Аймгуудын Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжиллаа. Тодруулбал одоогийн байдлаар Архангай аймгийн засаг даргаар Ц.Мөнхнасан, Баян-Өлгий А.Гылымхан, Баянхонгор Г.Батжаргал, Булган З. Батзориг, Говь-Алтай В.Рэнцэндорж, Говьсүмбэр Г.Батсуурь, Дархан-Уул С.Насанбат, Дорноговь Т.Энхтүвшин, Дорнод М.Бадамсүрэн, Орхон Д.Батлут, Өвөрхангай Г.Ганболд, Өмнөгвь Н.Наранбаатар, Сүхбаатар З.Энхтөр, Сэлэнгэ Ш.Оргил, Төв Ж.Батжаргал, Увс Д.Батсайхан, Хөвсгөл Л.Ганболд, Хэнтий Н.Ганбямба нарыг Ерөнхий сайд батламжилаад байгаа юм. Харин Ховд, Завхан, Дундговь аймгуудын Засаг дарга нарыг хараахан батламжлаагүй байгаа аж. Тэгвэл аймгуудын Засаг дарга нарын хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томиллоо
Баримт 1. Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж, Говьсүмбэр аймгийн Засаг даргад Г.Батсуурийг томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн байна. Улмаар Ерөнхий сайдад өргөн барьж, хүлээж авсанаар тус аймгийн Засаг даргаар Г.Батсуурь томилогдлоо.
Баримт 2. Гомбодоржийн Батсуурь нь 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа Говьсүмбэр аймгийн Засаг даргаар сонгогдсон ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг батламжлаагүй. Гэхдээ 2015 онд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан юм. Мөн тэрбээр аймгийн МАН-ын хорооны даргын сонгуулийг албыг хашиж байв.
Баримт 3. Түүний хэлсэн үгийг онцолсон видео бичлэг байдаг нь "Та бүгдийн хэлэлцүүлж байгаа асуудал болгон дээр эсрэг санал өгнө. Мэдээж унана" гэх ганцхан өгүүлбэр юм.
Ерөнхий сайдын захирамжаар Т.Энхтүвшин Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдов
Баримт 4. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гаргаж, Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшинг томилсон.
Баримт 5. Тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй. Тус аймгийн ЗДТГ-ын эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга зэрэг албыг хашиж байжээ.
Баримт 6. 2015 оноос Дорноговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд нам нь үнэмлэхүй олонхи болсноор ийнхүү Засаг даргаар томилогдов. Тэрбээр энэ сарын 08-нд ажлаа хүлээн авсан билээ.
Увс аймгийн Засаг даргаар Д.Батсайханг томиллоо
Баримт 7. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Увс аймгийн Засаг даргаар Дайвийнямын Батсайханыг томилсон. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж, Засаг даргад Д.Батсайханыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлж Ерөнхий сайдад өргөн барьсан юм.
Баримт 8. Д.Батсайхан нь 2004-2012 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар хоёр удаа сонгогдон ажилласан.
Баримт 9. Харин тэрбээр 2012 онд АТГ-т шалгагдаж, улмаар хоёр жил төрд ажиллахгүй байх, торгох ялаар шийтгэгдээд байсан билээ.
Архангай аймгийн Засаг даргаар Ц.Мөнхнасан томилогдов
Баримт 10. Архангай аймгийн ИТХ нь 39 суудалтай бөгөөд 2016 оны сонгуулийн үр дүнгээр АН 13, МАН 26 суудал авсан байна. Шинээр аймгийн Засаг даргад нэр нь дэвшигдсэн Ц.Мөнхнасан нь Булган сумын харьяат аж.
Баримт 11. Түүнийн хувьд 2016 оны орон нутгийн сонгуульд аймгийн төвийн нэгдүгээр багаас нэр дэвшиж ялалт байгуулсан байна.
Баримт 12. 2012-2016 онд аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан тэрбээр хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй нэгэн.
Ирэх дөрвөн жилд Хэнтийн аймгийн Н.Ганбямба удирдана
Баримт 13. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймгийн Засаг даргаар Н.Ганбямбыг томилох тухай тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрийг баталгаажуулсан.
Баримт 14. Тэрбээр МУИС-ийг түүхч, эдийн засагч мэргэжлээр, Москвагийн Нийгэм, эдийн засгийн дээд сургуулийг тус тус дүүргэжээ.
Баримт 15. Тэрбээр 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
Дархан-Уул аймгийн Засаг даргаар С.Насанбатыг эргэн томилогджээ
Баримт 16. Дархан-Уул аймгийн Засаг даргаар С.Насанбатыг томилжээ
Баримт 17. 2012 оны орон нутгийн сонгуульд МАН тус аймагт олонхи болж, С.Насанбатыг Засаг даргаар томилуулсан ч хоёр жилийн даргаа аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанаас огцруулж байв.
Баримт 18. Гэвч 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар тэрбээр өмнөх ажилдаа эргэн томилогдов.
Баян-Өлгий аймгийн Засаг даргаар А.Гиламханыг томиллоо
Баримт 19. А.Гиламхан нь Баян-Өлгийн аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байжээ.
Баянхонгорыг Г.Батжаргал удирдана
Баримт 20. Баянхонгор аймгийн Засаг даргаар Г.Батжаргалыг томилон ирэх дөрвөн жилд тус аймгийг удирдахаар ажлаа хүлээн авчээ.
Баримт 21. Ус хангамжийн инженер мэргэжилтэй тэрбээр ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургуулийг төгсчээ.
Баримт 22. Тэрбээр 2006-2008 онд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд мөн аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга, 2012-2016 онд аймгийн МАН-ын дэд даргаар тус, тус ажиллаж байсан аж. Г.Батжаргалын хувьд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дэд дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан.
Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэн улиран томилогдов
Баримт 23. Нефтийн инженер мэргэжилтэй тэрбээр аймгийн засаг даргын албандаа улиран сонгогдов.
Баримт 24. Тэрбээр "НИК" ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, -Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Улсын нөөцийн газарт Шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгч, Дорнод аймгийн Монгол ардын намын хорооны орон тооны дэд дарга, ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын Зөвлөх, Дорнод аймгийн аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байсан нэгэн юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)