Филиппин улсын иргэн Жой Ганда (Joy Ganda Vibar Alamares) гэгч эмэгтэйн 7 настай хүү Требби (Trebby) хорт хавдрын улмаас харамсалтайгаар нас баржээ.
Түүний оршуулгын ёслол дээр салах ёс гүйцэтгэхээр ирээд байсан ээж болон эгч нар нэгэн бичлэгийг хуваалцсан нь олон хүний зүрхэнд шар ус хуруулаад байна.
Хүүгийн авсыг тойруулан зассан цагаан бөмбөлгүүдээс нэг нь гэнэт тасарч, ээжийнх нь зүг хөөрөн, яг л амьтай мэт доошлон, толгой, нуруунд нь аяархан хүрч, гарт нь баригдахыг хичээж байв.
Хүүгийн ээж болон эгч нар эл явдлыг бяцхан Требби хүү ээжтэйгээ салах ёс хийж байна хэмээн ойлгожээ.
Сэтгэгдэл (1)