Хүүхдийн эрхийг дээдэлж хүүхдийн сайн сайхны төлөө үргэлж хоёргүй сэтгэлээр ажиллаж байдаг цөөхөн гишүүдийн нэг нь С.Одонтуяа билээ. Тэрбээр Хүүхдийн эрх болон, хүүхэд хамгааллын тухай хуулиудын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 24600 санал авсан нь парламентийн түүхэнд иргэдээс хамгийн их санал цуглуулсан хууль болж байсан юм.
Тиймээс ч хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө тууштай ажилладаг хэмээн НҮБ-ын хүүхдийн сан, Адра Монголиа, Хүүхдийг хамгаалах сан, Дэлхийн зөн, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудаас “Хүүхдэд ээлтэй гишүүн” цом болон өргөмжлөлийг гардан авч байсан УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн тухай 24 баримтыг уншигчиддаа хүргэж байна.
Баримт 1. Хотын унаган иргэн бөгөөд Сансрын 12-р хороололд төрж өсчээ.
Баримт 2. Түүний аав нь Монгол Улсын гавъяат эдийн засагч, БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, Элчин сайд асан Салдан гуай юм.
Баримт 3. Сонгодог хөгжим сонсох дуртай бөгөөд багадаа Пионер-сурагчдын концертод гоцлол хөгжимчин байв.
Баримт 4. 1974 онд тэрээр Ю.Цэдэнбал даргад цэцэг өгөх хүүхдээр сонгогдож байв.
Баримт 5. Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийг 1982 онд онц төгсөгчдийн 1-рт жагсаж байсан байна.
Баримт 6. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн бөгөөд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд суралцсан. Олон улсын Эдийн засагч мэргэжилтэй.
Баримт 7. АНУ, Итали, БНСУ, Сингапур, Тайланд, Япон зэрэг оронд эдийн засагчийн мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцсан.
Баримт 8. Тэрээр нөхөртэйгөө дунд сургуульд байхдаа нэг ангид суралцдаг байсан бөгөөд оюутан болоод Ленинградад хамтдаа суралцаж 3-р курсдээ хуримаа хийжээ.
Баримт 9. Sentosa Food Court-ын үүсгэн байгуулагч бөгөөд Монголд энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч.
Баримт 10. “Иргэн та баялаг” сангийн үүсгэн байгуулагч.
Баримт 11. JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй.
Баримт 12. 2008 онд БГД-ээс НИТХ-д, 2012 онд УИХ-д сонгогдсон.
Баримт 13. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласнаасаа хойш 10 гаруй хуулийг санаачилж, 12 хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Мөн 60 гаруй хуульд гишүүнээр ажиллажээ.
Баримт 14. Хүүхдийн эрх болон, хүүхэд хамгааллын тухай хуулиудын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 24600 санал авсан нь парламентийн түүхэнд иргэдээс хамгийн их санал цуглуулсан хууль болсон.
Баримт 15. УИХ-ын 2012 оны сонгуулиар олонх болж чадсан “Шинэчлэлийн баг”-ийнхан 4 жил ажиллах хугацаандаа 370 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дүүрэгтээ татаж, томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн.
Баримт 16. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийн ажлын хэсгийн ахлагчаар 3 жилийн турш ажиллаж батлуулсан бөгөөд эмнэлгийн салбарт эрх зүйн шинэчлэл болж, эмнэлгийн салбарыг гацаанаас гаргалаа.
Баримт 17. Эх оронч сэтгэлтэй, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг төлөвшүүлэх зорилготой “Эх орон 36” хөтөлбөрийг УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар санаачилж, 12000 гаруй хүүхэд хамрагдсан байна.
Баримт 18. С.Одонтуяа чамгүй сайн нийтлэлч бөгөөд түүний сүүлд бичсэн “Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна” нэртэй нийтлэл нь олны гол ярианы сэдэв болов.
Баримт 19. Улс төрийн болон төр засгийн өндөр албан тушаалтнууд гадаадад, дансгүй, өмчгүй байх санаачилгыг өрнүүлсэн хамгийн зоригтой эмэгтэй гишүүн.
Баримт 20. Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө тууштай ажилладаг хэмээн НҮБ-ын хүүхдийн сан, Адра Монголиа, Хүүхдийг хамгаалах сан, Дэлхийн зөн, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудаас “Хүүхдэд ээлтэй гишүүн” цом болон өргөмжлөлийг гардуулав.
Баримт 21. 2016 оны сонгуульд дахин Баянгол дүүргээс нэр дэвшинэ.
Баримт 22. Түүнийг ганц үгээр тодорхойлбол “Дайчин” гэдэг үгтэй хүмүүс хамгийн их санал нийлжээ.
Баримт 23. Брэндийн хувцаснаас илүү үндэсний дээлийг их өмсдөг бөгөөд ээжийнхээ бэлэглэсэн сувдан гоёлыг түлхүү хэрэглэдэг.
Баримт 24. “Сэтгэл байхад шийдэл ямагт олддог” гэдэг түүний хамгийн их хэлэх дуртай үгээр энэ удаагийнхаа 24 баримтаа өндөрлөе.
24tsag.mn
Сэтгэгдэл (11)