Өнөөдөр өглөө 09.00 цагт нээлтээ хийх байсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар цөмийн асуудалтай холбоотой гурван конвенц, нэг протоколыг хэлэлцэх байсан.
Гэтэл ирц бүрдээгүйгээс болж хуралдаан одоог хүртэл хойшлоод байгаа юм. Мөн хэлэлцэхээр товлоод буй дээрх асуудлуудыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн Төрийн ордны баруун хаалган дээр цугларан, уриа лоозон барин зогсч байгаа юм. Цагдаа нар тэднээс болгоомжлон Төрийн ордны баруун талын замын урсгалыг хааж, цагдаа, онцгой байдлын алба хаагчид ордныг бүслэн хамгаалж байна. Тэгвэл дөнгөж сая иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хоёр иргэнийг цагдаагийн алба хаагчид баривчилжээ.
Цагдаа нар Ногоон парламентийн гишүүн Ч.Мөнхбаяр, "Гамшгаас хамгаалах үндэсний төв"-ийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар нарыг машиндаа суулган авч явж буй бичлэг сошиалаар тархжээ.
Сэтгэгдэл (14)