Улсын дээд шүүх өчигдөр Л.Гансүх нарын хэргийг хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 4.6 жилийг ялыг бууруулж, 3.6 жил болгосон. Харин Н.Даваахүүг нь 6.9 төгрөгөөр торгохоор болсон бол нягтлан Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан юм.
Энэхүү шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцсон бөгөөд шүүх хурлын дараа тэрбээр "Дээд шүүхээс сая гарч ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээ хоёр жил хямд нүүрсээр хангасны төлөө Л.Гансүхэд маань шоронд 3.6 жил суух ял өглөө. Намайг Ерөнхий сайдаас огцруулах гэж зохиосон улс төрийн захиалгат хэргээ үргэлжлүүлсээр байгаад ичсэн хүн, хүн ална гэдэг юм боллоо" хэмээн өөрийн байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Сэтгэгдэл (28)