Баримт 1. Зангадын Баянсэлэнгэ нь 1974 онд Улаанбаатар хотод төржээ.
Баримт 2. Тэрбээр нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том хүү нь саяхан цэргийн алба хаагаад ирсэн бөгөөд одоо ээжийнхээ сонгуулийн сурталчилгааны ажилд тусалж байна. Харин охин нь арван жилийн сурагч.
Баримт 3. З.Баянсэлэнгийн өвөөг Аюур гэдэг. Матадын зургадугаар дивизэд хөнгөн пулемётчин байсан хүн. Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд эмээл хазаартай морио өгөөд орж байсан анхны нэгдэлчдийн нэг.
Баримт 4. Түүний нөхөр Т.Түвшинжаргал насаараа төрийн албанд ажилласан нэгэн.
Баримт 5. Түүний ээжийг Аюурын Норжинсүрэн гэдэг. Тэрээр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар 17 жил ажиллажээ. З.Баянсэлэнгэ ээжийнхээ ачлалт охин.
Баримт 6. З.Баянсэлэнгэ айлын бага хүүхэд. Хоёр ах нэг эгчтэй.
Баримт 7. Эгч нь хувиараа аж ахуй эрхэлдэг. Нэг ах нь Бельги улсад гэр бүлээрээ амьдардаг. Нөгөө ах нь Түнхэл тосгонд хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
Баримт 8. Боловсрол: 1991 онд Нийслэлийн 35-р сургууль, 1994 онд Дархан хотын Анагаах Ухааны Дунд Сургуулийг бага эмч мэргэжлээр, 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн. Англи, орос хэлтэй.
Баримт 9. Ажилласан байдал:
1996-1999 онд НЦГУТ-д бага эмч
2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
2003-2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
2008-2009 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч
2008-2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга
Баримт 10. Тэрбээр гэр хороололд амьдардаг цорын ганц гишүүн. Зарим хэвлэлд түүнийг Зайсанд хаустай болтлоо амьдрал нь дээшилсэн гэж буй ч тэрбээр Чингэлтэйн байшингаа сайжруулсан гэж тайлбарладаг.
Баримт 11. Мөн цалингийн зээлтэй цор ганц гишүүн. Түүний цалингийн зээл энэ сард дуусчээ.
Баримт 12. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдсаныг эсэргүүцэж, түүнийг суллахыг шаардан жагсаж явсан түүх түүнд бий. Харин түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Дэнжийн 1000” дахь албадан саатуулах төвд 14 хоног хорьж байв.
Баримт 13. Мөн тэрээр суллагдсаныхаа дараа тэмцлээ үргэлжлүүлэн “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд олон хоногийн нойтон өлсгөлөн зарлаж байсан.
Баримт 14. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн ял оноосныг эсэргүүцэн, Сүхбаатар дүүргийн шүүхийг булшилна хэмээн гадаа нь шар цэцэг өргөсөн билээ.
Баримт 15. 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон.
Баримт 16. УИХ-ын гишүүн болсон даруйдаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдсон юм.
Баримт 17. Тэрбээр хорооны дарга болсноосоо хойш толгой өндийлгүй хэвлэлээр шүүмжлүүлж байсан ч тэрээр эрчүүдийг бялуугаа хуваалцан гацаж байх зуур парламентад албан бус бүлэгт нэгдэн ажлыг яралзуулж эхэлсэн. Тангараг өргөсөн цагаасаа л тэр зүгээр суусангүй. Эх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаас эхлээд хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гээд олон амин чухал асуудлыг хөндсөн.
Баримт 18. Өнгөрөгч жилүүдэд орхигдсон амаржих газарт анхаарлаа хандуулж эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарынхантай уулзаж амаржих газруудын хүрэлцээ, эх баригч, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх талаар ярилцаж, үүнийг эрх баригчдын анхаарлын төвд авчирсан гэж хэлж болно.
Баримт 19. Тэрбээр байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа нийгмийн салбарын тулгамдсан олон асуудлыг шийдсэн байдаг. Ангийн нөхөд нь ч түүнд онц үнэлгээ өгсөн юм.
Баримт 20. Тэрбээр Барилга хот байгуулалтын сайдаар томилогдоод удаагүй байгаа бөгөөд энэ хугацаанд тус салбарын бодлогын бичиг баримтыг цэгцэлж олон асуудлыг шийдвэрлэж чаджээ. Барилгачдын хөдөлмөрийг үнэлдэг болгосон ипотекийн орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэсэн гээд түүнд тус салбарын сайдаар томилогдоод засч, залруулж чадсан зүйл бий.
Баримт 20. Хэнтэй ч эелдэг, найрсаг харьцдаг элдэв хямсгар зангүй, өнгөлөн далдалтгүй өөрийнхөө гишүүн гэж түүнийг олон нийт үнэлдэг.
Баримт 21. Анзаарвал тэрбээр УИХ-ын чуулгандаа үргэлж дээл өмсөж оролцдог. Энэ нь төр, түмнийгээ хүндэтгэсэн хэлбэр хэмээн тэрбээр ярьсан билээ. Тэрбээр 30 гаруй дээлтэй.
Баримт 22. Тэрбээр Япон улсад болсон “Хүн ам хөгжлийн асуудлаархи Азийн 28 дахь парламентчдын уулзалт”-ын үеэр Индонез Улсын Их хурлын гишүүн ухаан алдаж унан, харвалт өгөхөд нь хиймэл амьсгаа хийж тусалжээ. Түүнд Япон Улсын Онцгой байдлын албанаас эл хүндэтгэлийн жуухыг өгсөн байдаг.
Баримт 23. Тэрбээр УИХ-ын сонгуулийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт нэр дэвшиж байна.
Баримт 24. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд өрсөлдөгчөөс нь янз бүрийн гүтгэлэг ирж буй ч тэрбээр энэ бүхнийг сөрж давна гэдгээ хэд хоногийн өмнө мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл (12)