Алибаба группийг үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жэк Ма Бизнесийн амжилтын талаараа өчигдөр монгол залууст илтгэл тависан билээ. Түүний илтгэлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх гурван жилийн өмнө ирж байсан. Гуравхан жилийн дотор Монгол Улс хурдацтай хөгжсөн байна.
Баримт 2. Манай аав надад “Чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж хэлдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй.
Баримт 3. Миний давуу тал бол сониуч зан. Энэ зан надад өдий түвшинд хүрэхэд тусалсан. Тиймээс сониуч зантай бай. Бүх зүйлийг сонирхож бай. Сониуч байна гэдэг танд юм сурах боломж байна гэсэн үг.
Баримт 4. Би олон удаа шалгалтандаа унаж муу дүн авч байсан. Харин олон удаа бүдэрч байсан өнгөрсөн амьдралаасаа хүн бүтэлгүйтдэг юм байна. Энэ бол амьдралын нэг хэсэг юм байна гэдэгтээ эвлэрсэн.
Баримт 5. Бусад хүн чамд заавал туслах албагүй. Чи өөрөө өөртөө л тусална. Өөртөө туслахын тулд сурах, дэвжих хэрэгтэй.
Баримт 6. Би тийм агуу хүн биш. Миний хамгийн том давуу тал бол би чадварлаг багийг бүрдүүлж чадсан.
Баримт 7. Бизнесээ эхлүүлэхдээ мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. Хэрэглэгчдээ ойлгоход хугацаа гарга. Миний нэгдүгээрт тавьдаг хүмүүс бол хэрэглэгчид. Хоёр дахь нь манай компанийн ажилчид. Хамгийн сүүлд хөрөнгө оруулагчид ордог. Энэ бол миний бизнест баримталдаг философи.
Баримт 8. Би өндөр технологийн компанитай болъё гэж бодсон. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглана гэж бодсон. Гэвч технологийг мэдэхийг хүсдэггүй, айдаг хүн олон. Би олон инженерээс бүтсэн багийг бүрдүүлсэн. Богино хугацаанд амжилт гаргаж байгаадаа сэтгэл дүүрэн байсан. Ийм учир үүгээрээ дамжуулж хүний амьдралыг өөрчлөх боломжтой юм байна гэж бодсон.
Баримт 9. Дэлхийн хүн амын 70-80 хувь нь өндөр технологид дургүй. Харин технологийг ашиглаад үр дүнд хүрэх юм байна гэдгийг мэддэг хүмүүс цөөхөн. Тийм хүмүүс бол миний ирээдүйн үйлчлүүлэгчид юм гэж ойлгодог.
Баримт 10. 30 жилийн өмнө би том компаниудыг мөн амжилттай яваа хүмүүсийг үзэн яддаг байсан. Билл Гейтс миний бүх ажлыг булаагаад авчихлаа гэж боддог байсан. Тэд миний дайсан мэт санагддаг байлаа. Тэр үед би хандлагаа эхлээд өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон.
Баримт 11. Бид амьдралдаа эерэгээр хандах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс байгаагаа үнэлж чаддаг, эерэг хандлагатай байдаг. Байнга гомдоллож байдаг хүмүүс амжилтанд хүрэх нь юу л бол.
Баримт 12. Монголын залуус сэтгэл дундуур байдаг мөн амархан бууж өгдөг. Тэгэх бүрдээ өөрийн чинь өмнө шинэ дэлхий, шинэ ертөнц нээлттэй байгааг бодох хэрэгтэй.
Баримт 13. Дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байгаа учир би ямар азгүй юм бэ гэж бодохын оронд би яаж өөрчлөгдөх вэ гэж бодох хэрэгтэй.
Баримт 14. Боломжууд хаа сайгүй байдаг. Хүмүүс гомдоллох тусам, түүний дотроос нь боломжийг олж харах хэрэгтэй. Мөн хүмүүс юун талаар гомдоллоод байна, тэрийг нь боломж болгож өгье гэж бодох хэрэгтэй.
Баримт 15. Хүмүүсийг хүндэлж, хайрлаж сурах хэрэгтэй. Хүмүүс рүү инээмсэглэ. Тэгвэл тэд хариу инээмсэглэнэ. Хүмүүсийг хайрлавал тэд таныг хайрлана. Өрсөлдөгчөө ч бас хайрлавал тэд ч таныг хайрлана. Үүнийг байнга бодож, салшгүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
Баримт 16. Би тийм амжилттай биш, би онц сурдаг биш. Гэхдээ надад эрүүл чийрэг бие байна, залуу нас байна гэж бод. Өөрийгөө голоод л байвал хэн ч биш болно. Надад гэр бүл, хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй амьдрах ёстой. Би заавал улстөрч, баян эсвэл өндөр амжилттай хүн болох ч албагүй. Гэхдээ гэр бүл, өөрийгөө болгох хэмжээний мөнгө олж байгаа бол байгаадаа талархаж байх хэрэгтэй.
Баримт 17. Өөрийгөө голоод л байвал хэн ч биш болно. Надад гэр бүл, хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй амьдрах ёстой.
Баримт 18. Хүмүүс намайг их мөнгөтэй, баян гэж боддог. Гэхдээ би энэ мөнгө нь хүмүүс надад итгэсэн учир надад ирсэн гэдгийг бодож, энэ мөнгийг би бусдынх гэж боддог.
Баримт 19. Ухаантай хүн юу хүсч байгаагаа мэддэг. Илүү ухаантай нь юунаас татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг. Чамд юу байна, юунаасаа татгалзаж чадах вэ гэдгээ салгаж ойлгодог болох хэрэгтэй.
Баримт 20. Залуус санаагаа бодонгуутаа бизнесээ эхлүүлэх цаг болоогүй байжээ гэж боддог. Заавал том компанид орох гэж, сайн даргатай болох гэж хичээх хэрэггүй. Мэдээж сайн боссоос их зүйл сурч, үлгэр дуурайл болно.
Баримт 21. Яаж өсөн дэвжих вэ гэж байнга бодох хэрэгтэй. Дөнгөж гуч гарсан идэр насандаа байгаа та бүхний өмнө ирээдүй бүхэлдээ байна.
Баримт 22. Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Одооноос би юуг илүү сайн хийж чадаж байнаа гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно.
Баримт 23. Та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна. Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш.
Баримт 24. Бие бялдраа бус оюун ухаанаа дасгалжуулж, цэнэглэж чадвал амжилтанд хүрч чадна гэдгийг хэлмээр байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)