Монголын тухай монголчуудын мэддэггүй 24 баримтыг дэлгэж байна.
Баримт 1. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл.
Баримт 2. Монголын газар нутагт Нидерланд улсыг 35 удаа багтааж болно.
Баримт 3. Манай цагийн хоёр бүстэй. Та яг одоо цагаа харахад 10.00 цаг болж байгаа бол баруун гурван аймаг болох Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад 09.00 цаг болж байна гэсэн үг. Харин зүүн аймаг болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын хувьд Улаанбаатар хотоос 1 цагаар түрүүлж явдаг гэдэг боловч албан ёсоор баталгаажаагүй.
Баримт 4. Монгол хүний дундаж наслалт хамгийн сүүлийн үеийн тоо судалгаагаар 68.8. Харин эрэгтэйчүүдийн дундаж нас 64.9, эмэгтэйчүүдийнх 72.2 болж, дундаж наслалт 10 жилийн өмнөхөөс 5 насаар нэмэгдэв.
Баримт 5. Монгол улс нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд нэгт ордог. Мөн нэг хүнд ноогдох орон сууцаараа ч тэргүүлдэг байна. Гэхдээ үүнд монгол гэрийг тооцож үзсэн.
Баримт 6. Гэтэл манай улсын хүн ам өглөөний байдлаар 2,860,550 байтал нийт газар нутгийн 0.3 хувьд хүрэх Нийслэл хотноо хүн амын 40.6 хувь нь амьдарч байна. Харин БНХАУ-ын нийслэлд нийт хүн амын нэг, ОХУ-ын нийслэлд зургаа, БНСУ-ын нийслэлд 21.6 хувь нь оршин суудаг аж.
Баримт 7. Монгол айл өрхүүд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бүгд хувийн өмчийнх гэсэн үг. Энэ үзүүлэлтээс харахад бид маш баян юм шиг өрхөд ноогдох орчин үеийн сууцны тоогоор эсрэг үзүүлэлттэй гарах буй за.
Баримт 8. Өнгөрөгч “Лондон-2012” олимпийн наадмын үеэр орон орны жиргээчид твиттерээр багахан хэмжээний “олимп” зохион байгуулсан. Энэхүү “олимп”-д манай улсаас 375 мянган удаа жиргэснээр тэргүүлж байгаа бол хоёрдугаарт АНУ орж байна. Харин жагсаалтын гуравдугаарт 15 мянган удаа жиргэснээр Казахстан улс оржээ.
Баримт 9. 1924 онд Монгол улс Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй болсноороо дэлхий дээрх хоёр дахь коммунист улс болсон байна.
Баримт 10. Цонжин Болдог дахь Чингис хааны морьт хөшөө дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө.
Баримт 11. Богд хан уул бол дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар юм байна. Учир нь 1778 онд Богд хан уулыг дархан цаазат газар болгосон юм.
Баримт 12. Монголын мөнгөн тэмдэгт болох төгрөгийг Их Британ улсад үйлдвэрлэдэг бөгөөд гадаадынхан манай мөнгөн тэмдгээс хонины мах үнэртдэг гэж ярьдаг.
Баримт 13. 2002 он хүртэл Тайваньчууд Монгол Улсыг өөрийн нэг хэсгээ гэж үзэж байв.
Баримт 14. Дэлхий дээрх нийт цасны ирвэсийн дөрөвний нэг нь Монголд байдаг.
Баримт 15. Дэлхийд үлдсэн сүүлчийн зэрлэг адуу болох тахь, мөн баавгайн ховор төрөл мазаалай зөвхөн Монголд бий.
Баримт 16. Дэлхийн тархан суугаа нийт монголчуудыг 12 сая гэж үздэг. Тэгвэл үүний гуравны нэг хүрэхгүй нь Монгол улсын иргэд юм.
Баримт 17. Дэлхийн мөнх цэвдгийн урд зах манай улсад байдаг аж. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөргийн 46°17"-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг гэнэ.
Баримт 18. Манай улсад 30 сая доллараас дээш хөрөнгөтэй хүн 40 байгаа бөгөөд тэдний нийт хөрөнгийн хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл Төв Азийн бүс нутагтаа баян хүмүүсийнхээ тоогоор эхний тавд Казахстан, Узбекстан, Азербайжан, Монгол, Тажикстан ордог.
Баримт 19. Манай улсын нэг хүнд ноогдох архины хэмжээ 28 литр. Гэтэл дэлхийн бусад орнуудад 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг аж. Мөн 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог юм байна.
Баримт 20. Манай улс тамхины хэрэглээний түвшингээр дэлхийд эхний аравт орж байгаа аж. Энэ нь дөрвөн хүний нэг нь тамхи татдаг. Түүгээр зогсохгүй тамхины татвар бусад улсынхтай харьцуулахад маш доогуур байдаг байна.
Баримт 21. "Лондон 2012" наадмын үр дүнгээр манай 560 мянган хүний дунд нэг олимпийн медаль ногдож байгаа үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ. Удаах байруудад АНУ, Казахстан зэрэг орнууд орсон байна. Тухайлбал, АНУ нийтдээ 81 медальтай түүнийг нь улсын хүн амынх нь тоонд харьцуулбал 3 сая 875 мянган хүний дунд нэг медаль. БНХАУ-ын хувьд 77 медальтай, харин үүнийг хүн амынх нь тоонд харьцуулбал 18 сая 104 мянга 389 хүний дунд нэг медаль. Их Британий 48 медаль нь нэг сая 229 мянга 166 хүний дунд нэг медаль тус тус оногдож байгаа юм.
Баримт 22. 1991 онд байгуулагдсан манай улсын Хөрөнгийн бирж дэлхийн хамгийн жижиг хөрөнгийн биржэд тооцогддог юм байна.
Баримт 23. Зуны олимпийн алтан медальгүй атлаа Бээжингийн олимп хүртэл манай улс хамгийн олон мөнгө, хүрэл медальтай улс байжээ. Учир нь алтан медаль хүртээгүй улсуудыг медалийн чанараараа тэргүүлж байжээ.
Баримт 24. Манай улс дэлхийд хамгийн муу буюу чанаргүй замтай 139 орны жагсаалтыг тэргүүлдэг аж. Манайхтай эн зэрэгцэж Молдав, Балба, Румын, Болгар багтаж байна. Харин хамгийн зохион байгуулалттай, сайхан замтай орноор Азийн бар Сингапур улс шалгарч, Франц, Швейцарь удаалж, Хонконг, Герман, Австрали зэрэг орон багтжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)