МАН-ын тодотголтой бүхэн зөөлөн сэнтийд заларч харин АН-ын гишүүд арчигдан үгүй болсоор. Эрх баригчид томилгоо явуулахдаа ах, дүү, хамаатан садан, найз нөхөд, ураг садныханыгаа өндөр албан тушаалд томилж төрийн албыг төрлийн алба болгож буй нь иргэдийн дургүйцлийг төрүүлж эхэллээ. Ингээд МАН-ынхан өөрсдийн ураг төрлийн томилгооны модыг хэрхэн өргөтгөж буйг 24 баримтаар хүргэе.
Баримт 1. МАН-ын ураг төрлийн томилгооны модны үндэсийг намын дарга М.Энхболд нь суулгасан гэхэд нэг их хилсдэхгүй.
Баримт 2. Тэрбээр өөрийн тэргүүлдэг хотын фракцынхаа найз Г.Мөнхбаярыг Барилга хот байгуулалтын сайдаар томилсон.
Баримт 3. Мөн М.Энхболд хурдан угшлын морьдыг нь олон жил уяж хурдлуулсан МСУХ-ны нарийн бичгийн дарга асан П.Сэргэлэнг ХХААХҮ-ийн сайдын зөөлөн сэнтийд залруулсан нь олон хүний анхаарлыг татаж байсан юм.
Баримт 4. М.Энхболд МСУХ-ны дэд дарга асан найз Ш.Лхамсүрэнгээ Барилга хот байгуулалтын дэд сайдад томилжээ.
Баримт 5. УИХ-ын дарга М.Энхболдын томилгоо үүгээр дуусаагүй. Тэрбээр хүү Э.Анарыгаа Монголбанкинд газрын захирлаар томилуулав. Тодруулбал УИХ-ын дарга М.Энхболд хүү Э.Анараа Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захиралд томилуулсан.
Баримт 6. Э.Анар нь төв банкинд мэргэжилтэн хийж байгаад шууд дэвшиж газрын дарга болсон нь аавынх нь нөлөө гэдгийг ч хэлэх хүн олон байгаа юм.
Баримт 7. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт дүүгээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд газрын даргаар аваачсан байна.
Баримт 8. Сү.Батболд дүүгээ гаальд, хүүгээ Монголбанкинд шургуулжээ. Тэрбээр Засгийн газар бүрэлдэхтэй зэрэгцэн ойрын хамаатны дүү Б.Асралтыгаа Гаалийн ерөнхий газрын даргаар томилуулж дөнгөсөн байна.
Баримт 9. Б.Асралтын хувьд Сү.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад шадар туслахаар нь ажиллаж байсан бөгөөд түүнийг Сү.Батболдын “халаасны хүн” гэдгийг олон нийт андахгүй.
Баримт 10. Мөн Б.Асралт нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сү. Батболдын гэгдэх “Star” телевизийн захирлын албыг хашиж байсан юм.
Баримт 11. Сү.Батболдын ”арын хаалга” үүгээр дууссангүй. Мөн тэрбээр хүү Б.Баттүшигээ Монголбанкинд аваачлаа.
Баримт 12. Б.Баттүшиг нь монголоос анх удаа харвардад магистр хамгаалсан гэгддэг ч “Емарт”-ын захирал тул энэхүү албан тушаалд тохирох эсэхийг хэлж чадах хүн одоогоор байхгүй байна.
Баримт 13. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эгч Т.Саранаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар томилуулжээ. Энэ нь мөн л гишүүн дүүгийн буян гэдэг нь ойлгомжтой.
Баримт 14. Шадар сайд У.Хүрэлсүх дүүгээ Батлан хамгаалах яаманд газрын даргаар томилуулж, ураг төрлийн холбоостой улс төрийг чимэглэв.
Баримт 15. Хотын дарга Су.Батболдын өөрийн туслахаа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилжээ.
Баримт 16. УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны захирал болов.
Баримт 17. Хэл ам дагуулж ахынхаа чихийг халууцуулдаг Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны дарга байхдаа нэлээд бужигнуулсан ч энэ удаа мөн л ахын нүүрээр томоохон албан тушаалд заларлаа.
Баримт 18. Б.Саранчимэг гишүүн ч халамжит ханиа “Чингис хаан” нисэх буудлын тэргүүнээр залав.
Баримт 19. Ц.Нямдорж гишүүн хүү Н.Анхбаярыгаа Гадаад харилцааны харилцааны яамны ТЗУГ-ын даргын албанд томилуулсан байна.
Баримт 20. Ц.Гарамжав гишүүний хүргэн “Оюутолгой” ХХК-ийг төлөөлөн удирдана. Тодруулбал, “Оюутолгой”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Ч.Алтаннарыг томилсон байна.
Баримт 21. Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Жирийн нэгэн сургуулийн захирал “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд очсон учрыг гишүүн хадам ээжийн буян гэхээр өөрөөр харах боломжгүй мэт.
Баримт 22. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав ойрын өдрүүдэд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын ажлын өрөөний үүдийг сахиж өнжсөн сураг байгаа. Түүний хувьд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад горилж буй мэдээлэл бий.
Баримт 23. Худууд улс төрд мөр зэрэгцэв. Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Энхболд худ А.Цогцэцэгээ эрүүл мэндийн сайдад зүтгүүлж дөнгөсөн.
Баримт 24. Т.Бадамжунайгийн төрсөн охин Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга болох нь” гэсэн “бор шувуу” нисч эхэлжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (46)