АН-ын даргын эсэргүүцэлтэй тулгарсан ч УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж гишүүд тангарагаа өргөв. УИХ-ын дарга, дэд даргаа ч мөн сонголоо. УИХ дахь намын бүлгүүд байгуулагдан ажиллаж эхэллээ. Анхдугаар хуралдааны үеэр шинэхэн гишүүд юу гэж хэлсэнийг онцлох 24 баримтаар онцолж байна.
Баримт 1. М.Энхболд: Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна.
Баримт 2. Ц.Нямдорж: Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ манай намынхан мартаж ажиллаж болохгүй. Олонх болсон гэж дураараа авирлаж, хууль зөрчихгүй байхыг хүсье.
Баримт 3. С.Жавхлан: Заавал өндөр боловсрол шаардлагагүй. Эх орноо хайрлах сэтгэл, хүн чанар, монгол ёс заншил, түүнийг дээдлэх үзэл хэрэгтэй.
Баримт 4. Ж.Энхбаяр: Мөрийн хөтөлбөрөө үг үсэг, зүйл заалт бүрээр нь хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
Баримт 5. О.Баасанхүү: Миний хувьд АН-ын бүлэгт орох, эсэх асуудлыг намынхантай ярилцаж, зөвшилцөж байж шийднэ.
Баримт 6. Н.Оюундарь: Ээж хүн, эх хүн, эгч хүн гэдэг утгаараа эмэгтэйчүүд нийгэм рүү хандсан ажлуудад онцгой анхаардаг.
Баримт 7. С.Эрдэнэ: Тангараг өргөсөн төрийн алба хаагчдаар битгий оролдоорой.
Баримт 8. Ж.Мөнхбат: Хар машиныг шатаасан хүн нь би. Шатаасан сонгогчдын саналыг алдаагүй тоолох нөхцөл бүрдсэн.
Баримт 9. Ө.Энхтүвшин: Манай нам юм байгаан гэж дуугүй өнгөрөхгүй. Шүүмжлэх шаардлагатай бол шүүмжилнэ. Нутаг ус, ах дүүг гэж ажилд хандвал шүүмжилнэ.
Баримт 10. Д.Цогтбаатар: Иргэдийнхээ итгэлийг хүлээж, биелүүлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллана.
Баримт 11. Х.Нямбаатар: Ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд эдийн засгийн эрс шийдэмгий арга хэмжээг авсан ажил хэрэгч дөрвөн жил байх болов уу гэж бодож байна.
Баримт 12. Н.Оюун-Эрдэнэ: Ардчилсан намын алдаа бол хэтэрхий эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай байсан нь эрх мэдлийн салангид зарчим алдагдсанаас болсон гэж боддог. Энэ алдаа нь батлагдчихсан, Монголын ард түмэн дүгнэлт хийчихсэн ийм зүйлийг давтаж сая УИХ-ын даргад МАН-ын даргыг нэр дэвшүүлсэн учраас миний хувьд эсрэг кноп дарсан.
Баримт 13. М.Оюунчимэг: Давхар дээлтэй сайд байхыг эсэргүүцнэ.
Баримт 14. Н.Учрал: Чиглэлийн яамдууд бол давхар дээлгүй сайд томилогдох шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
Баримт 15. М.Энхболд: Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно.
Баримт 16. Д.Лүндээжанцан: УИХ-ын гишүүн болчихвол давхар ажил хийх гэж үзэхгүй байх гэж бодож байна. Тойргийн иргэд чинь ч бас сайд, дарга болчихоосой гэж хүсэхгүй байгаа болов уу. УИХ-ын гишүүн бол хууль санаачлах шүү дээ. Тойрогтоо л анхаарч ажиллаарай
Баримт 17. С.Бямбацогт: Хар машинд итгэдэггүй, эсэргүүцэж байсан хүмүүс эргэлзээ чинь тайлагдсан биз ээ гэж асууж байна. Хар машинд МАН биш ард түмэн итгэдэггүй байсан. Энэ эргэлзээг энэ удаа тайллаа.
Баримт 18. С.Чинзориг: Богино хугацаанд хямралаас гарах ёстой.
Баримт 19. Н.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын өр өнөөдөр 22.6 тэрбум ам.доллар буюу ДНБ-ийнхээ 200 орчим хувьтай тэнцэхүйц байгаа, ийм төр засгийг хүлээж авч байна. Яаралтай хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийг сэргээх ёстой. МАН ард түмэндээ амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой.
Баримт 20. Ц.Гарамжав: Хувь хүнийхээ өмнө хариуцлагыг ухамсарлаж, УИХ-ын гишүүний хувьд улс орныхоо нийгэм, эдийн засгийг сайжруулахын төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллана.
Баримт 21. Д.Цогтбаатар: Би ямар нэгэн албан тушаалын төлөө хөөцөлдөж гүйхгүй. Гэхдээ итгэл хүлээлгэвэл ажиллахад бэлэн. Би Монгол төрийн төлөө зүтгэхэд хэзээд бэлэн байдаг.
Баримт 22. С.Жавхлан: Монголын төлөө хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн.
Баримт 23. Ө.Энхтүвшин: Би намын дарга УИХ-ын дарга болохыг дэмжихгүй байгаа. Ерөнхий сайд болж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг чиглүүлэх ёстой. Гэхдээ намын гишүүдийн олонхиор шийдсэн учраас дэмжиж байна.
Баримт 24. М.Энхболд: Сөхөрсөн эдийн засгаа хөл дээр нь босгож, дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж, айл өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)