хөрөнгө оруулагчид бүгд мэдэж л байгаа. Энэ эрсдлийг тооцож байгаа том том дарга нар байна уу?! Эрдэнэт ч өөрөө Лондонгоос зээл хөрөнгө босгох гэж яваа. Иймэрхүү улс орны нэр хүндтэй холбоотой ноцтой асуудлуудыг цаг хугацаа алдалгүй газар дор дор нь шийдэхгүй бол болохгүй гэдгийг Хан Ресурс тодооос тодоор харууллаа.
15. 2015 оноос хойш миний дэмжсэн ОТ салбар төмөр зам эцэстээ шинэ засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт орчихлоо. Болж байна шүү! Төмөр зам ОТ-д ашигтай, Монголын Төмөр Зам компанид ч ашигтай, ТТ-д ч ашигтай, Монголд ашигтай. Мөн safety аюулгүй байдлаар ч илүү! Гэхдээ анхнаасаа яагаад ОТ-гаар дайраагүй үнэхээр хачирхалтай, анхнааасаа дайрсан бол одоо ядахдаа газар шорооны ажил бэлэн болчихсон байхгүй юу?! Үнэн дүп юм аа зураг төсөл хийсэн нөхдүүд! !!! Энэ асуудлыг би олон нийтэд 2015 онд гаргаж тавьсан.
16. Монголын Төмөр Зам компани төмөр замаа дуусгах гэж 49%-иа хятадад зарна гэнэ. Монголын ЭР хийчих юмыг эцсиийн дүндээ хятадад зарахаар болов. Хэрэв ЭР-ын ТТ, төмөр замын зөвшөөрөл төр булааж аваагүй бол, ЭР өнөөдөр аль хэдийн төр, төсөвт ачаалал өгөхгүй барьчихсан байгаа! Гэтэл төр "бодлого" ярьсаар хувийн хэвшлийг дарамталсаар, эцсийн дүнд хятадын аманд орсоор... Төр өөрөө улс орноо хөгжүүлж чадвар муутай нь тод жишээ бол ТТ, төмөр зам. Улс орныг хувийн хэвшил л хөгжүүлж чаддаг, төр харин дэмжих л хэрэгтэй!
17. Ердөө жилийн 20 тэрбум төгрөг (10 сая ам.доллар) татварын нэмэлт орлогын төлөө, УИХ нь жилийн 1.6 их наяд төгрөгийн (800 сая ам. доллар) валютын нөөцийн алтны дотоодын нийлүүлтийг эрсдэлд оруулж, дөнгөж сэргэж буй алтны үйлдвэрлэлийг сулруулж, гадаад хөрөнгө оруулалтыг үргээж, татварын тогтворгүй байдлыг дахин дахин харуулж алтны нөөц ашиглалтын төлбөрийг 2.5% аас 4 дахин ихсгэж 10% болгохыг хэлэлцэхийг дэмжлээ. 3 жил болгон нам засаг солигдонгуут татвараа өөрчлөөд байвал яаж гадаад, дотоод хөрөнгө оруулагчид 30 жилээр төлөвлөж хөрөнгө оруулалт хийх юм бэ? хятадын ардын банкны зээлээр биш, монголын алтаар бий болдог валютын нөөцөө өөрсдөө эрсдэлд оруулж яаж ам.долларын ханшаа тогтворжуулах гээд байгаа юм?.
18. Бор зүрхээрээ, ямар хөнгөлөлтгүй, арилжааны зээлээр санхүүжиж жилийн 15 тонн алт улс орны төв банк, валютын нөөцөнд тушааж чаддаг болсон дөнгөж сэргэсэн монгол алтны үйлдвэрлэгч нарыг 68% татвар, урт нэртэй хуулийн дараа 3 дах удаа дампууруулах гээд байгаа юм уу?. Татвар төлдөг, сайн цалинтай ажил олгодог, их хэмжээний хангамж худалдаж авдаг бүртгэлтэй хууль ёсны монголын алтны компаниудыг нинжа нарын араас алтны далд худалдаа, гэмт хэрэг, алтыг нууцаар хил давуулах руу түлхэж байгаа юм уу?. Улс орны төвбанкдаа алтаа айх зүйлгүйгээр нэг ч гэсэн зөв юм хийж тушааж байгаа нинжа нарыг буцаагаад гэмт хэрэг рүү, хууль бус хятадын алтны ченжүүдийн ам руу буцаагаад хөөж байгаа юм уу? Таны сонгосон төрийн түшээ энэ асуултуудыг хариулж чадах уу?!
19. Барилгын сайд гэж нөхөр 30 жил 8% сарын 160 мянга гээд гялгар цаастай хортой чихэр шиг үлгэр яриад байх юм. Насаараа ажиллаж, өрөө төлж нэг байртай хүмүүс л болгох гээд байх юм. Харанхуй, юм үзээгүй гэнэн хонгор монгол түмнийг. 8% бага хүүтэй л болохоос бас л зээл, бас л өр, бас л хөрөнгө оруулалт. 8% ч гэсэн 30 жилд хичнээн төгрөг 8%-ийн хүүнд төлөхийг Та бүгд мэдэх үү? Тооцож үзсэн үү?. 30 жилийн бараг эхний 15 жилд хүүг нь л төлөх байх шүү. Урьд нь 8%-иар байр авсан хүмүүс одоо хүү, инфляци бүгдийг хаяад авсан үнээс доогуур зарж байна байраа, сайд аа!!. Насаараа ажиллаад зүтгээд, баахан хүү төлөөд нэг л байртай болох юм уу?. 30 жил амьдрах уу. Тэгээд бурхан болохдоо байр аваад явах юм уу?.
20. Залуу гэр бүлд мөнгө хэрэгтэй, байр түрээсэлж ч болно, хямд хаус өөрсдөө барихыг судалж болно, яаж бол яаж болно, заавал нэг байрны өр хүү 30 жил үүрээд, маш их мөнгө урдчилгаа хүү 2-т төлөөд явах шаардага байхгүй!. Хөрөнгөтэй орлоготой болчихоод, цомхон байрыг жижигхэн урьдчилгаатай, хүүгийн нийт төлбөр багахан, 8% төлбөр ямар ч асуудалгүй төлдөг болчихоод тэгээд 8% ядахдаа авцгаа, найзуудаа.
21. Ер нь урьдчилгаа 0 төг байвал, түрээсээс ялгаагүй байвал бас нэг өөр хэрэг, өөрөөр ярьж болно шүү, сайд аа. Гэтэл урьдчилгаа, хүү 2-т их мөнгө төлөх бол хамгийн түгээмэл санхүүгийн алдаа!!! 1-рт, Урдчилгаа бэлэн мөнгөө өөрөө хүү төрүүлнэ наад зах нь банкинд хийхэд, 2-рт хүү бол зардал шүү дээ! Байраа эргээд зарахад төлсөн хүү заавал тооцох хэрэгтэй, мөн инфляци ч гэсэн!. Харин өнөөдөр таньд байгаа БЭЛЭН МӨНГӨ БОЛ ХААН, CASH IS KING, бэлэн мөнгөний төлөө бид бүгд сарын 7%-иар ломбарданд алтаа барьцаалаад төлдөг л биз дээ?! Сайн бодоцгоо, тооцоо хийцгээ, найзуудаа!
22. Улсын дундаж өрхийн цалин 488 310 төгрөг гэнэ. Өрсөлдөх чадвар муу гэсэн анализ шууд гарч байна. Амьдралаа дээшлүүлмээр байвал өндөр цалин хэрэгтэй гэсэн дүгнэлт тодорхой!. Өрсөлдөх чадвараа сайжруул. Толгойндоо юм хий, юм хийж бүтээж чаддаг гэдгээ харуул. Зүгээр цээжээ балбах биш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ харуул. Улсын дундаж айл амьдралаа дээшлүүлэх нь өндөр цалинтай ажилд тэнцэх нь гол асуудал гэдэг нь тов тодорхой харагдаж байна!
23. 2016 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 874.4 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 101.3 мян.төг буюу 10.4 хувиар буурлаа. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2016 оны 2 дугаар улиралд 948.9 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.3 мян.төг буюу 3.1 хувиар буурсан байна. Тэгэхлээр Монголын дундаж өрх сар болгон 74.5 мянган төгрөгийн алдагдалтай байна гэсэн үг. Энэ нь өр гэсэн үг. Юмаа ломбардаж байна гэсэн үг. Ломбардана гэдэг нь хүүгийн зардал нэмэгдэнэ гэсэн үг. Юун хуримтлал, юун хөрөнгө оруулалт!
24. Зиак нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 12.5% төлөх, өөрөө 12.5% төлөх нь байна шүү. Жилийн Инфляци уб-д 1.9% байгаа. Энэ бүхнийг тооцох хэрэгтэй шүү цалингийн хувьд, найзууда! Ажил олгогчтойгоо 12.5+1.9=14.4% нийт цалингийн нэмэгдэл тохиролцож өөрийн гардээр ирэх орлого хамгаалах хэрэгтэй байна даа, найзуудаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)