Сүүлийн үед МҮҮН-ны талаарх мэдээлэл газар авч, олон асуудлыг араасаа дагуулсаар байгаа билээ.
Цэнхэр үст Э.Цэрэн хэмээн олонд танигдсан Э.Цэрэндолгор БСШУ-ны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насарбаярыг дэлхийн ихэнх улс оронд хориглоод буй МҮҮН-ыг боловсролын салбарт дэлгэрүүлж, хүүхэд залуусыг буруу зүйлд татан оруулж буй хэмээн мэдээлж, энэ асуудлыг олны анхаарлын зүг хандуулсан.
Тэгвэл МҮҮН-ы “загалмайлсан” эх гэгдэж, олны анхаарлыг татаад буй Б.Насанбаярын талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. МҮҮН-ыг монголд дэлгэрүүлсэн гэгдэж буй Баавгайн Насанбаяр нь 1978 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төржээ.
Баримт 2. Завхан аймгийн Ургамал суманд төрсөн тэрбээр нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг аж.
Баримт 3. 1999 онд УБИС-ийг Сурган, сэтгэл судлал мэргэжлээр төгссөн Б.Насанбаяр Боловсрол судлалын магистр цолтой нэгэн юм байна.
Баримт 4. Тэрбээр ШУТИС-ийн харъяа Технологийн сургууль, МУИС ОАСС ёс суртахууны багш, гэр бүл судлаач мэргэжилтэй.
Баримт 5. Б.Насанбаяр нь Солонгосын Сан МҮҮН Их сургуулийн докторант гэнэ.
Баримт 6. МҮҮН-ы анхдагч хэмээгдэж байгаа Б.Насанбаяр “Дэлхийн Энх тайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо”-ны тэргүүнээр ажиллаж байжээ. Энэ нь МҮҮН-ээс санхүүждэг байгууллага аж.
Баримт 7. Мөн W-CARP “Оюутны холбооны тэргүүн байжээ.
Баримт 8. Б.Насанбаяр Монголын МҮҮН-ы анхдагчдын нэг бөгөөд адислал авч гэр бүл болж байсан гэдгийг Э.Цэрэндолгор онцлов.
Баримт 9. Тиймээс түүнийг 100 хувь МҮҮН-ий сургаалийг дагагч, түгээн дэлгэрүүлэгч хэмээн үзэж буйгаа ч Э.Цэрэн илэрхийлжээ.
Баримт 10. Б.Насанбаярыг МҮҮН-тэй холбоотой гэдгийг хэдэн мянган зургаар нь, мөн үйлдэлээс нь харж болно гэдгийг ч тэрбээр хэлэв.
Баримт 11. Б.Насанбаяр нь Эрдэнэт хотод адислалын үйл ажиллагаанд гар бие оролцон, өөрөө зохион байгуулж байсан бөгөөд олон мянган эмэгтэйчүүд солонгос хүнтэй гэр бүл болж, тус улсыг зорьсон гэдгийг түүндтэй хамт амьдарч байсан гэх багш Ч.Алимаа өгүүлжээ.
Баримт 12. Тэрбээр 2002 онд МҮҮН-ээс гарсан ч 2006 онд Б.Насанбаяр түүн рүү ярьж, “Чи хүмүүсийг манай төв рүү явахад нь яагаад саад хийгээд байгаа юм бэ хэрэв ингээд хүмүүсийг явуулахгүй бол чиний эргэн тойрны хүмүүст ямар нэгэн муу зүйл тохиолдоно шүү” хэмээн сүрдүүлж байсан гэнэ.
Баримт 13. Б.Насанбаяртай хамт МҮҮН-д зүтгэж байсан гэх А.Балдангомбо “Б.Насанбаярыг МҮҮН-ы итэвхитэй гишүүн байсан. Түүнтэй хамт 2000 онд МҮҮН-ы асуудлаар Москва руу явж байсан” гэдгээ мэдэгдэв.
Баримт 14. Дэлхийн энхийн их наадам ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сэрдарам “Б.Насанбаяр МҮҮН-тэй холбоотой. Харин яагаад МҮҮН-тэй холбоогүй байгаад байгаагаа өөрөө тайлбарлах ёстой” гэв.
Баримт 15. БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Төрийн албан хаагчийн анкетанд шашны байдал байдаггүй. Боловсролын шинэчлэлийг 1000 гаруй хүн хийсэн. Гэтэл ганц Б.Насанбаярыг хийсэн мэт үзэж, боловсролын салбарын шинэчлэлийг үгүйсгэж байна” гэжээ.
Баримт 16. Мөн тэрбээр “Үнэхээр боловсролын салбарт МҮҮН-ы урсгалыг шургуулсан бол энэ салбараас яваарай” гэдгийг Б.Насанбаярт хэлжээ. Харин Б.Насанбаяр “Энэ асуудал жилийн өмнө гарч ирсэн би шүүхээр явж, шүүх шийдвэрээ гаргасан гэсэн бичиг үзүүлсэн” байна.
Баримт 17. Тэгвэл энэ бүх асуудалтай холбоотойгоор БСШУ-ны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
Баримт 18. Тэрбээр энэ талаараа "Би МҮҮН-ы төрийн бус байгууллагад гурван жил ажиллаж байсан. Гэхдээ одоо бол ямар нэгэн холбоо байхгүй. Түүнчлэн энэ урсгалыг боловсролын салбарт нэвтрүүлсэн асуудал огт байхгүй учир цаашид хууль шүүхийн байгууллагад хандах болно. Энэ талаар холбогдох бүх шатны газруудад хандах болно" гэдгээ мэдээлэв.
Баримт 19. Тэрбээр энэ бүхнийг “Боловсролын салбарыг харлуулах гэсэн оролдолго хэмээн үзэж байгаа аж.
Баримт 20. Тиймээс өнөөдрөөс /өчигдөр/ эхлээд энэ асуудлыг зогсоохыг уриалж байна гэдгийг мэдэгдэв.
Баримт 21. Б.Насанбаяр “Цэрэн гэх эмэгтэй 10 зүйлээр намайг гүтгэсэн. Хуулийн байгууллага бүх үнэн, зөвийг тогтоож өгөх байх” гэдгийг ч хэлсэн.
Баримт 22. Харин тэрбээр Э.Цэрэнг танихгүй бөгөөд зохион байгуулалттайгаар ажиллаж явагдаж байна гэв.
Баримт 23. Б.Насанбаяр МҮҮН-ийг “МҮҮН нийгмийн сайн, сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Бас шашины чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээн тайлбарлав.
Баримт 24. Харин тэрбээр өөрийгөө буддын шашинтай бөгөөд гэр бүлээрээ буддын шашинг шүтдэг, миний аав, ээж ч шашинтай. Аавын маань талд өндөр мэдлэгтэй мундаг лам нар байсан хэмээн өгүүлжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (127)