Жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэг цацагдсаны дараа олон нийтийн анхаарлын төвд ороод байсан. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгуулах гомдол гаргаснаа мэдэгдсэн. Өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханы энэ үйлдэл нь сонгуулийг будлиантуулж, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаа зорилго агуулж байгаа тул 15-20 жилийн ялтай хэмээн хэвлэлд ярилцлага өгөөд байсан. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст жүжигчин Б.Амарсайханыг дуудаж, байцаалт авчээ. Тэрбээр энэ тухай ярихдаа "Миний хэлсэн ярьсанд худлаа зүйл байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (19)