УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн дуучин Нара буюу М.Нарантуяагийн тухай 24 баримтыг хүргэж байна. Тэрбээр үе, үе цахим ертөнцөд дуулиан тарьдаг бөгөөд энэ удаа улс төрч болно гэдгээ зарласан нь олон хүнийг сошиалд талцуулаад байгаа юм. Ингээд дуулианы эзэн Нарагийн тухай баримтуудтай танилцана уу.
Баримт 1. Мөнхтөрийн Нарантуяа 1983 оны 10-р сарын 19-ны өдөр төржээ. /33 настай/ Жинлүүрийн орд, гахай жилтэй.
Баримт 2. Эцэг, эхээс тавуулаа. Айлын хоёр дахь хүүхэд юм. Аав нь Хөгжим, бүжгийн коллежийг төгссөн бол ээж нь УБДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсчээ.
Баримт 3. Багаас нь Сандра гэж дууддаг байсан. Харин одоо "Зөрүүд эрийг номхотгосон нь” кинонд гардаг Орнелла Мүтитэй адилтгадаг.
Баримт 4. Японд зургаан жил амьдарч бас суралцсан. Токио хотын Хөгжмийн сургуулийн гоцлол дуулаачийн ангийг төгссөн. Тэнд зургаан жил амьдрахдаа татварын газарт бичээч, зоогийн газар зөөгч, шөнийн клубт бармен, зөөгч болон бүжигчин гэх ажлуудыг хийж байсан байна. Тэрбээр мөн Их засаг их сургуулийн худалдааны эдийн засагчийн ангид суралцаж байжээ. Гэхдээ төгсөөгүй.
Баримт 5. Японы "Кеnzo” гэдэг олны танил, мөнгөтэй хүмүүс ордог бааранд хоёр жил орчуулагч хийж байсан. Ажлын цалиндаа 10 гаруй мянган доллар авдаг байсан талаараа ярьдаг.
Баримт 6. Тэрбээр хорооллын эцэст амьдардаг. Тодруулбал, Баянгол дүүргийн иргэн. Энэ нь тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхөд гол нөлөө үзүүлжээ.
Баримт 8. Хамгийн анх "Мисс сакура-2007” олон улсын тэмцээнд оролцон өргөмжлөлийн эзэн болж байжээ.
Баримт 9. Гимнастикийн гурван удаагийн улсын аварга.
Баримт 10. Нара 2006 онд “Өөрийгөө хайж явна” нэртэй анхны уран бүтээлээ гаргаж байсан. Анхны цомог нь "The Start Nara" нэртэй.
Баримт 11. Нара Японд байхдаа нэгэн монгол залуутай нэг жил орчим үерхжээ. Түүнд япон эрчүүд “кайфтай” биш байдаг учраас таалагддаггүй тухай ярьжээ.
Баримт 12. Тэрбээр "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Т.Баттулга буюу Батукатай үерхэж байсан. Гэхдээ тэд удалгүй салцгаасан.
Баримт 13. Нара 2014 онд амаржиж хүүтэй болсон юм.
Баримт 14. Хүүгийнх нь эцэг нэгэн тээвэр зуучийн компанийн захирал бөгөөд Нараг 7 сартай жирэмсэн байхад нь хаяж явсан гэдэг. Түүнээс хойш тэд холбоогүй байгаа бөгөөд дуучин бүсгүй өөрийгөө өрх толгойлсон эмэгтэй хэмээн үргэлж ярьдаг билээ. Нөхөртөө хаягдаж өрх толгойлох болсон нь улс төрд орох бодолд нь чухал нөлөө үзүүлсэн бөгөөд өөртэйгээ адилхан олон зуун ээжүүдийн төлөө ажиллах сэдлийг өгсөн гэж буй. Тэрбээр нөхөртөө гомдож явдаг байсан ч одоо бол эсрэгээрээ баярладаг гэж ярьдаг.
Баримт 15. Нарагийн дургүй зүйл: Хийгээгүй ажлаа ярих дургүй. Би ийм зүйл хийлээ гэж ярина уу гэхээс биш хийгээгүй байж "Би одоо тэслэх гэж байна, том зүйл хийх гэж байна" гэх нь утгагүй асуудал гэж боддог.
Баримт 16. Нүцгэн зураг зургаараа нэгэн цагт дуулиан тарьж байсан тэрбээр "Нэгэн компанитай гэрээ байгуулсаны үндсэн дээр нүцгэлсэн. Надад нүцгэлснээс өөр алдаа байхгүй" хэмээн ярьдаг билээ.
Баримт 17. Түүний цүнхэнд байнга “хамгаалалт” явдаг гэж нэгэн ярилцлагандаа илэн далангүй хэлжээ.
Баримт 18. Англи, Япон хэлтэй.
Баримт 19. Тэрбээр 2014 оноос цахим ертөнцөд нүүр будалтын хичээл заасан богино бичлэгүүдийг оруулж охид бүсгүйчүүдийн талархлыг хүлээгээд байна. Одоо тэрбээр цахим ертөнцөөр дамжуулан гоо сайханы сургалтуудыг хийдэг юм. Түүнийг УИХ-д нэр дэвшихийг сонссон зарим хүн "Нара өөрийгөө зовлонд унагаж байна. Түүний оронд гоо сайханы салон нээгээд тэндээ нүүр будалтын хичээлээ заагаад явж байх хэрэгтэй" гэсэн зөвлөгөөг өгч байна.
Баримт 20. Дээрхээс гадна тэрбээр хүмүүнлэгийн хэд, хэдэн ажлыг гардан зохион байгуулсан юм. Мөн фэйсбүүкт ганц бие ээжүүдийн группийн идэвхтэй гишүүн. Тэднийг хамарсан олон нийтийн үйл ажиллагааг ч хааяа зохион байгуулдаг.
Баримт 21. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр УИХ-д нэр дэвшихээ өөрийн цахим хуудсаар зарласан. Үүнийг харж, сонссон хүмүүсийн зарим нь Нараг шүүмжилж байгаа бол үлдсэн нь дэмжиж байгаагаа илэрхийлж цахим ертөнцөд хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм. Харин Нара эргэлт, буцалтгүйгээр УИХ-д Баянгол дүүргээс нэр дэвшихээр болсон гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Баримт 22. Тэрбээр улс төрд нэр дэвших болсон талаараа "Сэтгүүлч мэргэжилтэй хүн Ерөнхийлөгч болсон байна, бас бөх, геологич юу, юу билээ олон мэргэжлийн хүн төрд хийсэн хийгээгүй юмтай байгаад байдаг санагдаж байна гэвч дуучин эмэгтэй хүн болчихож болно байлгүй гэж бодтол нөхөртэй бүрэн бүтэн гэр бүлтэй эмэгтэй л төрд гардаг юм болов уу. Энэ төрд гарна гэдэг чинь төрийн мөнгийг л зөв зохистой зүйлд нь зарцуулах ёстой болохоос өөрөө мөнгөтэй мөнгөгүй байх хамаагүй биздээ" хэмээн хэлсэн юм.
Баримт 23. Харумафүжи буюу Ама Д.Бямбадоржийн гэргий М.Баттуул нь Нарагийн эгч аж.
Баримт 24. Тэрбээр хамартаа мэс засал хийлгэж байсан.
24tsag.mn
Сэтгэгдэл (136)