Өнөөдөр албан ёсны нээлтээ хийсэн "Рио-2016" олимпийн их наадмын талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Бразил улс нь Өмнөд Америкийн орнуудаас олимпийг зохион байгуулах эрхийг авсан анхны орон юм. Рио хот энэхүү хүндэт эрхийг 2009 онд Чикаго, Мадрид болон Токио хотуудыг ялж авсан юм.
Баримт 2. 112 жилийн дараа олимпод гольф эргэж ирэв. Олон улсын олимпийн хорооноос 1900 болон 1904 онд л олимпид орж байсан Гольфын спортыг эргэн сэргээх тухай шийдвэр гаргасан. Америкийн Гольфийн холбооны архитектор Гил Хенс Риогийн олимод зориулж 18 гольфын бөмбөгний нүхийг тогтоосон.
Баримт 3. Дөрөвдүгээр сарын 21-нд асаасан Рио олимпийн галт бамбар 95 хоногийн турш 24000 милл газрыг туулж, Рио Де Жанейро хотод ирсэн байна.
Баримт 4. Олимпийн бамбарт буухианд 12000 бамбар аялуулагч оролцжээ.
Баримт 5. Олимпийн нээлт болон хаалтын ажиллагаа хамгийн олон хөл бөмбөг сонирхогчдыг нэг дор цуглуулсан алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болов.
Баримт 6. 1950 онд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан баригдсан Маракана цэнгэлдэх хүрээлэн шинэчлэл хийхээс өмнө 250 мянган үзэгчийн суудалтай байсан. Харин одоо үзэгчдийн суудлын тоо 780 мянга болж өргөтгөсөн байна.
Баримт 7. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанууд энэ олимпод анх удаа адил тооны жингийн ангилалтайгаар явагдана. Эрэгтэй жин 57-оос 125 кг-ийн хооронд бол эмэгтэйчүүд 48-аас 75 кг-ийн хооронд өрсөлдөнө.
Баримт 8. 31-дэх удаагийн зуны олимпийн наадамд 206 орны 10500 гаруй тамирчид медалийн төлөө хүч, ур чадвараа сорино.
Баримт 9. Олимпийн тоглолтууд дөрвөн өөр газар зохион байгуулагдана. Алдарт Копакабана наран шарлагын газарт гар бөмбөгийн тэмцээнүүд болох бол Усан цэнгэлдэх хүрээлэн, Маракана цэнгэлдэх хүрээлэнгүүд энэхүү жагсаалтыг үргэлжлүүлнэ.
Баримт 10. 3айда Жеманкье олимпийн түүхэн дэх хамгийн өндөр настай бамбар буухиалагч боллоо. 106 настай тэрбээр Бразилын хойд хэсгийн “Макапа” хотод бамбарын буухианд оролцсон юм.
Баримт 11. Сири болон Конго зэрэг дайны аюулаас үүдэн улс орноосоо дүрвээд байгаа 10 гаруй тамирчин энэхүү их наадамд олимпийн тугийн дор нэгдэн оролцож байгаа. Тэдний бүрдүүлсэн баг олимпийн түүхэнд анх удаа "Дүрвэгсдийн баг" хэмээн тодорхойлогдож байна.
Баримт 12. 41 настай Оксана Чусовитина олимпийн түүхэн дэх хамгийн өндөр настай гимнастикч болон түүхэнд үлдэхээр боллоо. Тэрбээр мөн зургаан олимпод оролцсон анхны эмэгтэй гимнастикч болж байгаа юм.
Баримт 13. 7,5 сая тасалбар 40-өөс 3000 доллараар худалдаалагдаж байна. Гар бөмбөг болон хөл бөмбөгийн тасалбарууд хамгийн үнэтэй худалдаанд гарсан юм.
Баримт 14. Олимпийн үеэр өдөр болгон тамирчдад зориулж 60 мянган хоол бэлдэх бөгөөд хоолны чанар, илчлэгт онцгой анхаарал хандуулах юм байна.
Баримт 15. Ирландын зүлэгний хокейн шигшээ баг 108 жилийн түүхэндээ анх удаа олимпод оролцох эрх авсан билээ. Ирландын талбайн спортын баг сүүлийн 68 жилд анх удаа олимпод өрсөлдөх гэж байгаа нь энэ юм.
Баримт 16. 70 мянга гаруй сайн дурын ажилтан олимпод ажиллана. Тэдний 50 мянга нь Бразил улсын иргэд. Харин үлдсэнийг нь АНУ, Хятад, Орос зэрэг улсууд бүрдүүлж байгаа аж.
Баримт 17. Олимпийн эрх авсан Энэтхэгийн анхны эмэгтэй гимнастикч бол Дипа Кармакар. Тэрбээр Риод модон морь, тэнцүү бус хөндлөвч, тэгнээ, шалны төрөлд ур чадвараа сорих юм.
Баримт 18. Риогийн олимпийн наадамд анх удаагаа Монгол Улс 50 тамирчин илгээж, багийн тогоочтойгоо оролцож байна.
Баримт 19. Риогийн Олимпын наадамд оролцох 10 мянга гаруй тамирчнаас хамгийн залуу нь 13 нас 235 хоногтой, 5 фут буюу 152.4 см өндөртэй балба охин гэж уг Олимпын албан ёсны цахим хуудсанд бичжээ. Тэрбээр маргааш 100 м-ийн араар даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөх бөгөөд түүнийг 1:07.31 гэсэн үндэсний дээд амжилтыг шинэчилнэ гэж Балбын албаны хүмүүс найдаж байна.
Баримт 20. Олимпийн тоглолтуудын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд 80 мянга гаруй цагдаа нар ажиллана. Энэ нь 2012 оны Лондонгийн олимпийн үеэр ажилласан хамгаалалтын багийнхнаас хоёр дахин их хүн ажиллана гэсэн үг юм.
Баримт 21. Олимптой холбоотой Риогийн таксины жолооч нарт Англи хэлний үнэгүй сургалтад суух боломж олгож байна. Учир нь жуулчид хөгжөөн дэмжигчдэд хот дотор чөлөөтэй явахын тулд таксины жолоочийн тусламж чухал гэж дүгнэсэн байна.
Баримт 22. АНУ энэ удаагийн зуны олимпийн наадамд хамгийн олон буюу 555 тамирчин илгээж байгаа орон юм. 2012 оны Лондонгийн олимпод 556 тамирчин илгээсэн.
Баримт 23. Харин Бутан, Либери, Мавритан, Чад, Эквадорын Гвиней, Сомали зэрэг орнуудаас хамгийн бага буюу тус бүр 2 тамирчин оролцож байгаа юм байна.
Баримт 24. Риогийн наадамд 2000 онд төрсөн тамирчид анх удаагаа оролцоно. Тэдний ихэнх нь ширээний теннис, гимнастик болон усанд үсрэлтийн төрөлд хүчээ сорих юм.
24tsag.mn