Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж байхаар болсон. Энэхүү шагналыг гардуулах ёслол жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэгдсэн бөгөөд өнөөдөр уг арга хэмжээ Чингисийн талбайд болно. Тэгвэл энэ жилийн “Алдрын од” одонгийн эзнээр тодорсон "Харанга" хамтлагийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Харанга нь Монголын рок хамтлаг бөгөөд анх 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулжээ.
Баримт 2. 1988 оны сүүлээр Ц.Энхманлай Р.Мөнхсайхан/Рок Мөнхсайхан/-тай уулзаж хамтлаг байгуулах санаатай байгаагаа хэлжээ.
Баримт 3. Хамтлаг анх нэргүй байж байгаад Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын бүх уран бүтээлчид дунд нэрийн уралдаан зарлажээ. "Улаанбаатар", "Бат хаан" зэрэг нэрийн саналууд ирснээс Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатарын санал болгосон Харанга гэж нэрийг сонгосон түүхтэй.
Баримт 4. Хамтлагийн гишүүд 1977 онд Ардын Армид татагдан танилцаж "Соёмбо" хамтлагт хамт тоглох болсон. Үүнээс хойш 10 гаран жил хамтдаа тоглосон.
Баримт 5. Анхандаа гоцлол гитарчин, дуучнаар Энхманлай, аргил гитарчнаар Одсүрэн, бөмбөрчнөөр Пүрэвдаш, даралтат хөгжимчнөөр Х.Булган нар тоглож байв.
Баримт 6. 1988 онд армиас халагдаж ирсэн Ц.Чулуунбатыг хамтлагтаа авчээ. Анхандаа түүнийг тонмейстерээр авахаар ярьж байгаад, Булганыг гарсны дараа даралтат хөгжимчнөөр авах санал хэлжээ.
Баримт 7. Удалгүй дуучнаар "Соёмбо"-д хамт байсан Х.Лхагвасүрэнг авснаар үндсэн бүрэлдэхүүн тогтжээ.
Баримт 8. Хамтлагийн ажил жигдэрч, уран бүтээлдээ шаргуу орсон тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай хийхээр болж хамтлагийн ахлагч Энхманлайгийн зохиосон "Амьдрал" дуугаар анхны тоглолтоо нэрлэжээ.
Баримт 9. Тэрээр тасалбараа зарж эхлэхэд 30 минутанд бүх тасалбар зарагдаж дууссан байна.
Баримт 10. 2009, 2011 онуудад Монгол орноо бүтэн тойрч, тоглолт хийсэн.
Баримт 11. Герман улсад хэвлүүлсэн "Эрин зууны хөг", "Best of" цомгуудыг Daimler-Chrysler болон Siemens Nixdorf компаниуд спонсорлож хэвлүүлж байжээ.
Баримт 12. Тэд 1989 онд ”Амьдрал” 1991 онд “Дэлхий ертөнц” 1993 онд “Миний рок” 1994 онд “Харанга” хамтлагийн 5 жилийн ойн тоглолтууд 1995 онд “Тэртээх өдрүүд” 1998 онд ”Эрин зууны хөг” 1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд” 1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт 2003 онд “Ертөнцийн өнгө” тоглолт 2004 онд Харанга хамтлагийн Харангын 15 жилийн ойн тоглолт 2009 онд Харанга хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд 2011 онд "Амьдрал 2" бие даасан тоглолтуудаа хийж байсан.
Баримт 13. Харанга хамтлаг тухайн үедээ нэг дууг бичүүлэхдээ нэг цаг нь 35 маркаар бичүүлдэг байжээ. 10 дуутай хоёр цомог бичүүлэхэд зургаан сар болж байсан байна.
Баримт 14. Харанга” хамтлаг ердөө л таван цомогтой.
Баримт 15. “Харанга” хамтлаг Ц.Энхманлай, Х.Лхагвасүрэн гэсэн хоёр бөөтэй.
Баримт 16. Харин хамтлагийн гишүүн Ц.Чулуунбатын шүтээн нь хөх тэнгэр. Тэрээр тэнгэртээ залбирч, сүсэглэж явдаг аж.
Баримт 17. Тэрбээр “Бурхан минь, урлаг бол үнэхээр сайхан ертөнц. Би урлагийн ертөнцийн тухай “Blues” нэртэй дуу зохиож Х.Энхманлайгаар дуулуулсан байдаг юм” гэж хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Баримт 18. “Харанга” хамтлагийн нэгэн фен дууны нэрсээр нь дараах мөртийг холбосон байдаг юм билээ. ''Шүүдэр цэцэг〃-ийг ''Үгүйлэн санана” гэдгээ ''Москвагийн 6ороо’’-той үдшээр мэдэрч, ''Cap шиг хол нутгаас” эх нутаг өөдөө、'Толин хул" шиг гүйж, иХайртай〃 бүсгүйдээ ''Хайртай гэхээсээ өмнө” ''Бодлын тэнгис〃-ээр ''Манан^-тай зочилж, ''Уучил хайрт минь〃 ''Зүүдэндээ 6и хайртай〃 гээд ''Бүсгүйн заяа〃-ны төлөө ''Зөвхөн Монголдоо” тэмүүлсэн юм. Энэ бол түүний ''Нарыг хайрла〃-сан ''Амьдрал” билээ....
Баримт 19. Хамтлагийн ахлагч Ц.Энхманлай: Бид залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллана уу гэхээс уран бүтээлээ хэн нэгэнд өвлүүлэхгүй ээ.
Баримт 20. “Харанга” хамтлаг 2014 онд 25 нас хүрсэн. Тэд 25 жилийн ойдоо зориулан ном гаргасан билээ. Уг номонд “Харанга” хамтлагийн түүхийг өгүүлэх гэрэл зураг, дурсамж яриа багтсан.
Баримт 21. Ц.Энхманлай Я.Одсүрэнтэй хамтран 1975 онд “Улаанбаатар” төмөр зам (хуучнаар Төмөр зам өртөө)-д “Ногоон гэрэл” нэртэй хамтлаг байгуулж байсан.
Баримт 22. "Бид цагийг маш сайн баримталдаг. Одоо ч бид хэн нэгний тоглолтод оролцохдоо хамгийн түрүүнд очсон байдаг. Хуучны барил хэвшил болчихсон гэсэн үг л дээ. Хоцроод очвол бусдаасаа ичдэг" хэмээн хамтлагийн ахлагч нэгэн ярилцлагаа дурьдсан байдаг.
Баримт 23. Тэрээр өчигдөрхөн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Монголын рок попын “Алдрын од” одонгийн эзнээр “Харанга” хамтлаг тодорчээ.
Баримт 24. Тус хамтлагийг “Хонхны дуу” клубийн зүгээс 100 сая төгрөгөөр шагнасан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (15)