Сонгуулийн сурталчилгаа эхлээд гурав хонож байна. Энэ хугацаанд нэр дэвшигчид ёстой л нэг "авч өгч" байна даа. Зарим нэг нь бүр манай гэр бүлийн гишүүн болчихсон тууж явах аж. Тиймээс ч иргэд сонгуулийн сурталчилгааг арай бодитой, үнэмшилтэй явуулахыг хүсч байна. Ер нь сонгуулийн сурталчилгаа нэлээд эртнээс итгэл үнэмшил багатайгаар эхэлсэн гэдгийг энд тодотгох нь зүйтэй болов уу. Ямартай ч бид жил гаруйн өмнөөс эхэлсэн гишүүд болоод нэр дэвшигчдийн "тэнэг" сурталчилгааг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Л.Эрдэнэчимэг гишүүний сурталчилгаа өнгөрсөн жилүүдэд тасралтгүй хөвөрсөн гэхэд нэг их хилсдэхгүй байх. Тэрбээр усны тэрэгний шатаж буй дугуйг шанагатай усаар унтрааж, туулай агнан, бүжиглэн баясаж буй зургаараа багагүй сурталчилгаа хийгээд авсан.
Баримт 2. Энэхүү зургийг үзсэн зарим нэгэн хүн гишүүний бүрэн эрхэнд халдаж, угаартуулах шахсан усны тэрэгний эзэнд хариуцлага тооцох ёстой гэх зүйл ч өгүүлээд авсан.
Баримт 3. ХХАА-н сайд Р.Бурмаа гэнэтхэн л энэ салбарын сайд гэдгээ мэдэрч малд хайртай төлчин хүн гэдгээ илтгээд авсан нь бас л оновчтой сурталчилгаа бололгүй олны шүүмжлэлийг хүртсэн юм.
Баримт 4. Л.Энх-Амгалан гишүүн тэвэг тоглож байгаа зургаа твиттертээ оруулж, олны элэг тоог болсон. Энэхүү зургийг харсан хүмүүс “Манай улстөрчид хүүхэд, нохойн доог болохоо хэзээ болих юм бол доо" хэмээн халаглаж суусан билээ.
Баримт 5. С.Ганбаатар гишүүн энэхүү зураг цахим ертөнцөд дэлгэгдснээс хойш түүнийг “ээлжит популизмаа хөдөө орон нутгаас хийжээ”, “Сонгууль дөхөж, популистууд ард түмэнд таалагдах гэж хичээж байна” гэх үгс цахим ертөнцөөр хөврөч байсан юм. УИХ-ын гишүүн М.Зоригт хүртэл ангийн нөхрөө “Ганбаа цаана чинь зам байна даа” хэмээн егөөдөж байв.
Баримт 6. Д.Арвин гишүүн ч сурталчилгаагаа эрт эхлүүлсэн. Тэрбээр Баянзүрхийн III төрөх эмнэлгийн ханыг угааж, мэргэжлээ сольж үйлчлэгч болох шахсан нэгэн. Тэрбээр энэ талаараа "Баянзүрхийн төрөх эмнэлэг миний нэртэй салшгүй холбоотой болохоор өөрийн эрхгүй л гүйж очоод арчаад л байсан, арчаад л байсан. Сүүлдээ бүр халууцаад толгойдоо уясан алчуураа хүртэл унагачихсан байсан" хэмээн өгүүлсэн гэдгийг цахим ертөнц онцолжээ.
Баримт 7. Б.Бат-Эрдэнэ гишүүн ард түмэнд хайртай гэдгээ нулимас дуслуулан байж илчилсэн нэгэн. Харин түүний энэхүү үйлдлийг харсан хүмүүс "Эр хүний нулимасыг харах муу гэдэг гэтэл бүр аваргынхаа нулимсыг харчихлаа" хэмээн газар нулимаж байсан гэдэг.
Баримт 8. Түүний бас нэгэн хайр. Энэ нь аваргын хайр уу, гишүүний хайр уу гэдэг л эргэлзээ төрүүлж байгааг хэлэх хүн олон байгаа юм.
Баримт 9. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ч журмын нөхдөөс хол хоцорсонгүй. Тэрбээр хугацаат цэргийн албыг байлдагч цолтойгоор Зүүнбаянд алба хаасан гэдгээ гайхуулаад авсан.
Баримт 10. Сүүлийн үед зориулалтын бус усны сав хэрэглэх нь эрүүл мэндэд хортой гэх мэдээлэл гарсанаас хойш Д.Ганбат гишүүн иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, битон тараагаад авсан. Энэ нь ч түүнийг бидон Гамбаа гэх хочийг зүүлгэж, мөнхийн гуншинтай болгосон билээ.
Баримт 11. Зураг авах хоббитой, авсан зургаараа олон хүний харааг булаадаг М.Зоригт гишүүн энэ удаа өөрийнхөө зургаар пиардав. Тэрбээр пионерийн галстукаа одоо ч зүүдлээд л байдаг гэсэн.
Баримт 12. “Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор” гэдэг. Тэгвэл энэ үгийг Д.Сарангэрэл гишүүн саяхан мэдэрсэн гэнэ. Тэрбээр шар цэцэг барьсан зурган дээрээ "Энэ удаа зугаалж ууланд гараад цэцэг түүсэн чинь улаан цэцэг ерөөсөө олдохгvй байсан шүү. Тэр үед л уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор юм гэдгийг мэдсэн" хэмээжээ.
Баримт 13. ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путин жүдогоор хичээллэж, басхүү амжилт гаргасан нэгэн. Үүгээрээ ч багагүй пиарддаг. Тэгвэл түүнийг О.Баасанхүү гишүүн буухиалж байгаа бололтой. Тэрбээр хилээ ч манана, жүдогоор ч үзчихнэ гэдгээ илэрхийлжээ.
Баримт 14. УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьж байсан. Тухайн үед тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, "Сентерра гоулд" ХХК-ийн төлөөлөгч н.Сандаг генерал нарын аавд ил захидал илгээснийг иргэд мөн л сонгуулийн шоу гэж үзэж байв.
Баримт 15. Сүүлийн үед "Би хоцордогын угаасаа" гэдэг үгийг трейнд болгоод байгаа С.Дэмбэрэл гишүүний энэхүү үйлдэл нэгэн төрлийн сурталчилгаа болсон гэдгийг ч хэлэх хүн олон байгаа. Тэрбээр хэн нэгэн шиг худлаа дүр эсгэхгүй сэтгүүлчийн асуултад шууд л үнэнээ хэлсэн нь олон хүний анхаарлыг татаж, энэ стайлыг нийгэмд дэлгэрүүлж дөнгөсөн билээ.
Баримт 16. Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмон ч басхүү шударга нэгэн гэдгийг Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн алдагдсан бичлэг олонд таниулсан. Тэрбээр энэхүү бичлэгт зарим нэгэн зохисгүй зүйл хэлж байгаа ч түүний хэлсэн бүхэн ортой гэдгийг ч хэлэх хүн олон байгаа юм.
Баримт 18. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр олонд танигдсан хөтлөгч П.Анужинг хэн ч харсан төлөв төвшин нэгэн. Харин Херогийн алдагдсан бичлэг түүний өөр нэгэн төрхийг ил болгосон нь энэ.
Баримт 19. Баянгол дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөрөгч Л.Амгалан эх орончдын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлсэн нь түүнийг цахим ертөнцөд ээлжит дуулианы эзэн болгоход хүргэв. Түүний малгайн дээрх улаан таван хошуутай, ногоон малгайг Хятадын гамин цэрэгтэй төстэй хэмээн олон нийт шүүмжилж байв.
Баримт 20. 2012 онд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, У.Хүрэлсүх чуулганы танхимын үүдэнд барилцаж дуулиан дэгдээж байв. Тэдний энэхүү үйлдэл мөн л нэг төрлийн сурталчилгаа болсон.
Баримт 21. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай байсхийгээд л дуулиан тарьж олон нийтийн анхаарлын татдаг нэгэн. Түүний бас нэгэн дуулиан тарьсан үйлдэл нь "Газар авч чадахгүй нь чацга царайлаад явцгаа эндээс" хэмээсэн нь бас л олны анхаарлыг татсан.
Баримт 22. Түүний бас нэгэн сурталчилгаа нь "Монголоороо байгаасай" болсон. Энэ нь өдгөө ард түмний аманд аялагддаг хит дуу болоод байгаа билээ.
Баримт 23. УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ чуулганы танхимд “Кэнди Краш” тоглож байгаад папарацид өртсөнөөс болж багагүй шүүмжлэл хүртэж байв.
Баримт 24. УИХ-ын гишүүн М.Сононпил сонгууль угтаж, гоо сайхнаа торджээ. Сүүлийн үед охид хүүхнүүд бус эрчүүд ч гоо сайхандаа анхаарч давхраатай алаг нүдтэй болохыг хүсдэг болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (32)