МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд өчигдөр болсон. Уг хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Ардчилсан нийгэмд бүгд бие биеэ хүндэтгэж амьдрах ёстой. Нэг ч иргэний санал бодол гээгдэх ёсгүй гэсэн ардчиллын суурь зарчим байдаг.
Баримт 2. Олонхын санал гэдэг нь 100 хүн санал хураалаа гэхэд 51 хүний санал нь олонх болж 49-ийнх нь шууд хогийн сав руу ордог.
Баримт 3. 100 хүн байсан ч гэсэн хамаагүй 51 хүний саналаар бүх юм шийдэгддэг. Нөгөө 49-ийгөө ч цаазалж болно. Гэтэл бид ийм муухай харгис тогтолцоо руу буцаж очих гэж байна.
Баримт 4. Намайг энийг ярихаар МАН, АН-ынхан тойргоос гарч чадахгүй хүн ингэж ярилаа гэж их басамжлаад байгаа.
Баримт 5. Гэхдээ шударга сонгууль явуулбал би ямар нэгэн тойрогт харьцангуй өндөр санал авна.
Баримт 6. Би ганцаараа аль нэг тойргоос гарч магадгүй.
Баримт 7. Бие биеийнхээ саналыг хулгайлах, дээрэмдэх замаар сонгууль явуулж болохгүй.
Баримт 8. Үндсэн хуулийн цэц өнөөдөр Монголын ардчиллыг устгах, эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа явуулдаг байгууллага болсон.
Баримт 9. Төмөр зам, цахилгаан станц зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой томоохон дэд бүтцийг хувьчилж болохгүй.
Баримт 10. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс багаараа гарч ирж, тэр үзэл бодол үнэт зүйлийг нь ард түмэн дэмжиж байж улс орныг авч явдаг.
Баримт 11. МАНАН-гийн үед Оюутолгой урагшлахгүй, Таван толгой хэдхэн хүний гарт ордог.
Баримт 12. МАНАН-гийнхан ард түмнийг зориуд ядуу байлгаж, ухамсартай сонголт хийлгэхгүй байна.
Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь МАНАН-ийн захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна.
Баримт 13. М.Энхсайхан даргын хэлснээр ахиад л хэдэн хуучин нөхөр сонгогдоно. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр гэсэн хэдэн хууччуул л орж ирнэ. Тойрог дээр очно Н.Энхбаярыг танихгүй ч хүн байхгүй. Муулж муулж байгаад л сонгоно. Тэгээд ахиад л Н.Энхбаяр парламентад сууж байна.
Баримт 14. Хуулийн талаасаа цэцийн дүгнэлтийг хүлээж авч болохгүй. Харин асуудлыг ултай суурьтай судлаад 2020 онд хэрэгжүүлье.
Баримт 15. Монгол Улсад нэг л том тойрог байна.
Баримт 16. Нам болгон 76 хүний нэрийг дэвшүүлье. Нам жагсаалтаа гаргана.
Баримт 17. Сонгогчид санал өгөхдөө намын жагсаалтын аль нэг хүнийг дугуйлна. Намыг бус хүнийг дугуйлна.
Баримт 18. МАНАН-ын захиалгаар бий болсон олонхийн тогтолцоог дархлах гэж байгаа зарчмыг бий дэмжихгүй байна.
Баримт 19. Би ганцаараа аль нэг тойргоос гарч магадгүй. Гэхдээ энэ зөвхөн Н.Энхбаярын эрх, ашиг биш юм байна. Энэ бол нийт ардчилалын хувь заяа юм байна гэж бодож буй учир энэ талаар өөрийнхөө үгийг хэлж байна.
Баримт 20. Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй.
Баримт 21. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь МАНАН-ийн захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна.
Баримт 22. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна.
Баримт 23. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна.
Баримт 24. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ. Хуулийн талаас нь харсан ч ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хүлээж авах боломжгүй.
24tsag.mn
Сэтгэгдэл (117)