УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санхүүгийн шалгалт хийхээр Баянгол зочид буудалд байрлах эдгээр компаниудын оффис руу цагдаа, тусгайгийнхан нэвтэрсэн. Тус компаниудын санхүүгийн бичиг баримтад шалгалт хийхээр оффис руу орох үед УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэх дуулиан дэгдсэн боловч тун удалгүй “Түүнийг баривчлахгүй, харин санхүүгийн бичиг баримтыг цуглуулж, нэгжлэг хийхэд гэрч байх ёстой учраас Х.Баттулга гишүүн дэргэд нь байгаа” гэсэн юм. Олны анхаарлын төвд орсон эл үйл явдлын талаар хэн юу хэлснийг 24 баримт онцолж байна.
Зориудаар баахан цагдаа нар авчирч асуудлыг хүндрүүлж байна. Төмөр замын хэргээс үүдээд хувийн хэвшлүүдийг шалгаж эхэллээ. Захиалагч нь удахгүй илэрнэ.
Манай өмгөөлөгчтэй өчигдөр өглөө ярьсан гэсэн. Баялгийн хувь, Түмэн хишигтэн гэсэн хоёр компанид санхүүгийн шалгалт хийнэ гэсэн мэдээлэл өгсөн. Гэсэн ч тусгай хүчнийхэнтэй ирсэн.
Намайг гурван цагийн үед ирэхэд хоёр том машинтай цагдаагийн албан хаагчид ирчихсэн байсан. Бид ороод та нар энэ цагдаагийн албан хаагчдаа явуул. Тэгэхгүй бол ард түмэн, цагдаагийн тусгай хүчний хооронд мөргөлдөөн гарах нь.
Хуулийг хэрэгжүүлж болно. Сүржигнэхээ байчих л даа. Гэхдээ ингэж болохгүй. Баянхонгорын ард түмэн Х.Баттулга гишүүнийг мэдэж байгаа. Хувийн компанийг шалгахдаа тусгайхныг авчраад, олон түмнийг сандаргаад, айлгаад байж болохгүй.
Тавантолгойтой л холбоотой зүйл болж байна. Тавантолгойн асуудлыг шийдэхгүйгээр энэ асуудал цаашид үргэлжилж явсаар л байх болно. Энэ байдлаар үргэлжилбэл баривчилгаа явахаар байна. Бид хамт байсаны хүчинд ямар нэг баривчилгаа хийгдсэнгүй.
Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" хоёр компанид санхүүгийн шалгалтыг оруулсан. УИХ-ын гишүүний биед халдсан зүйл байхгүй, баривчлах зорилго байхгүй
Өргөдлийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд хууль бусаар нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хяналтынхан нэгжлэгийг яаж хийдэг, хүний эрхийг дээдэлж байна уу, зөрчиж байна уу гэдгийг нүдээрээ харахаар ирлээ. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа, баривчилгаа сүүлийн үед хэрээс хэтэрч байна. Өдөр болгон нэг баривчилгаа хийдэг болсон. Монгол орон бол ардчилсан орон. Аливаа хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу, хүний эрхийг дээдлэх зарчмын хүрээнд явах ёстой. Тиймээс би Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын тулд хүрэлцэн ирээд байна.
Би дөнгөж сая твиттерээс мэдээлэл аваад яарч сандраад ирлээ. Хамтдаа хүлээцгээе. Учрыг нь лавлая. Н.Энхбаяр даргын баривчилгаа шиг юм болох вий.
Ажлын байран дээр нь шалгалт хийх бол байж боломгүй эрүүл бус үзэгдэл. УИХ-ын 76 гишүүн дотроос идэж ууж улсын мөнгө шамшигдуулаагүй хүн гэж байхгүй. Бүгд адилхан идсэн.
Х.Баттулга гишүүний охин Намуун, Жавхлан нар аавтайгаа хамгийн сүүлд өглөө холбоо барьсан. Аавыг маань баривчлах гэж байгаа юм шиг байна гэсэн юм.
Одоогоор ямар нэгэн тайлбар хийх боломж алга. Ямар ч мэдээлэл байхгүй болохоор хариулт өгөх боломжгүй байна. Би үүнийг харах гэж ирсэн. Х.Баттулгыг баривчлах гэж байна гэх мэдээллийг ордноос аваад ирлээ.
УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгалмаа: Фэйсбүүкээр мэдээлэл аваад ирлээ. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд халдаж, хууль зөрчиж байгаад харамсаж байна. Х.Баттулгатай холбоотой төмөр замын асуудал, мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байгаа.
Сая жиргээнээс УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэснийг хараад Засгийн Газрын хуралдааныг орхиод гараад ирлээ. Юу болоод байгааг мэдэхгүй байна. Арай үгүй байлгүй дээ.
Нэгжлэг хийхэд яагаад тусгайгийнхан ирдэг юм. Хуулиар бол нэгжлэг хийх гэж байгаа бол мөрдөн байцаагч, прокурор хийх ёстой. Би сошиалаар мэдээлэл аваад ирлээ
Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням: Маргааш Монголын жүдочид Олимпийн эрх олгох Азийн наадамд оролцохоор мордоно. Яг ийм эгзэгтэй мөчид холбооны Ерөнхийлөгчтэй холбоотой ийм асуудал гарч ирж байгаад эмзэглэж байна. Тамирчдын хувьд сэтгэл санааны байдал тогтвортой байх шаардлагатай. Тиймээс энэ явдал тэдний сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлнэ гэж эмээж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга Монголын тамирчид өндөр амжилт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Хууль бус зүйл хийсэн гэдэгт итгэхгүй.
Одоогоор дотогшоо хүн нэвтрүүлэхгүй бас гаргахгүй байгаа учраас дотор яг юу болж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Одоогоор Баянгол зочид буудлын гадна маш олон хүн цугласан байгаа бөгөөд тус зочид буудалд байрлаж буй хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна.
Ирэх баасан гарагт манай улсад олимпын эрхийн оноо олгох олон улсын тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан, тус тэмцээнд оролцохоор 22 орны 250 гаруй тамирчид манай улсад ирсэн бүгд Баянгол зочид буудалд байрлаж байгаа юм.
15. АТГ: Энэ талаар мэдээлэл алга байна.
16. УЕП: Бидэнд ерөөсөө тийм мэдээлэл ирээгүй. Одоо л сонсож байна.
Баянгол зочид буудлын Захиалгын менежер Н.Одонтунгалаг: Яг одоогийн байдлаар Баянгол зочид буудалд 52 орны жуулчид байрлаж байна. Хууль хяналтын байгууллагынхан маш бүдүүлэг үйлдэл гаргаж, манай буудлын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.
Хэн зөв буруу нь тодорно биз. Харин сүржин тушаал өгсөн тэнэг толгойг ард түмэн олж тогтоох ёстой. Олуулаа сүржигнэж ард түмнийг айлгах гэвэл гонжгор нь. Цагдаа ажлаа хийх үүрэгтэй ч ард түмнийг түгшүүрт автуулж сүржигнэх утгагүй. Тэнэг тушаал өгсөн хөлдүү толгойг монголчууд заавал олох ёстой... Цагдаа хэдхэн хүний төлөө 30-уулаа ирвэл ард түмэн 300, 3000-уулах ирэх нь жам ёс. Цагдаа сүржигнээгүй бол хэн ч мэдэхгүй тайван өнгөрөх байлаа.
19. Battulga Khaltmaa @BattulgaKh 24m24 minutes ago
Өнөөдр'н захиалгат үйл явдалд хэнийг ч уриалсангүй... Гэхдээ ирж дэмжиж санаа зовсон олон найз нөхөд та бүхэнд баярлалаа...
20. Battulga Khaltmaa @BattulgaKh 11h11 hours ago
Монгол оо гадныханд худалдах гэж эрээ цээргуй дайрсан...новшнууд их улайр ч бна даа...
21. Battulga Khaltmaa @BattulgaKh 27 Oct 2015
Монголчууд, бидэнд хэрэгтэй нийтлэл байна шүү... товчхон бөгөөд ойлгомжтой... уншаарай... БИ ЯВЛАА http://batbayar.niitlelch.mn/content/3294.shtml … @avirbayar
22. Battulga Khaltmaa @BattulgaKh 8h8 hours ago
Намайг дэмжиж буй бугдэд унэхээр баярлаж бна...монголоо зарсан хэн боловч хэзээ нэгэн цагт цаазын тавцанд...
23. Erdenechimeg Luvsan @Erdenechimeg_L 15h15 hours ago
Сонгуулийн өмнө нэг хүн рүү дайрсан улс төрийн. ..
24. БҮГДИЙГ ШҮҮЕ!!!!! @ayako_mongol 9h9 hours ago Mongolia
Анхаар.! Жэнког шоронд оруулж Зи-г хүчгүйдүүлж ТТ-г авах ажиллагааг дан ганц Энхсайхан мэтийн сүгнүүд хийж чадахгүй. Гадны нөлөө!!!
24tsag.mn
Сэтгэгдэл (96)