Эх орны эрүүл хөрсөнд ургасан чацарганы шинэ брэнд "Хуба хаяа" тун удахгүй зах зээлд нийлүүлэгдэнэ. 100 хувь органик энэхүү бүтээгдэхүүн нь 16 жилийн судалгаан дээр тулгуурлагдсан гаргаж авсан брэнд учраас хэрэглэгчдийн таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй буйгаа Хуба хаяа брэндийг гаргаж буй эрхмүүд онцолсон. Тэгвэл амин дэмийн охь болсон "Хуба хаяа" брэндийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. “Хаан жимс”-ийнхэн “Хуба хаяа” чацарганы шинэ брэндээ өлгийдөн авлаа.
Баримт 2. Энэхүү брэндийг цэвэр чацарганы шүүсээс гаргаж авчээ.
Баримт 3. Чацарганы шинэхэн брэнд “Хуба хаяа”-г үйлдвэрлэх санаачлагыг Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргасан байна.
Баримт 4. Тэрбээр 16 жилийнхээ хөдөлмөрийн үр шимээр чацарганы шинэ брэндээ гаргаж авчээ.
Баримт 5. Энэхүү чацарганы брэндийг Чингис хааны өвөлжиж байсан “Хуба хаяа” гэх газар тариалсан чацарганаас гаргаж авсан учир ийнхүү нэрийдсэн аж.
Баримт 6. “Хуба хаяа”-д ус, бодис гээд ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн ороогүй бөгөөд чацарганы охийг цуглуулж савласан гэдгээрээ онцлог.
Баримт 7. Нэг үгээр хэлбэл чацарганы энэхүү брэндийг чацарганы цэвэр охь, хүчил хэмээн нэрийдсэн ч болох юм.
Баримт 8. “Хуба хаяа” нь эрүүлжүүлэн, залуужуулж, дархлаажуулах үйлчилгээтэй.
Баримт 9. Бүтээгдэхүүн исгэлэн арааны шүлс асгаруулам амттай бөгөөд цаашид энэхүү амтыг жаахан дарж, байгалийн сахар нэмэх туршилтыг хийж байгаа гэдгийг “Хаан жимс”-ийнхэн хэлж байсан.
Баримт 10. Харин энэхүү брэндийг танилцуулах үеэр иргэд “Хуба хаяа”-г “төгс” бүтээгдэхүүн болсон байна хэмээн сайшааж байлаа.
Баримт 11. “Хуба хаяа” нь 100 граммын савлагаатай. 100 хувь органик бүтээгдэхүүн юм.
Баримт 12. “Хуба хаяа”-г 12 сар хадгалах боломжтой юм. Чацарганы тос нь өөрөө сайн чанартай байдаг учир удаан хадгалах боломжийг олгодог байна.
Баримт 13. Гэхдээ бүтээгдэхүүний хадгалах хугацааг үүнээс ч уртасгах боломжтой аж. Одоогоор Германы хадгалах технологийг судлаж байгаа бөгөөд тогтворжуулагч нэмбэл хугацаа нь өшөө уртсах юм байна.
Баримт 14. “Хуба хаяа” брэндийг дэлхийн зах зээлд гаргах боломж байгаа гэнэ. Одоогоор бүтээгдэхүүнийг Япон, Солонгос, Хятадын талууд ихээр сонирхон хамтран ажиллаж байгаа аж.
Баримт 15. Хамгийн гол нь дээрх улсууд энэхүү бүтээгдэхүүнийг тасралтгүй хангаад байх юм бол авна гэдгээ илэрхийлсэн байна.
Баримт 16. Хүч чадлын охь болсон энэхүү бүтээгдэхүүн нь импортоор авч хэрэглэдэг вакус зэрэг бүтээгдэхүүнтэй хэлбэр, хэмжээний хувь адилхан боловч “Хуба Хаяа” брэнд нь чацаргана жимснээс тусгай технологиор гаргаж авсан шинэ төрлийн ундаа гэдгээрээ онцлогтой.
Баримт 17. Энэхүү амин дэмийн ундааг хэрэглэснээр хоногт авах С витамины хэрэгцээг бүрэн хангах гэнэ.
Баримт 18. Хэрэглээний хувьд шингэрүүлж, эсвэл шууд ууж болохоор савласан байна.
Баримт 19. Бүтээгдэхүүнийг тогтмол ууж хэрэглэснээр хоол боловсруулах явцыг нэмэгдүүлэх, хүч тамиржуулж ядаргаа тайлах, дархлаа сайжруулах, өөхний хуримтлалыг багасгах, арьс, хумс, үсийг өнгөлөг болгох зэрэг ашиг тустайн зэрэгцээ антиоксидантаар баялаг тул залуужуулах үйлчилгээтэй болохыг ч тогтоожээ.
Баримт 20. Чацаргана нь Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургадаг байна.
Баримт 21. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ногддог аж.
Баримт 22. Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа төв ази зэрэг хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий. Чацаргана нь манай орны хойд хэсэгт ихэвчлэн ургадаг бөгөөд аль ч газар ургах чадвартай ургамал юм.
Баримт 23. Чацаргана эр, эм нь тусдаа ургадаг бөгөөд үүнийг 2 гэрт ургамал гэнэ. Чацаргана ургах орчны нөхцөлд амархан дасаж хурдан ургах боловч, ус чийг сайтай элсэрхэг хөрсөнд илүү ургаж, шаварлаг хөрсийг тэсвэрлэх чадвар султай ургамал юм.
Баримт 24. Хөрс, усны горимыг зохицуулах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хамгаалах зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна хүнс, эм, гоо сайхан, өргөн хэрэглээний болон үйлдвэрлэлийн үнэт түүхий эд болно. Ийм болохоор монголчууд эрт дээр үеэс ургадаг алт гэж хэлсээр иржээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)