Мөнгө тарааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Тодруулбал өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт Багшийн дээд, хүнсний 20-ын автобусны буудал зэрэг хүн их цугладаг газарт хар өнгийн Жи класс машинтай залуус 10.000, 20.000 мянган төгрөгийн дэвсгэртүүдийг тарааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Тиймээс мөнгө тараасан байх магадлалтай этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан илрүүлж, чухам ямар учраас, хэдэн төгрөг тараасан зэргийг тодруулахаар шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (4)