Монголын залуучуудын холбооноос санаачилсан “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Гутлын жагсаал”-ыг өчигдөр Чингисийн талбайд зохион байгуулсан.
Төр засагт хэлэх үгээ гутлын хамт жагсаасан “Гутлын жагсаал” цахим ертөнцөд багагүй шүүмжлэлд өртөв.
Монголын залуучуудын холбооны дарга А.Мөнхбат ийнхүү улсынхаа төв талбайд элдэв төрлийн эзэнгүй гутлыг жагсаахын цаад зорилго юу байсан нь ч олны анхаарлыг эрхгүй татсан. Тэгвэл жагсагчид гуталд ямар үгээ дайсан талаарх онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Хүнсний аюулгүй байдал хүн бүрийн асуудал боллоо.
Баримт 2. Биднийг өрнөөс гаргаж өг.
Баримт 3. Малчдын өвөлжөөг хувьчлахыг эсэргүүцэж байна.
Баримт 4. Би 4 жил 4 сая төгрөгөөр сурсан. Харин одоо 400 мянган төгрөгийн цалин ач байна. Энэ зүгээр үү тэ.
Баримт 5. Паркын газар яг хэний өмч вэ.
Баримт 6. Ягааны гудамжтай болъёоо.
Баримт 7. Соёл гэдэг өнгөрсөн түүхээ улиг болтол ярих биш одоо зуршил болгох.
Баримт 8. Монгол төр “Чи” Монгол түмний зовлонд ханаагүй юу.
Баримт 9. Оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр амьдарч байгаа багш нар, их сургуулиуд өрөвдөлтэй биш байна уу?
Баримт 10. Газар өмчлүүлэх аяныг сугалаагаар зохион байгуулах шийдвэр.
Баримт 11. Нэрээ хугалж байхаар ясаа хугал төрийн түшээдээ.
Баримт 12. Шинэ нам, шинэ үе хэзээ гарч ирэх вэ.
Баримт 13. Би айж байна.
Баримт 14. Эх орондоо боловсрол эзэмшчихээд гадаадад хөдөлмөрөө худалдаж байгаа бүтээн байгуулалтын эзэд залуучуудаа яах гэж байна.
Баримт 15. Эрдэм чадалтай хүмүүс ёс суртахуунаар бас энгийн байдаг.
Баримт 16. Түгжрэлгүй хотыг бид хүсч байна.
Баримт 17. Эх орны хамгийн үнэтэй баялаг бүтээгчид болох багш нарын боловсролд анхаарлаа илүү хандуулаасай гэж хүсэж байна. Боловсролын салбарыг хөгжүүлэх.
Баримт 18. Сошиал ертөнцөөр хэнийг ч буг болгож, өөр нэгнийг “бурхан”-чилж байна.
Баримт 19. Ураны аюул монголд.
Баримт 20. Бидэнд аюулгүй, баталгаатай ажлын байр хэрэгтэй байна.
Баримт 21. Орон сууцны үнэ хэт өндөр байна. Үүнийг бууруулъя.
Баримт 22. Таван толгойн гэрээ яг хэнд ашигтай байх ёстой юм бэ.
Баримт 23. Ноён уул чухал уу, найман тонн алт чухал уу.
Баримт 24. Гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрч байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (12)